Бамбай булчирхайн эмгэгийн 9 шинж тэмдэг

5

Өнөөг хүртэл бамбай булчирхайн эмгэг нь маш түгээмэл болсон хэдий ч энэ өвчин тийм ч анхаарал татдаггүй эсвэл үүний талаар хүмүүс мэддэггүй нэг зүйл гэвэл бамбай булчирхайн эмгэг нь хүн бүрт өөр өөр замаар илэрдэг.

Бамбай булчирхай шиг маш олон өвчин тодорхой тохиолдол бүрт биеийн бүтцийн өөрчлөлтөөс хамаараад янз бүрийн ялгаатай шинж тэмдгээр илэрдэг.

Энэ өвчин нь дааврын хэмжээг хэвийнээс доогуур болон дээгүүр байлгахад хүргэдэг.

Бамбай булчирхайн эмгэгийн шалтгаанууд

Хүний биед бамбай булчирхай нь (TTG, T3, T4) даавар ялгаруулдаг. Эдгээр дааврын үүрэг нь хүний амин чухал үйл ажиллагаанд олон төрлийн дэмжлэг болдог ба физиологийн олон үйл ажиллагааг зохицуулж биеийн температур, зүрхний цохилтыг тодорхой түвшинд барьж байдаг.

Бамбай булчирхайн эмгэг нь иод ихдэх мөн багадсанаас, гадны хор хөнөөлтэй хүчин зүйлсээс болж үүсдэг.

Бамбай булчирхайн эмгэг судлал нь олдмол, төрөлхийн гэж хуваагддаг.

Шинж тэмдгүүд

Бамбай булчирхайн эмгэгийн шинж тэмдэг нь эхлээд өвчний үе шатуудаас хамаардаг. Ихэнхдээ булчирхай хэт ачаалалтай эсвэл хэвийнээс доогуур гэж байдаг.

Бамбай булчирхайн даавар хэт их болсон үед доорх шинжүүд илэрнэ. Үүнд:

  • Бодисын солилцоо хурдсах;
  • Бамбай булчирхай томрох;
  • Жин багасах;
  • Хоолны дуршил нэмэгдэх;
  • Өтгөн хатах эсвэл диаррхиа;
  • Зүрхний өвчин;
  • Хөлрөх;
  • Бухимдах;
  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах (эмэгтэйчүүд), эрэгтэйчүүдийн чалх муудах.

Бамбай булчирхайн даавар багассан үед дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

  • Ядаргаа, сульдаа;
  • Биеийн жин нэмэгдэх;
  • Санах ой, анхаарал төвлөрөлт муудах;
  • Арьс хуурайших;
  • Хоолой бүдүүрэх;
  • Нүүр хавагнах;
  • Үе мөчнүүд хавагнах;
  • Гөлгөр хумс;
  • Үс унах;
  • Залхуурах, сэтгэл гутрах.

Энэ өвчнийг яаж оношлох вэ?

Эхлээд, өөрөө булчирхайн эмгэгийг олж илрүүлэхийг хичээгээрэй. Үүнийг хийхийн тулд толинд хүзүүний хэсгээ сайтар шалга. Хэвийн байвал гаднаа юу ч ажиглагдахгүй харин улайж, хавдсан дарахад хөндүүр бол эмгэг үүсч байна гэсэн үг.

Бамбай булчирхай өвчилсөн бол яагаад эмчид нэн даруй үзүүлэх хэрэгтэй вэ?

Энэ өвчнийг оношилж эмчлэх нь эндокринологийн мэргэжилтнүүдийн үүрэг бөгөөд энэ хүмүүс цусны шинжилгээ, хэт авиан мэдээн дээр үндэслэн цаашдын эмчилгээ хийх шийдвэр гаргадаг. Тухайн төлвийг сайжруулж, тогтворжуулахын тулд хэрэгтэй хэмжилтүүдийг хийдэг ба цаашид үүнийг хэвийн хэмжээнд оруулах нь тэдний үүрэг юм. Эмчилгээ хийж эхлэсэнээр дэглэм барихаа больж, амьдралын хэв маяг өөрчлөгдөн, чухал эмементүүдээр дүүрч эхлэнэ.

Энэ бол цагаа олсон чанартай эмчилгээ бөгөөд эмчилгээг чанд даган мөрдөх нь эдгэрэх түлхүүр болох юм. Эрт үе дээр нь оношилбол урт хугацаанд эм уухаас хамгаалж, дааврыг хэвийн хэмжээнд хурдан аваачина.

Гүнзгий шатандаа орсон бол эмчилгээ удааширч маш их эм уух болдог. Анхааралгүй орхисон, дордсон булчирхай нь хүний биед хамгийн сөрөг нөлөөтэй байдаг.

Зөв оношилж, цаг алдалгүй эмчилгээ хийж эмээ тасралтгүй уух нь маш сайн эмчилгээ болох ба жин хэвийн болж, даавар хэмжээндээ очсоноор нойр сайн хүрч, биеийн байдал сайжран идэвхи нэмэгдэнэ.

Эмчилгээ

Орчин үеийн эмчилгээний арга хэрэгслүүдэд энэ эмгэгийг эдгээх олон арга бий. Эдгээрийг нөлөөллөөр нь 3 төрөлд хуваадаг.

Даавар бага хэмжээнд байвал орлуулах эмчилгээ хийгддэг ба байгаатай нь ижил шинж чанартай хиймэл нийлэг эдээр орлуулдаг.

