“АМЬДРАЛ” бол чиний ТУСГАЛ

0

Монголын кино урлагт олон төрлийн сэдэв сэдэл орж ирснээр тухайн салбарыг нийт рүү эргүүлж, харуулж тэр бүү хэл театр зоригсдын тоог хурдацтайгаар нэмж чадсан.Угтаа бол кино баг бүрэлдэхүүн чанар чансаатай болсны баталгаа.

Тэр дундаа Монголын кино урлагт Бодлын хулгайч,Үргээлэг,Цагаан хадаг,Үүр цайгаасай,Лардьма зэрэг уран сайхны дэлгэцийн бүтээлээрээ үзэгч олны зүрх бодолд хүрч нийгмийн сэтгэл зүйд чамгүй нөлөөлж чадсанаараа Жанчивдоржийн хүү Сэнгэдорж өөрийн найруулагчийн чанар чансаа төдийгүй баг бүрэлдэхүүнийхээ хүчирхэг байдлыг тогтоож чаджээ.

Нэгэнт өөрсдийн байр сууриа бататгаж чадсан тэдний “Ларьдма” бүтээлийг дурдахгүй байхын аргагүй.Ялангуяа кино урлагт баг байх баг шиг ажиллах гэдгийг бүрнээр нь утгаар нь харуулж чадсан юм.Кино зохиолч нь Доржхандын Төрмөнх.

“Лардьма” хэмээх дорнын гэмээр нэр бүхий дэлгэцийн бүтээл нэрнээсээ л содон байлаа.Тэгээд ч Монголын хамгийн топ модель бүсгүй гол дүрийн Ларьдмаг бүтээснээрээ тухайн үеийн скандал болж байв.Яалт ч үгүй бусдаас бие сэтгэл царай зүсээрээ ялгагдаж чаддаг топыг жүжигчин мэргэжлийнх нь ур чадвар уг киногоор барин тавин  товойлгоод гаргаад ирчихсэн.

Хаалга бүрийн цаана цоожтой авдар шиг байдаг гэр бүлийн айдас хүйдсийн түгжээг мулт татсанаараа л тэд онцгой байв.Уг кино нь 2013 оны 5 сарын 5 нд нээлтээ хийжээ.

5 жилийн багагүй хугацааг өнгөрөөсөн ч одоо хэр нь үзэгчдийн сэтгэл зүрхийг урж тасчиж басхүү хүмүүсийн сэрэмж сэрэхүйг цочоосноор түүнээс сэргийлэх тэр хүчирхийлэлд автахгүй байх мөн  анхааруулга болсоор буй  нь тухайн кино нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухаарч ухамсарласны жишээ болж байгаа юм.Магадгүй үүнээс үүдэлтэй олон  мянган залуу бүсгүйчүүд хань ижлээ зөв сонгох ураг удмыг  нь судалж гэр бүл болох асуудалд анхааралтайгаар хандах боломжийг олж харсан нь лавтай.

Онцгой сэдэв бол нийгмээ илааршуулж хүмүүсийг зөв гольдролд уриалан дуудах ач холбогдлыг өгч байдгийн тод жишээ нь “ЛАРДЬМА” кино болж чадсан юм.Найруулагчийн шийдэл,зураг авалт,жүжигчдийн ур чадвар,нүүр хувиргалт, дуу хөгжим, продюсерийн цаг үеэ мэдэрсэн байдал гээд энэ бүхэн цогц байсан нь кино багийн амжилт байлаа.

Тэд том амжилтаа бататгахын тулд Лардьма хэмээх нэрээ урвуулан Амьдрал нэрээр дахин тэсрэлт хийхнээ.Киноны зохиолч нь Төрмөнхийн Номунзул.Яагаав өнөө Ларьдма киноны зохиолч Д.Төрмөнхийн охин.Лардьмагаас Амьдрал нэртэй  болсон кино аав охин хоёрын санаа сэтгэлээс урган гарсан байх нь.

Мөн л киноны гол дүрд үзэсгэлэнт бүсгүй жүжигчин Д.Пүрэвсүрэн тогложээ.

Цаг үе, үзэгчидийн сэрэл сэрэхүйг байнга мэдэрч чаддаг жүжигчин Б.Навчаа.Продюсерлэхээс гадна жүжиглэнэ.Ларьдмад мөн л энэ үүргийг давхар гүйцэтгэсэн.Түүнд нийт томоос том үнэлгээгээ өгчихсөн байгаа. Аливааг таньж мэдэрнэ гэдэг бол тухайн продюсерийн хамгийн чухал үзүүлэлт.Тэр өнөөдөр энэ үзүүлэлтээ батлан харуулахаар зэхэж байна.

Энэ кино дуутай.Тэр дууг Зууны манлай дуучин МУГЖ  Б.Сарантуяа дуулжээ.Мэдээж таны зүрх сэтгэлийн утсыг “ёнхийтэл” татна.Киноны хөгжим бол амин сүнс. Бүхэлд нь хөгжмийн зохиолч Г.Онон хариуцан ажиллажээ.Алдарт Ш.Дулмаа гуайн ач хүү гэхээр мэдээж сайхан бүтээл бэлдсэн нь дамжиггүй юм.

Киноны нүүр хувиргалт гэдэг бол тухайн киноны чухал үзүүлэлт.Монголын урдаа барьдаг шилдэг нүүр хувиргагч Б.Шүрэнчимэг ажиллажээ.Гоо бүсгүйг гоочилтол нь хувиргаж чадна гэдэг бол мэргэжил мэдлэгээ хэтийдүүлсэн хэв шинж.

Шинэ оны анхны сонирхолтой тод  киног тэд маш сайн бэлтгэлтэйгээр үзүүлэхэд ердөө 1 сарын хугацаа байна.Амьдрал өөрөө унаж, босч, сэрж, сэлж, сэлүүрдэж гарахад ямагт туршиж байдаг.Тэр туршилтыг даван туулах л чухал.Энэхүү киноны баг бүрэлдэхүүн танд цоо шинэ сэдлийг цаг хугацааг туршилтыг санал болгожээ.Амьдралд алдах онохыг алийг тэр гэхэв.Тэд танд юу хүсч байгаа бол таавар хэвээр байна.Бид аж төрж байна бид инээж ,цэнгэж, уйлж, гуньж,гутарч байна.

АМЬДРАЛ бол чиний ТУСГАЛ

Кино урлагт өөрийн байр сууриа бат нот бататгаж яваа баг хамт олны дэлгэцийн бүтээл үзэгчдийн хүлээлтийг үүсгэж эхэллээ.

СЭТГҮҮЛЧ Ч.СЭЦЭН

2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.