Жинхэнэ мэт хиймэл нүд

0

Жинхэнэ мэт хиймэл нүд


Харааны эрхтний мэргэжилтэн Gerhard Greiner эмнэлзүйн тоног төхөөрөмжийн дэлгүүр эрхлэн ажиллуулдаг. Тэрээр өвчин, гэмтэл, ослын улмаас хорвоо ертөнцийг харах нүдээ алдсан хүмүүст зориулж, хиймэл нүд хийдэг. Шил үлээх аргаар бүтээсэн эдгээр хиймэл нүдийг хийхийн тулд ноён Gerhard Greiner зөвхөн нэг нүдэнд л бүтэн нэг цагийг зарцуулдаг бөгөөд эмчлүүлэгч бүрийнхээ нүдний өнгийг яг таг гаргахын тулд маш нягт нямбай, хичээнгүй хөдөлмөрөө зарцуулан ажиллаж, тэр ч бүү хэл нүдэн доторх венийн судаснуудыг нарийвчлан зурдаг байна.Нүдээ алдана гэдэг бол бие эрхтний талаасаа илүүтэй сэтгэл зүйн хувьд жинхэнэ сүйрэл байдаг. Хэдийгээр хиймэл нүд нь харааг дахин сэргээхэд туслахгүй боловч орчин үеийн хиймэл нүд нь маш бодитой болсон учир гадаад үзэмжийнхээ тал дээр санаа зовж байгаа үйлчлүүлэгчдэд өөртөө итгэлтэй мэдрэмжийг өгч чаддаг байна. Хиймэл нүд нь хийх маш нарийн төвөгтэй ажлын мэргэжилтэн хиймэл шилэн нүдийг захиалгаар 457 доллараар хийдэг аж. Орчин үеийн хиймэл нүд нь хөндий хагас бөмбөрцөг хэлбэртэй болсон ба ийм нүдийг нүдний ухархайд мэс заслын аргаар байрлуулан, нүдний булчингуудтай холбож өгдөг байна. Ийм хиймэл нүд нь маш бодитой болдог учир хүмүүс хараад хиймэл нүдтэй хүн гэж огт мэдэх аргагүй гэнэ. Хиймэл нүд хэрэглэж байсан хамгийн эртний буюу МЭӨ 2900-2800 оны үед хамаарах баримт Ираны Shahr-e Sukhteh нэртэй газраас олдож байжээ. Ердөө 2.5 см-ийн диаметртэй, хагас бөмбөрцөг хэлбэртэй энэ хиймэл нүдийг маш хөнгөн материал болох битум буюу хар тос /цардас/-оор хийсэн байж магадгүй гэнэ. Энэхүү хиймэл нүд гадна талаараа нимгэн алтан бүрхүүлтэй байжээ. Харин анхны нүдний аяган доторх паалангаар хийсэн хиймэл нүд 16-р зууны сүүлээр олдож байсан байна.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. BizY

    2012/12/24 at 20:59

    ;-)

  2. Dingdong

    2012/12/24 at 21:19

  3. villaa

    2012/12/26 at 19:16

    aimar yma

  4. Зочин

    2014/03/21 at 12:04

    yaj zakhialakh ve

  5. Зочин

    2014/03/21 at 12:04

    yaj zakhialakh ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *