Өнөөдөр өглөөний 7 цагийн орчимд Италийн Милан хотын төв гудамжинд шумбагч хөлөг онгоц гэнэт гарч ирсэн байна. Энэхүү шумбагч онгоцны багийнхан, гал сөнөөгчид болон цагдаагийн хамгаалалтын хүрээ нь бүгдээрээ “Хэзээ ч юу ч болж болно” гэсэн уриа бүхий даатгалын компаний сурталчилгааны компанит ажлын нэг хэсэг юм. Гэнэтийн нөхцөлд, гэнэтийн зүйлд тайван, бүрэн бэлтгэлтэй, сандарч тэвдэх зүйлгүй байдаг гэдгээ илэрхийлсэн тус даатгалын компаний энэхүү сурталчилгаа үнэхээр шинэлэг бөгөөд хүртээмжтэй болж чадсан байна.
Миланы гудамжинд гэнэт гарч ирсэн шумбагч хөлөг
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2013/10/02 at 20:24
Goy shurtchilgaa bn sh dee xxe :))