Хүмүүс бидний орчин үеийн амьдралын хэв маяг, үйл ажиллагаа, техник технологийн хөгжил байгаль Дэлхийг маань байж болшгүйгээр сүйтгэсээр байна. Хүн төрөлхтний нэг хэсгийн буруутай, байгальд хор нөлөөтэй үйл ажиллагааг өөр нэг хэсэг хүмүүс янз бүрийн арга замаар эсэргүүцэж, байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалахыг зорьдог. 2010 онд Мексикийн буланд Британий газрын тос, хийн British Petroleum компаний газрын тос бүтэн гурван сарын турш огтхон ч багасалт бууралтгүйгээр асгарсан.Одоо ч шүүрсээр байгаа байх магадлалтай энэхүү гамшиг нефть үйлдвэрлэлийн түүхэнд тохиолдлоор далай тэнгист хамгийн их газрын тос асгарсан явдал болсон бөгөөд энэ явдлыг эсэргүүцсэн үйл явдлууд олноор болсоор байгаа юм. Өчигдөр буюу 2012 оны 6-р сарын 12-ны өдөр Мексикийн нийслэл болон Умард Америкийн зарим хотуудад дээрх явдлыг эсэргүүцсэн дугуйтнуудын жагсаал болсон бөгөөд жагсаалд оролцогчид нүцгэнээр дугуйгаа унасан байжээ. Нүцгэн биен дээрээ эсэргүүцлийн үг, уриа бичиж, эсвэл янз бүрийн амьтны баг өмссөн дугуйтай нүцгэн эсэргүүцэгчид эх Дэлхийгээ хайрлан хамгаалах мөн байгальд ээлтэй, эрүүл мэндэд тустай тээврийн хэрэгсэл сонгохыг уриалж байсан байна. Ямартай ч өчигдөр Мексик хотын гудамжинд өрнөсөн эсэргүүцлийн тайван жагсаалын дүр зурагтай танилцацгаая.
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2012/06/17 at 01:29
zawaarsii
Зочин
2012/06/17 at 11:56
saihan jagsaal bna manaid bol hezeech iim zuil bolohgu biz