Байнга дур булаам харагдахыг бүсгүй хүн бүр л хүснэ. Харамсалтай нь шинээр дэлгэрч байгаа моод болгоны араас хөөцөлдөөд гүйцэхгүй. Та бүхэнд энэ оны трендүүдийг танилцуулж байна – хэрхэхийг бүсгүй та өөрөө шийдээрэй.
Жижиг богино зүүлтний оронд хэд хэдэн гоёл чимэглэл
Нарийхан богино зүүлтээ метал гоёл чимэглэлээр солих цаг иржээ. Хэд хэдэн гоёл чимэглэл зүүгээрэй, жишээ нь хоёр бүдүүн дээр нэг нарийн зүүлт байж болно.
Үзүүртэй гоёлоос татгалзаж хослол зүүнэ
Үзүүртэй гоёлоос хэсэгтээ л татгалзаж өнгийн эсвэл хийцээрээ хосолсон гоёл чимэглэл зүүж болно.
Контурингийн оронд өөрийн өнгийг сонгоно
Таны арьсны өөрийн өнгөөр контурингийг сольж, натурал өнгийн пудр түрхээрэй.
Буржгар үсээ сул ороосон үсээр сольж гангарна
Энэ жил сул ороосон хөнгөн үс моодонд орно. Тэгэхээр бүсгүйчүүд минь үсээ хэт халуун хэмээр түлж эсвэл лак цацах шаардлагагүй боллоо.
Жинсэн хантаазны оронд хамбыг сонгоё
Хамба – тансаг харагдуулж, бүсгүй хүнийг чимдэг. Хамбан пиджак өмсөж байгаа бол атлас, арьс, илгэн хувцсаар хосолж болно. Хамба нь матт өнгөтэй бол бусад хувцас нь бага зэргийн гялалздаг байж болно.
Дэрвэгэр банзлын оронд уламжлалт хэв загвар
Нугалаастай эсвэл нарийхан банзал – сонгодог загвар. Бүсгүй хүн бүрт зохино, нарийхан хөл, бие галбирыг тань улам тодосгож өгнө дөө.
“Оверсайз” пальтоны оронд бэлхүүстэй пальто өмсөнө
Томдсон мэт хэмжээтэй пальто цагаа өнгөрөөж оронд нь нарийхан пальтоны үе иржээ. Загвар нь өнгөрлөө гээд хаях гэж бүү яар, хэдэн жилийн дараа “оверсайз” пальтоны эрин үе эргээд л ирнэ.
Сонгодог өнгийн хослолын оронд гэнэтийн хослол сонгоно
Туфль цүнхний өнгө нэг ижил байх ёстой гэж бодож явсан. Харин орчин үеийн загварын ертөнцөд бидэнд шинийг санал болгож байна. Цүнхээр өөрийгөө илүү илэрхийлж, туфлийн өнгийг пальтотойгоо хослуулах нь ээ.
Өсгийтэй кет баяртай
Өсгийтэй кетээ түр цааш хурааж сонгодог туфль, ботинк өмсөх цаг иржээ.
Chimgee Erdene
2017/01/08 at 12:25
Misheel Erkhembayr
Uugaa Lkha
2017/01/08 at 12:29
Маш их чухал хэрэгтэй шинэлэг мэдээллээр хангасан баярлалаа. Мундаг залуус шүү. Амжилт
Puujee Bat-Erdene
2017/01/08 at 12:31
Krista Olziinoo
Dorjpalam Budaa
2017/01/08 at 15:03
ganaa
Dorjpalam Budaa
2017/01/08 at 15:03
naraa
Индранил Индраа
2017/01/08 at 18:20
Lovable Nyamka
Б. Нарангуа
2017/01/08 at 20:30
ss xiigeed ogooch thuu xaragddaggu e
Зочин
2017/01/08 at 21:03
univision moodnoos garna
Mungunbaatar Nergui
2017/01/08 at 21:47
Энхтуяа Туяа
Hahaha
2017/01/08 at 22:02
Ashgui 2 ter usgiitei puuz keitnuud t1 haragdaad bdiin
Зочин
2017/01/09 at 15:37
Баярлалаа??
энхзул гэлэг
2017/01/09 at 15:38
Баярлалаа??
Uka Uka
2017/01/09 at 16:13
ss
Batdorj Bulganchimeg
2017/01/09 at 21:12
.
f
2017/01/14 at 11:36
Lol hezee changa orooson us modond orsin? suulin heden jil victoria secret-n modeluud shig sul orooson us mod bs. Chocker-n orond ter jewelry modond ortloo udna. Tavisan zuragan deerh zuult chin harin modnoos garchihsan yum bn. Busadtai n harin sanal niilj bn