Хүмүүсийн амралт, ажил, спортын аль алинд ашиглаж, байнга унаж хэрэглэдэг нэг зүйл бол унадаг дугуй. Хорвоогийн өнцөг булан бүрд дөрөө үр ашигтайгаар эргэлдэн цахилгаан гарган авахад ч тус дэмээ өгч байна. Үндсэндээ хоёр дугуйн дээрх хүчирхэг дөрөөнөөс хорвоо ертөнцийн олонх зүйл хамаарч байна гэхэд болно. Дэлхий дээр жил бүр 100 сая гаруй унадаг дугуй үйлдвэрлэгддэгийн 60 гаруй хувь нь Хятадад үйлдвэрлэгддэг. Тээврийн хямд төсөр хэлбэр, байгальд ээлтэй, эрүүл мэндэд үр ашигтай унадаг дугуйн сонирхолтой зургуудыг та бүхний өмнө дэлгэж байна.Мянмар улсын Баго хотод тутаргын талбайн дэргэдүүр дугуйтай явж байгаа хүү. (STR / AFP / Getty Images)
Мельбурн дэх World Cup Track Cycling тэмцээний мэргэжлийн тойрогт уралдаж байгаа Испаний баг дугуйчид. (Mark Dadswell / Getty Images)
Японы Минамисанрику хотыг газар хөдлөлт, цунамигийн аюул нөмрөсний дараа хуучин хийн станцын газар дээр бүлүүрт насосны дөрөөг жийж байгаа эр. (David Guttenfelder / Associated Press)
Дэлбэрэлтэнд өртөн шатсан цахилгаан станцын утаа баагисан дүр зурагны наана зургаан цагийн галт тулааны дараа Ливийн Ал-Кавалишаг чөлөөлснийг тэмдэглэн баярлаж байгаа дугуйтай босогч. (Gaia Anderson / Associated Press)
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Мушаки хотын зах руу чикуду хэмээх модон дугуйгаар бараа таваар зөөж байгаа Конго хөвгүүд. Чикуду бол тус нутгийн эдийн засаг болоод нутгийн оршин суугчдын гол бахархал. Чикудуг хийдэг хүмүүс маш нэр хүндтэй мэргэжилтэй хүмүүст тооцогддог. Конгын зүүн хэсгийн хадархаг, элс шороотой замаар чикуду үзэгдэж эхлэхээс өмнө хүмүүс зах руу бараагаа түрдэг тэргээр зөөдөг байлаа. 1960 онд Бельгийн колоничлолоос чөлөөлөгдөж, тусгаар тогтносны дараах үед гарч ирсэн энэ модон дугуйг хэн зохион бүтээснийг хэн ч үл мэднэ. Яг тухайн үед Конгод унадаг дугуй, моторт дугуйнууд орж ирж байсан ба чикудуг тэр үеийн дугуйнуудын хуулбар болон бүтээгдсэн гэдэг. (Simon Maina / AFP / Getty Images)
Энэ өдөр Лондонд маш их цас орсон ч үргэлж унадаг дугуйгаар ажилдаа явдаг Marvin Wang-ыг дугуйгаа унахыг нь болиулж чадаагүй юм. (Dina Rudick / Globe Staff)
Шинэ Делигийн Jama Masjid сүмийн ойролцоо рикша дугуйн дээр суун яваа Энэтхэг сургуулийн охид. (Kevin Frayer / Associated Press)
Калифорний Маунтайн Вивд Google StreetView-ийн гурван дугуйтыг унан яваа механик инженер Daniel Ratner. Ratner энэхүү унадаг дугуйны анхны загварыг гаргасан юм. (Marcio Jose Sanchez / Associated Press)
Голландын иргэн Leon Zotebir (баруун), Францын иргэн Francis Kokidor нар хоёр өөр чиглэлд явж байгаагаар Бельгийн асуудлыг илэрхийлэн харуулж байна. (Georges Gobet / AFP / Getty Images)
Бээжингийн шинэ жилийн баяраар унадаг дугуйн дээр үзүүлбэр үзүүлж байгаа акробатчид. (Liu Jin / AFP / Getty Images)
Торонтод 5-р сарын жагсаалын үеэр унадаг дугуйны жолоон дээр суун явж байгаа бүсгүй. (Mark Blinch / Reuters)
Бангкокт буусан үерийн үеэр өөрийн хийсэн дугуйгаар хүүтэйгээ яваа эцэг. (Aaron Favila / Associated Press)
Лос Анжелест болсон 2011 Scream Awards шагнал гардуулах ёслолд усны дугуйтай ирсэн Paul Reubens. (Chris Pizzello / Associated Press)
Сиэтлийн эр бэлгийн эсийн банкинд эр бэлгийн эс зөөвөрлөх тусгай унадаг дугуй “Spermomobile”-аа унан яваа биологийн лаборант Allan Dowd. (Anthony Bolante / Reuters)
Орегон мужийн Портлэнд хотын зохицуулалтгүй зам дээрх хэвтээ хэлбэрийн, мөлгөр, өнгөлөг, гадна хаалт бүхий унадаг дугуй. Энэхүү дугуй нь байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүд нь хөгжилтэй хэлбэртэй байж болохыг баталж, Вашингтон руу аялал хийсэн 25 дугуйчдын нэгнийх нь унаа юм. (Rick Bowmer / Associated Press)
Японы Murata Manufacturing Co. компаний ажилтан Чиба дүүрэгт болсон Электроникын шоун дээр унадаг дугуйтай роботыг харуулж байна. (Kim Kyung-Hoon/Reuters)
Бээжинд жижигхэн унадаг дугуйтай явж байгаа настай хүн. (Mark Ralston / AFP / Getty Images)
Хятадын Жилин хотод нэг тонн гаруй жинтэй аварга том унадаг дугуйгаа шалгаж байгаа Zhang Yali. (China Daily / Reuters)
Tour de France-д El Diablo хэмээн алдаршсан Германы унадаг дугуйн дизайнер Dieter “Didi” Zenft Сторкове хотноо өөрийн хамгийн сүүлийн зохион бүтээсэн 111 шүдтэй тармуурт дугуйгаа үзүүлж байна. (Patrick Pleul / AFP / Getty Images)
Тайпейн үзэсгэлэн дээр нарны цэнэгийг ашигладаг унадаг дугуйн загварыг харж байгаа залуу үзэгч. (Patrick Lin / AFP / Getty Images)
Мексик хотод машинд мөргүүлсэн бүх дугуйчдын дурсгалыг хүндэтгэж, лаан дунд хэвтэж байгаа эр. Мексикийн замууд дээр жил бүр 24,000 дугуйчид машинд мөргүүлж амиа алддаг байна. (Jorge Dan Lopez / Reuters)
Сан Паоло дахь Дэлхийн нүцгэн дугуйчдын аялалд явж байгаа дугуйчид. Энэхүү жагсаалд оролцогчид дугуйчдын зам дээрх аюулгүй байдлын эрхийг хамгаалан жагсдаг байна. (Nacho Doce / Reuters)
Филиппиний Пасиг хотын захад Гэрэлт цохны 13 дахь удаагийн аялалд оролцогчид тусгай хувцсаар гоёжээ. Хүрээлэн буй орчныг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахын тулд унадаг дугуй унахыг уриалах нь энэхүү аялалын зорилго юм. (Aaron Favila / Associated Press)
Гонконгийн шинэ дугуйн замын суурин дээр Викториягийн эргийн шугамын дагуу дугуйнуудаа эвхэн тавьсан дугуйчид. (Antony Dickson / AFP / Getty Images)
Английн Портсмоутад Charles Dickens-ийн 200 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байгаа Pickwick Club-ын гишүүн дугуйчид. (Peter Macdiarmid / Getty Images)
Шанхай хотын төвд дугуйн дээрээ пластик хөөсөнцөр хайрцагнууд ачсан эр явж байна. (Carlos Barria / Reuters)
Дресден хотын Элбе голын хөлдсөн мөсөн дээр явж байгаа дугуйтай эр. (Robert Michael / AFP / Getty Images)
Амстердамд дугуйтай явж байгаа бүсгүй. (Robin Utrecht / AFP / Getty Images)
Хо Ши Мин хотын гудамжаар яваа моторт дугуй, мотоциклтой бусад зорчигчдын дунд яваа дугуйтай жимсний худалдаачин. (Nick Ut / Associated Press)
Тайпейн урлагийн музейд тавигдсан “Bicycles for all” үзэсгэлэнг үзэж байгаа зочин. (Sam Yeh / AFP / Getty Images)
Германы Алтлэндсберг хотын хэдэн зуун унадаг дугуйгаар чимэглэгдсэн хана бүхий унадаг дугуйн дэлгүүр. (Patrick Pleul / AFP / Getty Images)
Дурбаны гудамжин дахь гэрлээр чимэглэгдсэн Африкын баобаб мод руу очиж байгаа дугуйчид. (Alexander Joe / AFP / Getty Images)
Лондонгийн Финсбюри талбайд Bring in London эсэргүүцлийн жагсаал хийж байгаа эсэргүүцэгчдийн баазад цахилгаан гаргаж өгөх унадаг дугуйн дээр суугаа хүүхдүүд. (Peter Macdiarmid / Getty Images)
Америкийн бага сургуулийн сурагчид унших хичээлээ хийхийн зэрэгцээ дугуй унах дасгал хийж байна. Эрдэмтэд дөрөө жийнгээ даалгавар гүйцэтгэхэд гүйцэтгэл нь илүү сайн байдаг хэмээн баталжээ. (Reiley Wooten / Gillette News Record / Associated Press)
Бээжингийн цэцэрлэгт хүрээлэнгийн нууранд усны дугуйгаар яваа жуулчид. (China Daily / Reuters)
Калифорний Вайл хотод болсон Өвлийн Олимпийн наадмын үеэр дугуйтай үзүүлбэр үзүүлж байгаа Mike Montgomery. (Daniel Petty / The Denver Post / Associated Press)
Висконсиний Грийн Бейд NFL-ийн сургуулилтын бааз руу дугуйгаар явж байгаа Green Bay Packers-ын тоглогчид. Бааз руугаа хүүхдийн дугуй унан явах нь тус багийн хувьд тогтсон уламжлал болжээ. (Morry Gash / Associated Press)
Гаваны төвд 3,3 метрийн өндөртэй өөрийн хийсэн дугуйгаараа явж байгаа Феликс Гирола. (Franklin Reyes / Associated Press)
Цэрэгт байхдаа хөлөө алдсан Steve Richardson өөрт тохируулан янзалсан дугуйгаа унаж байна. Тэрээр энэ 6-р сард Англид болох Race across America-гийн хэсэгт оролцохоор зэхэж байгаа ба энэхүү үйл явдал нь тус улсын 12 мужаар Help the heroes гэсэн уриан доор явагдах юм. (Matt Cardy / Getty Images)
Швейцарийн Эгле хотноо Францын 100 настай дугуйчин Robert Marshand цагийн турш дөрөө жийж дээд амжилт тогтоохоор дугуйн дээрээ мордож байна. Marshand 1911 оны 11-р сарын 26-нд төрсөн бөгөөд 24.251 км-ын дээд амжилтыг тогтоосон юм. (Denis Balibouse / Reuters)
Чилийн Валпарайзогийн ханан дээр уулын дугуйны хотын тэмцээнд оролцон үзүүлбэр үзүүлж байгаа тамирчин. (Eliseo Fernandez / Reuters)
Орегоны Портлэнд хотод Олимпийн гурван өдрийн жижиг дугуйн өдөрлөгт дайны дугуйт тэрэгтэй оролцож байгаа дугуйчид тулалдаж байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй, энд хэрэглэж байгаа бүх зэвсэгнүүд нь хөөсөнцөрөөр хийгдсэн юм. (Rick Bowmer / Associated Press)
Италид Канадын дугуйчин Ryder Hesedal (баруун) түүний өрсөлдөгч Испаний тамирчин Joaquim Rodriguez нар. (Daniele Badolato / AFP / GettyImages)
Парист Ийстерийн туулайны хувцас өмссөн нэгэн унадаг дугуйгаар явж байна. (Benoit Tessier / Reuters)
Лондонгийн загварын долоо хоногийн шоуны тайзан дээр унадаг дугуйтай яваа загвар өмсөгч. (Leon Neal / AFP / Getty Images)
Умард Солонгосын зүүн эргийн Вонсан хотын талбайн дэргэдүүр унадаг дугуйтай өнгөрч яваа хосууд. (David Guttenfelder / Associated Press)
Пакистаны Лахорийн хүйтэн өглөө, өтгөн манан дунд зорчигчтой яваа дугуйчин. (Mohsin Raza / Reuters)
Пенсильваны Phishing Rupert Creek-ийн буланд дугуйтай яваа хүүхдүүд. (Jimmy May / Bloomsburg Press Enterprise / Associated Press)
Аустин дахь скейтбордын талбайд яваа дугуйчин. (Eric Gay / Associated Press)
StoRm-mN
2012/06/06 at 14:30
dugui unah goy shuu :)
MuTe
2012/06/06 at 18:23
spermomobile бас el diablo гэдэг хоёр дугуй таалагдлаа бас эцэг хүү хоёрын дугуй онцгой санагдав үерээр тэгээд явж байдаг
pilguun
2012/06/06 at 19:11
goy
Зочин
2012/06/06 at 20:36
өндөр болохыг хүсвэл талл.мн -д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрээ өндөр болох боломжтой боллоо.
Зочин
2012/06/06 at 21:35
nada aaw huu hoyr uereer mon hamgiin suuliin skateboardiin talbai taalagdlaa
Зочин
2012/06/07 at 12:24
huldsun mus ene ter hahaha.,