Таны авсан гэрэл зураг болон видеог урлагийн бүтээл болгох хэд хэдэн үнэгүй программуудаас санал болгохоор бэлдлээ. Таны гэрэл зураг гайхамшиг болж авсан видео тань киноны хэмжээнд очихыг хэн ч үгүйсгэхгүй.
Таныг нэг цагаас илүү суулгах тийм сонирхолтой программ гэж найдаж байна.
Хоёр зураглал харагдуулах гэрэл зураг
Enlight гэрэл зургийн редакторуудын үндсэн функцуудыг багтаасан – гэрэл зургийн хэмжээг өөрчлөх, өнгийг засах, шүүлтүүрээр шүүх гэх мэт. Мөн, хэд хэдэн гэрэл зургийг “хольж” давхар харагдах гэрэл зургийг гаргаж авна, бэлэн болсон бүтээлийг хүрээ зэргээр чимнэ.
App Store-оос татаж аваарай.
Төгс кадртай болох
MuseCam – мэргэжлийн төвшинд ажиллах боломжтой, авсан гэрэл зургийг өөрийн хүссэн төвшинд янзалж төгс болгож болно. Хамгийн таатай нь шүүлтүүрийн өргөн сонголттой. Урьдчилсан тохиргоо нь – өнгөт болон цагаан-хар, бусад тохиргоог та худалдаж авах хэрэгтэй болно.
App Store – оос татаж авна.
Жирийн гэрэл зургийг зүүд мэт болгох
Dreamscope шүүлтүүрийн тусламжтайгаар таны гэрэл зургийг сонин хачин эффекттэй болгоно. Шүүлтүүрийн сонголтын хувьд маш их тул та юу хүссэнээ хийж болно доо.
App Store – оос татаж авна.
Хүүхэлдэйн киноны хэв маягт оруулах
PaperCamera –ийн тусламжтайгаар та зураг дээрээ зурж болно эсвэл хүүхэлдэйн киноны хэв маягт ч оруулж болно. Авсан зургаа хувиргахаас гадна шинээр зураг авахдаа сонголтоо хийх боломжийг мөн олгоно. Таны эргэн тойрон хүүхэлдэйн кинонд хэрхэн хувирахыг хүсэж байгаа бол та тавтай морил. Энэ аппликейшны интерфейсийг харандаагаар зурсан мэт харагдах нь таны сонирхлыг эхнээсээ татна. Тус аппликейшнийг үнэгүй гэж хэлж болохгүй, гэхдээ худалдаж авахыг хүсвэл таны халааснаас тийм их мөнгө хорогдохгүй ээ.
Google Play-ээс татаж авна.
Ретро гэрэл зураг
B&W Film Emulator – энэ бол хар-цагаан гэрэл зургийг редакторлах программ. Таны гэрэл зургийг зүгээр ч нэг хар-цагаан болгоод зогсохгүй таны гэрэл зургийг Kodak-ийн TRI-X 400 эсвэл Fuji-ийн Neopan 400 –аар авсан мэт хувиргаж болно. Контрастыг нь тохируулж, сүүдэртүүлэх зэрэг юу хүссэнээ хийгээрэй.
App Store – оос татаж авна.
Төгс селфи авъя
B612 – селфид зориулсан, хэрэглэхэд тун эвтэйхэн гэрэл зураг редакторлах программ. Дараа нь авсан зургаа өөрийн хүссэнээр засварлах боломжтой.
Google Play болон App Store-оос татна.
Алдартай хүн эсвэл хүссэн хүнийхээ нүүрээр өөрийнхөө зургийг “нуугаарай”
MSQRD – таны нүүр царайг алдартай хүнийхээр төвөггүй солих боломжтой, хүсвэл таньдаг өөр бусад хүмүүс, амьтны нүүрээр ч сольж болно. Шинээр бүтээсэн гэрэл зургаа ашиглан найз нартаа илгээмж илгээх ч боломжтой.
App Store-оос татна.
Гэрэл зураг дээр геометрийн эффект оруулах
Defqt-ийн тусламжтайгаар гэрэл зурагт геометрийн эффект оруулж болно. Тусгал, калейоскоп, чимээ шуугиан нэмэх, өнгө өнгийн геометрийн дүрс, будаг цацсан мэт толбууд …. Ихэнх эффект нь үнэгүй, зарим нэгийг нь худалдаж авахаас өөр аргагүй.
App Store-оос татна.
Мөн адил аппликейшн:
- D3LTA. Google Play болон App Store-оос татна.
Өөрийгөө Холливудын “Алтан үе”-ийнх мэт төсөөл
OldBooth – таны нүүр царайг өөрчлөх увдистай App Store-ийн хуучин ппликейшнүүдийн нэг. Таныг бодит ретро хувь хүн болгон хувиргана.
App Store-оос татна.
Гэрэл зургийг уран зураг болго
Prisma – хүссэн гэрэл зургийг тань уран зургийн ямар ч төрөлд хувиргаж чадна.
Google Play болон App Store-оос татна.
Мөн, адил төстэй аппликейшн:
- Ultrapop– поп-арт стилээр ажиллах сонирхолтой бол та наашаа морил. Google Play болон App Store-оос татна.
- Mlvch буюу Malevich. Google Play болон App Store-оос татна.
- Alter-ийг Google Play болон App Store-оос татна.
- Artbot. Google Play болон App Store-оос татна.
- Deep Art Effects. Google Play-ээс татна.
Жирийн видео болон гэрэл зургаар сэтгэл татам клип хийх
Magisto – богино хэмжээний кино болон гэрэл зураг, эсвэл видеог эвлүүлэн видео клип хийх боломжтой. Элдэв тусгай эффект, шүүлтүүр ашиглахаас гадна дуу хөгжим ашиглана. Хийсэн бүтээлээ сошиал суваг дамжуулан түгээх боломжийг танд олгожээ. “Ухаантай” автомат редактор утсан дээр байгаа гэрэл зураг, видеог ашиглан таны оролцоогүйгээр гоё кино бүтээж чадна.
Google Play болон App Store-оос татна.
Хуучны сайхан үеийг санагдуулна
8mm– энэхүү программыг найруулагч Малик Бенжеллуль “Searching for Sugar Man” кино авахдаа ашигласан бөгөөд 2013 онд энэ бүтээлээрээ Оскар авсан юм. Таны гэрэл зураг, видеонд төрөл бүрийн эффект оруулж өгнө: тоос, цацраг, зураас … Яг л хуучин плёнк дээр авсан мэт.
App Store-оос татна.
Мэргэжлийн видео клипийг янзлах
KineMaster– мэргэжлийн гэж хэлж болох уг аппликейш нь хэд хэдэн видеог зэрэгцүүлэн янзлах боломжтойгоос гадна текст, аудиог хэд хэдэн замаар оруулах, өнгийг тодруулах зэрэг функцүүдтэй. Таны бүтээл Full HD болон өөр бусад чанараар бэлэн болно.
Google Play-ээс татаарай.
Мөн, адил төстэй:
- iMovie– зөвхөн “алимчууд”-ад зориулсан аппликейшн. Холливудын киноны трейлерийн зэрэгт хүрэх видео клип хийх боломжтой.
- App Store-оос татна.
- VidTrim – үр дүнг нь хурдан харахыг хүсэж байгаа хүмүүст зориулсан. Google Play-ээс татаарай.
- AndroVid-үндсэн хэд хэдэн функцээс гадна нэг видеог хэд хэдэн хэсгээр таслан авч эвлүүлэх боломжтой. Google Play-ээс татаарай.
Өөрийгөө “Star Wars”-ийн найруулагчаар төсөөл
Action Movie FX – хэрвээ та “Star Wars”эсвэл “X-Men” киноны найруулагчид атаархаж явдаг бол авьяас чадлаа гаргах боломж танд байна. Таны видео Холливудын тусгай эффекттэй кино шиг болно: дэлбэрэлт, осол, харь гаригийнхны довтолгоо, трансформеруудын тулаан, аймшиг .. .
App Store-оос татна.
Мөн, адил төстэй:
- Action Movie Creator-ийг Google Play-ээс татаарай.
Видеог амьд мэт уран зураг болгохыг хүсвэл
Artisto –уран сайхны аргаар ашиглах боломжтой аппликейшн. Гэрэл зургаар холбоос хийж видео болгож болно, эсвэл эсрэгээр буюу Loop хийх ч боломжтой. Одоогийн байдлаар 17 шүүлтүүр ажиллаж байна.
- Google Play болон App Store-оос татна.
Таны бүтээл үнэхээр ид шидийн мэт болно. Та сонирх доо.
Mino Mino
2016/09/20 at 14:26
Hongoroo Gantulga
Aydiya Narantuya
2016/09/20 at 17:20
mira
2016/09/20 at 20:33
(y)
Anhaa ET
2016/09/20 at 22:08
Үнэггүй апп таны хувын мэдээллүүдийг тагнадаг болгоомжил !!!
ss
2017/01/18 at 14:45
uneteei