Нэгэн залуу бүсгүй өвөрмөц туршилт хийжээ. Сэтгэл зүйчид бусдаас гурван өдөр нуугдахыг ч бас зөвлөж байна.
Эргэн тойрон байгаа хүмүүсийн (найз нөхөд, хамаатан садан, ойр дотны) хэнд нь илүү чухал байгааг ойлгохын тулд тэрээр энэ туршилтыг хийсэн гэдэг.
Туршилт ч амжилттай болж. Тэр гурван өдөр бүсгүйг эрс өөрчилж чаджээ.
Эмэгтэй сошиал сүлжээнийхээ бүх холбоосыг устгасан, гар утсаа ч бас унтраажээ. Тэрээр дуудлага болон захидалд хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар шийдэв. Интернет орчноос ч бүрмөсөн гарч, эргэн тойрныхоо хараанд өртөхөөс зугтаажээ.
Тэр гурван өдрийг этгээд гэмээр өнгөрөөв. Нам гүм. Ямар ч дуудлага байхгүй, ямар ч дохио, яриа, ер нь юу ч үгүй. Энэ өдрүүдэд над руу хэдэн хүн хэдэн удаа залгаж, мессеж бичиж байгаа бол гэж бодож байжээ.
Нэг талаасаа тоглоом гэлтэй. Дараа нь хүмүүст хаашаа яагаад алга болсноо тайлбарлана даа гэж бодно. Бүгд гайхаад л, магадгүй бөөн шуугиан болно биз…
Ой модоор зугааллаа, ганцаараа кино үзлээ, кафед сууж аяга халуун кофе уулаа. Жирийн бус амьдралаар гурвын гурван өдөр амьдрах ч бас сонин юм гэж дотроо бодож өнгөрөөв.
Эцэст нь X өдөр ирлээ.
Сэтгэл догдлон утсаа гартаа барьжээ, утсаа асаагаад нууц үгийг хийв. Тэгээд харлаа: 23 аваагүй дуудлага, 14 мессеж ирж.
Арай л бага уу? Магадгүй ээ.
Хэдхэн хоногийн өмнө л зүү орох зайгүй найз нөхөд байсан, цугтаа дуулж бүжиглэж байсан хүмүүс маань яав?
Бүсгүй аваагүй 23 дуудлагын жагсаалтыг харахаар нээв. Бүгд нэг л хүнээс иржээ, бас мессежүүд нь ч гэсэн – нэг л хүнээс. Хэзээ ч урвахгүй бас ганцааранг нь орхихгүй тэр л хүнээс ирж. Бүсгүй гар утсаа гартаа барьсан хэвээр, утасны гэрэлтэй дэлгэц дээр цорын ганц л үг харагдана – ЭЭЖ!
Энэхүү постыг бусадтайгаа хуваалцаарай.
Gongor Bolormaa
2018/09/07 at 22:48
Eejtei ch boloosoi….???
Suvdaa Jamsran
2018/09/07 at 22:57
Ingej mash olon naiz gej bodoj baisan humuuseesee holdson yumdaa
Gangarmurun Erdene-Ochir
2018/09/08 at 00:10
Bvten amidraliig hemjhed 3 han honog bas arai bishee
Алтаншагай Уянга
2018/09/08 at 00:13
Deer ued humuus utas internetgui bolood l bsan yumdag? utgagui yum.
Munkh Togoo
2018/09/08 at 04:35
За даа, бараг л үнэн дээ…
Эцсийн эцэст өөрөө өөртөө үнэнч
Идэх үмх талх л үнэнч хэвээр үлдэнэ гэж Р.Чойном шүлэглэсэн. Үмх талх гэж амьдрах ухаан, сурсан эрдэм шүү дээ…
Munkh Togoo
2018/09/08 at 04:40
Хэрэв утсаа унтраагч өндөр эрх мэдэлтэй ч юм уу, ямар нэгэн байдлаар хүмүүст маш их хэрэгтэй хүн байсан бол хэн нь үнэнчийг ялгамгүй маш олон дуудлага, мессеж ирнэ…ккк…хорвоо гэж ийм шүү дээ…
Maya Gulguu
2018/09/08 at 15:46
Hailey Khaliunaa
Javzandolgor Nyamjav
2018/09/08 at 22:17
Ээжээс минь бусад нь анзаарахгүй дээ, тэгж ээжийгээ зовоогоод юүхэв
Amarjargal Dorjpurev
2018/09/09 at 13:28
Өөр хэн байхав дээ тиймээ
Tsend Buyantogtoh
2018/09/09 at 14:51
Yag unen eej ger bul
Зочин
2024/02/14 at 10:38
сайн ээж нар байдаг л даа. гэвч өөдгүй эцгийн хүүхдэд муу ханддаг ээж нар ч байдаг