Археологичид Мона Лизагийн араг ясыг олжээ

0

Археологичид Мона Лизагийн араг ясыг олжээ


Гунигтайхан харж, учиртай инээмсэглэсэн нэгэн бүсгүйн зураг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ бол суут зураач Леонардо да Винчигийн Мона Лиза буюу Жокондо нэрээрээ алдаршсан нэрт бүтээл юм. Хэдэн зууны турш судлаачид, уран зураг сонирхогчдын анхаарлыг татаж ирсэн энэ зурагт дүрслэгдсэн эмэгтэйн араг ясыг олсон хэмээн археологчид мэдэгдлээ. Дэлхийн хамгийн алдартай зургийн нууцыг хадгалсан гэгдэж буй энэ олдвор Флоренцын хаягдаж эзгүйрсэн гэлэнмаа нарын хийдийн шалан доороос олдсон бөгөөд малтлагын ажил өнгөрсөн жилээс эхэлжээ.

Энэхүү алдарт зурагт дүрслэгдсэн дунд эргэм насны, даруухан хувцасласан, тийм ч сайхан гэж хэлмээргүй эмэгтэй бол Италийн сэргэн мандалтын үеийн торгоны худалдаачин Франческо дель Жокондагийн эхнэр Лиза дел Жокондо гэгч бөгөөд Франческо дель Жоконда эхнэрийнхээ зургийг зурах даалгаврыг Леонардо да Винчид өгснөөр зураач 1503 онд зургаа эхлүүлж, Франц руу нүүснийхээ дараа, нас барахынхаа өмнөхөн буюу 1519 онд энэ гайхалтай зургаа зурж дуусгасан гэдгийг орчин үеийн түүхч, судлаачид баталсан билээ. 1479-1542 эсвэл 1551 онуудын хооронд амьдарч байсан энэ эмэгтэй таван хүүхдийн эх байсан ба нөхрийгөө нас барснаас хойш гэлэнмаа болсон гэдэг. Хаягдсан Гэгээн Урсулагийн гэлэнмаа нарын сүмийг армийн хуаран болгохоор төлөвлөсөн төлөвлөгөөнөөс урьтаж, археологичид малтлага хийсэн нь энэ юм. Энэ газрыг Лизагийн мөнх нойрссон газар хэмээн итгэж байсан археологичид хийдийн суурины зузаан бетоныг бүрэн нэвтлэн ухсаны эцэст эмэгтэй хүний хэмжээтэй гавлын яс олсон байна. Гавлын яс сүмийн шалны доор 1,5 метрийн гүнд хавирганы яснууд болоод сээр нурууны ясны хэлтэрхийнүүдийн хамт байжээ. Төсөв хөрөнгөгүйн улмаас малтлагын ажил түр зогссон ч өнгөрсөн сараас эхлэн дахин үргэлжилсэн малтлагын үр дүнд өнгөрсөн долоо хоногт хүний араг ясыг олсон байна. Эрдэмтэн шинжээчид яснуудыг өнгөрсөн жил олсон гавлын ястай тохирч байгаа эсэхийг шалгахын зэрэгцээ ойролцоохон оршуулагдсан байсан Лизагийн хоёр хүүхдийн үлдэгдэлтэй уг ясны ДНК-г харьцуулан шинжих аж. Энэхүү шинжилгээний дүнд гавлын яс болон араг ясны бүтцээр Лизагийн нүүр царайг сэргээн мэдэх боломжтой ба нэрт зураачийн 500 жилийн өмнө зурсан хувилбартай харьцуулан үзэх түүнчлэн Мона Лизагийн учир битүүлэг, нууцлаг инээмсэглэлийн нууцыг тайлах боломж нээгдэх магадлалтай юм. Малтлагын ажлыг хийж байгаа археологич Силвано Винцети “Бид одоогоор эдгээр яснууд нэг хүнийх үү, эсвэл түүнээс олон хүнийх үү гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ Гэгээн Урсулагийн гэлэнмаа нарын хийдэд хадгалагдаж байгаа хүний яснууд Лиза Герардинигийн яс байхыг үгүйсгэж чадахгүй.” гэж хэлсэн байна. Энд хийсэн малтлагын эхний олдвор нь эхлээд газар нэвтлэх радарын тусламжтайгаар мэдэгдэж олдсон эртний газрын зураг, бичиг баримт байсан нь 30 см-ийн зузаантай орчин үеийн бетон хучлага болоод 90 см-ийн зузаантай эртний тоосгон хучлаганы доороос гарч иржээ. Профессор Винцетигийн хэлснээр тэдний олсон хайс, дараа нь шатаар дамжин хүрсэн эхний булш нь сүмийн бичиг баримтанд тэмдэглэгдэн үлдсэнээр 1495 онтой холбогдож байгаа бол хоёр дахь булш нь 1625 онтой холбогдож байгаа гэнэ. Профессор Винцетигийн хувьд тэрээр энэхүү малтлагад ашигласан техникийг анх удаагаа ашиглаж байгаа хэрэг биш юм. Винцети урьд нь сэргэн мандлын үеийн бас нэгэн зураач Караваггиогийн үлдэгдлийг тодруулах ажилд энэ техникийг ашигласан юм байна.

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/07/25 at 12:55

    1-t hooo gaihamshigtai heheh

  2. jerry-man

    2012/07/25 at 12:58

    hahaha arai bishee

  3. BEK_KKK

    2012/07/25 at 14:21

    lol mon gdgiin yaj mdej bgaan lol

  4. MUNHJARGALTUGULDUR

    2012/07/25 at 15:54

    hetsvv ym bna yaj batlah ym

  5. Mongolhh

    2012/07/25 at 20:17

    soninl yum. tegd unen yumuudo.

  6. Dx555

    2012/07/25 at 20:19

    vhsen hvniig zvgeer ch bailgachihgv hetsvv hvmvvs shvv

  7. Зочин

    2012/07/25 at 20:19

    tm bna yg bna gawlaar bi tanilaa xaxax

  8. Зочин

    2012/07/25 at 21:28

    yg mona lisa gedegiig ni yj medej bgaa ym

  9. vnegvi

    2012/07/27 at 13:46

    air tmvvvv

  10. Зочин

    2012/07/27 at 17:26

    hud hud blaa yu

  11. Зочин

    2012/08/03 at 11:59

    nvhen jin zurachtai ad *** hsn genelee tgd zuraach zuraad bulsan gsn shdee zaluusaa yu gj bodjinaaaaaaaaa javascript:justreturn()

  12. Зочин

    2012/08/13 at 14:06

    yum bichij bgaa esvel medee unshij bgaa humuus bolon gedgiig yaagaad bolood gej heleed bicheed bgaa yum bol,bolon gej holboos ugiig bolood gedeg uil ugtei soliod bh yum, *** bolood unshigch minii huvid gej bichvel chamd yu bodogdoj bn hahahahahha

  13. Зочин

    2012/10/02 at 20:13

    өө ёрдөө ийм л эд бйисан юм уу сөнөө сөн

  14. Зочин

    2012/10/07 at 19:45

    hudlaa shdee haanaas iim medeelel olj hiideg yum. batalgaatai eh survaljaa tavih heregtei l yum baina .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *