Өглөөний цайгаа энэ ундаагаар солиод хэвлийн өөхнийхөө талаар март

2

Сүүлийн үед гуалиг болгох, янз бүрийн амттай ундаанууд ихээр тааралдах болсон. Юутай гайхалтай! Бидний санал болгож байгаа уг коктейльны жор нь юугаараа давуу талтай бэ гэвэл найрлаганд нь хамгийн энгийн, хүний гэдсэнд дасал болсон бүтээгдэхүүнүүд ордог. Иймээс шингэц нь илүү сайн, ашиг тус нь илүү их.

Тараг болон сүүнд дургүй, сүү сайн шингээж чаддаггүй хүмүүс ч хэрэглэж болохоор амттай, ер бусын ашиг тустай бүтээгдэхүүн юм. Шинэ ногоон ногоонуудыг нэмснээр эрүүл бас дэглэмийн хооллолтын чухал бүрэлдэхүүн болж өгдөг.

Өглөөний цайгаа энэ ундаагаар солиод гэдэсний өөхнийхөө тухай март 2

2 порцны орц

  • 2,5 хувийн тослогтой 300 мл тараг  
  • 3 мөчир яншуй (петрушка)
  • 3 мөчир гоньд (укроп)
  • 1ш дунд зэргийн өргөст хэмх
  • чимх давс
  • хар перец

Бэлтгэх:

  1. Бүх ногоон ногоонуудаа угаагаад хатааж, жижиглэн хэрчинэ. Өргөст хэмхээ жижих нүхтэй үрүүлээр үрнэ.
  2. Ногоон ногоо болон өргөст хэмхээ бага зэргийн тарагтай хамт холигч, бутлагчиндаа хийгээд нэгэн жигд болтол нь нунтаглана. Үлдсэн таргаа давсны хамт нэмээд ахин холигчоо ажиллуулна.  
  3. Коктейлийг аягандаа хийгээд перецээ аль нэг ногоон ногооныхоо мөчрөөр чимэглээрэй. Эрүүл мэндийн ундаа бэлэн боллоо.

Коктейль гайхалтай зөөлөн, тэнцвэртэй амттай болдог. Хэрвээ жингээ хасаж, гэдсээ багасгахыг хүсч байгаа бол үүгээр өглөөний цайгаа орлуулж болно. Харин мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийг хүсч байвал оройн хоолны оронд үүнийг хэрэглээрэй. Амттай, эрүүл аргаар тарж болдог юм шүү!

Уг жорыг бусадтай хуваалцахаа бүү мартаарай!

Эх сурвалж

12
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Puujee soronz

    2016/09/26 at 17:00

    ..

  2. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/09/26 at 17:16

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  3. Анхмаа 'Ш

    2016/09/27 at 00:55

    Өнөрөө ‘П

  4. moogii

    2016/09/27 at 20:03

    Bayrllaa

  5. zochin

    2016/09/27 at 23:12

    huhuul hun uuj bolohuu

  6. enkhmaa

    2016/09/28 at 17:20

    Bayarlalaa achtai tuctai caihan canal

  7. enkhmaa

    2016/09/28 at 17:22

    C

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *