Анжело Мерендино /Angelo Merendino/-гийн “Бидний сонгоогүй тулаан – Эхнэрийн минь хөхний хорт хавдартай хийсэн тэмцэл” /The Battle We Didn’t Choose – My Wife’s Fight With Breast Cancer/ нэртэй баримтат фото төсөл нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болсон. Хөхний хорт хавдар хэмээх аймшигт өвчинтэй нүүр тулсан хосуудын өдөр өдрийн амьдрал руу өнгийсөн чин үнэн бөгөөд сэтгэл уярам энэхүү фото төслийг бүтээгч Анжело Мерендино 40 насандаа хөхний хорт хавдрын үсэрхийллийн улмаас хорвоог орхисон хайрт эхнэр Женнифер /Jennifer/-ийнхээ хүндэтгэлд зориулан “The Love You Share” нэртэй ашгийн бус байгууллагын үндсийг тавьсан байна. Энэ байгууллагын зорилго нь хөхний хавдрын эмчилгээ хийлгэж байгаа эмэгтэйчүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх бөгөөд Мерендион хөхний хорт хавдартай тэмцэлдсэн эхнэрийнхээ зургуудаас бүрдсэн номноосоо олсон ашгийн 50 хувийг ашгийн бус байгууллагадаа хандивлах аж. Тэрээр энэ талаараа “Бусдад туслахаас илүү Женниферийнхээ хүндэтгэлд зориулах арга замыг би олсонгүй.” хэмээсэн байна.
Хөхний хавдартай тэмцсэн эмэгтэйн дэндүү гунигтай түүх
0
0
0
0
0
0
0
0