Бамбай булчирхай үрэвссэн тохиолдолд эмийн эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээний зорилго нь өнчин тархины булчирхайн эсвэл бамбай булчирхайн үрэвслийг намдаах юм. Үрэвслийн эсрэг эм нь биохимийн төрөл биш, хэрвээ өмнөх эмчилгээ үр дүнгээ өгөхгүй бол кортизон даавар хэрэглэнэ.

Бамбай булчирхайн эмгэг нь түр зуурын, удаан явцтай гэж 2 янз байдаг ба эмчилгээ нь мөн өөр өөр байна.

Туршлагатай эмч хүн өвчтөний гадаад байдал, үс, арьс, нүдний байдлыг хараад мөн сэтгэл санааны үүднээс нь ажиглаад шинж тэмдгүүдээр нь өвчнийг оношлох боломжтой. Өвчнийг зөв оношилж сайн эмчилгээ сонгон хийхийн тулд томографийн зураг, рентген зураг авахуулах, эсийн шинжилгээ зэргийг өгөх хэрэгтэй. Онцгой тохиолдолд эдгээрт үндэслэн мэс заслын арга ашигладаг. Хэрвээ хорт хавдар бол туяаны эмчилгээ хийдэг.

Хоол хүнс

Бамбай булчирхайн эмгэгийн үед бие дэх иодын хэрэгцээг багасгах онцгой хоолны дэглэм баримталдаг: цагаан манжин, улаан лууван, байцаа, шошны төрлийн ургамал.

Мэдрэлийн системийн түгшүүртэй байдлыг намдаахын тулд кофеин, какао, халуун ногоо агуулсан зүйлсээс зайлсхий.

Нар тусдаг өрөө, шууд нарны тусгалаас хол бай.

Өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн бол хайхрахгүй байж болохгүй, эмчлүүлэхээр эмчид хандах хэрэгтэй.

170
ГайхмаарГайхмаар
85
ГоёГоё
65
ХарамсалтайХарамсалтай
63
ХөөрхөнХөөрхөн
58
БахархмаарБахархмаар
22
ТэнэглэлТэнэглэл
20
БурууБуруу
20
Ха ХаХа Ха
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Davaasuren Jamyan

    Davaasuren Jamyan

    2017/08/13 at 12:54

    hi bayarlalaa heregtei zobolgoo oruulj ogsond talarhaj baina ta bvhend ajliin amjilt

  2. Gombodorj Ganchimeg

    Gombodorj Ganchimeg

    2017/08/13 at 13:54

    Unshij bolohgui bna yu gej bna medeelel huwaaltsaach

  3. Ganaa Damdin

    Ganaa Damdin

    2017/08/13 at 14:48

    Emch nat hezee ch iim anhan shatnii zubluguu ugch meddeggui yum yamar emch beldeed bgaa yumbol doo huurhii mongoliin anagaaj uhaan gej

  4. Naranchimeg Naranchimeg

    Naranchimeg Naranchimeg

    2017/08/13 at 15:15

    Enkhzol Kh

  5. Enkhzol Kh

    Enkhzol Kh

    2017/08/13 at 15:25

    Thnks bb?

  6. С.Ариун Гэрэл

    С.Ариун Гэрэл

    2017/08/13 at 16:23

    Uzej blohgui bna yaj uzeh ve

  7. Tsatsa Gtsatsa

    Tsatsa Gtsatsa

    2017/08/13 at 23:53

    Бо Бо Бо ээж уншаарай

  8. Otgon Erdene

    Otgon Erdene

    2017/08/16 at 12:18

    Бо Бо

  9. 99215937

    2018/09/30 at 00:07

    дааварын эм өндөр тунгаар 9 сар ууж байх хугацаандаа мэдэлгүй хүүхдээ хөхүүлэсэн ямар гаж нөлөөтэй болоо хөхнөөс гарга гэсэн боловч гаргаж чадахгүй байна хөхүүлээд байвал яах бол туслаач

  10. Эрдээ

    2022/04/15 at 21:36

    би солонгост амьдардаг нэгэн эмэгтэй байна би 2 долоо хоногийн өмнөөс хоолойд юм тээглээд байх шиг эвгүй хүзүүний нэг талд товгор юм мэдрэгдээд байсан санаа зовоод эмнэлэгт очсон эхлээд улаан хоолойн өрөвсөл гээд эм бичиж өгсөн 7 хоног уухад тээглээд бга юм арай гайгүй боловч хүзүүний товгор нь хэвээр бсан хэд хоногийн дараа дахиад юм тээглээд байх шиг эвгүй болоод CT зураг авахуулсан тэгсэн бамбай булчирхайн манайхаар бол хавдар гэх үү дээ бсан гэхдээ хор нөлөөгүй гээд эхлээд жоохон тасалж авч шинжилгээ хийгээд дараа нь хагалж авна гэсэн жоохон айж санаа зовоод гэхдээ ойр хүмүүс санаа их зовох зүйл билээ зүгээр гээд арай тайвширсан миний хэлэх гэсэн зүйл бол бамбай булчирхайн хавдарын шинж яаж илэрдгийгл хэлэх гээд зөндөө юм биччихлээ хоолойд юм тээглээд байх шиг бол хүзүүний хэсэгтээ сайн дарж үзэж эртнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэх гээдл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *