Дээдсийн ертөнцөд баймгүй дэггүй араншингаараа алдартай Британий ханхүү Харри /Harry/ Өмнөд туйлд очжээ. Их Британий хатан хааны ач хүү өнгөрөгч 11-р сарын 17-нд Лондонгоос эхэлсэн Антарктикын аялалд нэгдсэнээр тэнд очсон байна. Аялалын багийнхан ойролцоогоор 350 км замыг туулсан ба -40 хэмийн хүйтэнд, заримдаа 80 км/цаг хүртэл шуурах хүчтэй хүйтэн салхинд явж байж Өмнөд туйлд хүрчээ. Багийн гишүүн бүр 70 кг жинтэй чарга явсан гурван долоо хоногийн хугацаатай энэхүү аялал 12-р сарын 13-нд дуусгавар болсон байна. Уг аялалыг зохион байгуулагч нь Виржин Моней /Virgin Money/ банк бөгөөд Шархдагсадтай хамт /Walking With The Wounded/ гэж нэрлэгдсэн энэхүү буяны үйл ажиллагаанаас олсон мөнгийг аймшигтай байдлаар шархадсан цэргийн албан хаагчдад шинэ амьдралаа бүтээн босгоход нь туслахад зарцуулах аж.








Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



