Та эдгээр тэмдгүүд анх яаж үүссэнийг мэдэх үү?

0

Бидний эргэн тойрон дүүрэн тэмдэг: захидал, зам дээр, зар сурталчилгаа, худалдан авалт, амралт, ажил гээд хаа сайгүй. Бидний өдөр тутмын амьдралд байнга нүдэнд өртдөг тэмдгийн тухай бодож үзэж байсан уу? Хаанаас үүссэн юм бол?

Бидний сайн мэдэх тэмдгүүдийн үүсэл гарлын түүх нэн эртнийх гэхэд та итгэх үү?

1. Хяналтын тэмдэг

Уг тэмдгийг бид ямар нэгэн зүйл зөв болохыг, гүйцэтгэж дууссан эсвэл хянаж дууссан болохыг тэмдэглэхдээ ашигладаг. Өнөө цагт маш өргөн ашиглах энэ тэмдэг эртний Ромоос гаралтай. Тэр үед “V”үсгийг veritas гэдэг үгийг товчлон хэрэглэдэг байжээ, өөрөөр хэлбэл “үнэн”. Баруун талын дээш гарсан хэсэг нь чернилээр бичигдэх өднөөс болж өөрчлөгдсөн: тэр үеийн черниль бичингүүт гардаггүй байсан учраас зүүн талынх нь богино болдог байв.

 

2. Дахин ашигласны тэмдэг

1970 оны 4-р сард энэ бэлгэ тэмдэг мэндэлсэн. Гурван сум нь дахин үл сэргэх эх үүсвэрийг илэрхийлэхээс гадна ирээдүй хойч үедээ заавал хадгалж үлдэх эх үүсвэрийг илэрхийлнэ. Ногоон өнгийг зүгээр ч нэг сонгоогүй – байгалийн өнгө.

 

3. Радиацын тэмдэг

Энэ бэлгэ тэмдэг 1946 онд үүссэн радио идэвхит материал, эх сурвалж, бүсийг илтгэнэ. Тайлбарлахад маш энгийн: атом болон 3 төрөл – бета, альфа болон гамма.

 

4. ⌘ Command тэмдэг

Apple-ийн нөүтбүүкний товчлуур дээр ⌘ Command тэмдэглэгээг олж харна, харин өөр брэндийнх дээр бол байхгүй. Apple Command Symbol гэж ойлгох бөгөөд Шведийн замын тэмдэглэгээнд ашигладаг тэмдэг ажээ.

 

5. Бүлэг тэмдэг

Сурах бичиг, төрөл бүрийн бичиг баримтанд шинэ бүлгийг тэмдэглэсэн байдаг. Герман Satz хэмээх үсгийн S үсэг хэмээн таамагладаг, “ишлэл, өгүүлбэр” гэсэн утгатай. Өөр бас нэгэн хувилбараар бол signum sectiōnis гэсэн латин үгний S үсэгнүүд, өөрөөр хэлбэл “хэсгийн тэмдэглэгээ” гэсэн утгийг агуулсан үг ажээ.

 

6. Копирайт тэмдэг

Зохиогчийн эрхийг илэрхийлэх уг тэмдэг 1670-аад оноос үүсэлтэй. 1802 онд АНУ-д энэ зорилгоор урт текстийг ашигладаг байв. Удалгүй “Copyright, 18__, by A. B”  хүртэл товчлогдсон, харин 1909 онд зөвхөн “с” үсэг л үлдсэн бол дараа нь © болон хувирчээ.

 

7. @ тэмдэг

Энэ тэмдгийн үүсэл гарал тодорхой бус, гэхдээ нэгэн таамгаар бол латин ad гэх угтвар үг (руу, дээр, доор) хэмээдэг. Гэхдээ уг тэмдгийг маш эртнээс ашиглаж ирсэн баримт бий: жишээ нь гэхэд л 15-16-р зууны үед хэмжээст хэрэглэдэг байв – 1 амфор, мөн жинд хэрэглэнэ – arroba. Англи бичгийн машин дээр уг тэмдгийг at гэдэг үгийг бичихдээ товчлон ашигладаг байсан учраас компьютер дээр уламжлагдан ирсэн байна.

 

8. Цэг

Энэ тэмдэг эртний грекээс уламжлагдан ирсэн, хаана тавьснаасаа шалтгаалан утга агуулга нь өөрчлөгдөнө: дээр, дунд, доор. Анхлан үзэл бодлоо илэрхийлж дууссаны дараа дээд өнцөгт цэг тавьдаг байсан бөгөөд аажим доошилсоор бидний мэдэх өгүүлбэр дуусгах цэг болсон байна.

 

9. USB тэмдэг

Нептуны гурван шүдэт жадны эрч хүчийг илэрхийлсэн. USB-ийн тэмдэг төрөл бүрийн төхөөрөмжинд таарах нэг утасны хүчийг илэрхийлэх ажээ. Гурван шүдээр түүний найдвартай ажиллагааг илтгэсэн байна.

 

10. Чагт тэмдэг

Энэ тэмдгийг бид хаа сайгүй тэр дундаа интернет дээр их хардаг. Дундад зууны латин хэл дээр бичигдсэн утга, уран зохиолд Cum Deo буюу “Бурхан ивээг” гэдэг утгыг илэрхийлдэг байв. Мөн тэр үед (магадгүй одоо ч гэсэн зарим нэг газруудад) тусгай бланк дээр худалдааны фунтын lb товчлолыг илэрхийлдэг байжээ.

20
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. S

    2017/09/24 at 17:00

    soo stupid

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *