Таны биеэс сайхан үнэр үнэртэхэд туслах 10 хүнс

2

Биеийн үнэр таны идэж байгаа хоол хүнстэй холбоотой байдаг. Юу идэж эсвэл идэхгүй байгаагаас таны үнэр шалтгаална.

Дараах 10 хүнс таны биеэс сайхан үнэр үнэртэхэд туслах ажээ.

 

Буудай

Голорофиллоор баялаг тул биеийн эвгүй үнэрийг дардаг.

Нэг аяга усанд 2 х.х буудай хийж бэлдээд өглөө ууж байгаарай.

 

Грек чирэг/гоньд

Үр нь ч тэр, навч нь ч тэр биеэс хорт бодис гадагшлуулахад нөлөөлдөг, мөн биеийн эвгүй үнэрийг дарна.

Нэг цайны халбага үрийг стакан усанд хийж хонуулна. Дараа өглөө нь уухад биеэс таатай үнэр үнэртэнэ.

Мөн гоньдтой цай ууж ч болно.

 

Яншуй

Уг ногоо нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд биеэс хорт бодисыг гадагшлуулна.

Аяга халуун усанд 1 цайны халбага жижиглэсэн яншуй хийнэ. Ундааг шүүгээд хөргөнө. Амаа зайлж хэрэглэнэ.

 

Цинамон

Аман дахь бактери устгах үйлчилгээтэй тул амны эвгүй үнэрийг дарна.

Нэг аяга халуун усанд цинамоноо хийнэ. Хэдэн минут хандлаад уугаарай. Мөн амаа зайлж болно.

 

Шар дэр

Лютеолин, апигенин болон диосметин зэрэг анхилуун үнэрийн нэгдэл нь биеийг сайхан үнэртэхэд нөлөөлнө.

Аяга халуун усанд цайны халбага нойтон эсвэл хуурай шар дэр хийж хандална. Шүүгээд уугаарай.

 

Розмарин

Розмарины тусламжтайгаар эвгүй үнэрээсээ салж болно.

Розмаринтай цай өдөр болгон ууж байгаарай.

 

Наргил модны самрын тос

Энэ тос хоол боловсруулалтыг сайжруулах тул бие болон амнаас эвгүй үнэрийг арилгана. Амаа зайлсан ч болно.

 

Ногоон цай

Анхилуун үнэртэй ногоон цай нь хөлний эвгүй үнэрийг арилгана. Мөн бие, амны эвгүй үнэрийг ч дарна.

Өдөр болгон ногоон цай ууж байгаарай. Таны ерөнхий эрүүл мэндийн байдалд сайнаар нөлөөлж илүүдэл өөхийг хайлуулахад тусална.

 

Улаан лооль

Биеийн эвгүй үнэртэй тэмцэнэ.

Салат байдлаар, улаан лоолийн шүүс уух эсвэл улаан лоолийн шүүсийг биедээ түрхэж болно. Усаар угааж цэвэрлээд эвгүй үнэр арилтал биедээ түрхсээр байна.

 

Нимбэг

Маш шим тэжээлтэй жимс төдийгүй биеийн эвгүй үнэрийг арилгахад тусалдаг.

Өглөөдөө нимбэгтэй ус уухад та эрүүл мэндээ дэмжиж эвгүй үнэрээсээ бүрэн сална.

Тал нимбэгээр хөл эсвэл сугаа арчсан ч болно. Хатсаных нь дараа шүршүүрт ороорой.

24
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *