Германы оптик багаж үйлдвэрлэгч Leica Camera AG компани нь Leica аппаратнуудыг үйлдвэрлэдгээрээ алдартай. Тус компани энэ сарын 10-нд нэг өнгийн мэдрэгч бүхий M цувралын Leica M Monochrom дижитал аппаратаа танилцуулсан байна. Хар цагаан гэрэл зургийн дижитал ирээдүй хэмээгдэж байгаа, 18 мегапикселийн энэ аппарат ирэх 7-р сараас эхлэн худалдаанд гарах ба оптик багажгүйгээр 7950 долларын үнэтэй байх ажээ. Үйлдвэрлэгчдийн мэдэгдэж байгаагаар Leica M Monochrom аппарат нь ердийн дүрс хүлээн авагчтай дижитал аппаратнуудаас илүү тод зураг авах чадалтай гэнэ.Гэрлийн хангалттай бус нөхцөлд ч зураг авч чадах давуу талтай энэхүү аппарат хар цагаан гэрэл зураг авах сонирхолтой хэн бүхэнд төгс тохирох аппарат болжээ. Өнгө мэдрэгчтэй аппаратнуудаас 100 хувь илүү тод зургийг авах харьцуулшгүй чадвар бүхий энэ аппарат M Monochrom-ын хэрэглэгчдэд зориулагдсан онцгой бүтээгдэхүүн юм.
0
0
0
0
0
0
0
0
Mongolhh
2012/05/14 at 22:01
neg meregjliin camer tai bolnoo
ReALiTgeLT
2012/05/15 at 00:35
hmm…
Зочин
2012/05/15 at 10:56
Өндөр болохыг хүсвэл http://www.TALL.mn -д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрээ Өндөр болох боломжтой.
StoRm-mN
2012/05/15 at 22:14
aay
Зочин
2012/05/16 at 18:05
ene yostoi shan ed bna..