Гэрийн тэжээмэл бяцхан анааш [10 зураг]

0

Гэрийн тэжээмэл бяцхан анааш [10 зураг]


Энэхүү мэдээллийн маань баатар Fenne хэмээх гэрийн тэжээмэл энэ бяцхан анааш зургаан гишүүнтэй гэр бүлийн амьдардаг гэр дотуур дураараа сэлгүүцэж, тэдэнтэй хамт хооллож, унтаж, тоглодог. Бас нэрээр нь дуудахаар яг л эрх нохой шиг гүйгээд ирдэг. Энэ өвөрмөц гэр бүлийн тэргүүн нь 59 настай Colin McRae гэгч эрхэм бөгөөд тэрээр 52 настай эхнэр Theony болон дөрвөн хүүхдийн хамт мөн Fenne анаашны хамт Өмнөд Африк дахь өөрсдийн хувийн эдлэн газарт амьдардаг байна. Энэ гэр бүлийнхэн Fenne-г пялтаан шалан дээр хальтрах вий, хаалгаар орохдоо толгойгоо цохих вий хэмээн маш их анхаарал тавьдаг.Fenne-гийн хувьд төрсөн цагаасаа эхлэн энэ гэр бүлд амьдарч байгаа бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд 1.5 метрээс 3 метр өндөртэй болтлоо өссөн байна. McRae-ийн гэр бүлийнхэн Өмнөд Африк дахь De Tweede Spruit хэмээх нөөц газарт морь унуулах сафари аялал явуулдаг аж. Дөрвөн жилийн өмнө тухайн үед 19 настай байсан Theony-гийн хүү Craig аялал удирдан явуулж байгаад Өмнөд Африкын халуун цөлийн бутан дунд эхээсээ төөрч хаягдан харангадсан Fenne-г олсон байна. Хорхой шавьжинд бүчүүлж, толгойгоо арай ядан өргөж байсан Fennе-г ачааны тэргэн дээр өргөж гаргах ажилд Craig зургаан хүнийг элсүүлж чаджээ. Fenne-г аюулгүй газар авчирсан Craig түүнийг дахин хөл дээр нь босгохын тулд өндөг хутгасан үнээний сүүгээр хооллож байсан байна. “Fenne-гийн хувьд одоо тохирохооргүй болсон ч тэр бидэнтэй хамт гэр рүү орчихдог.” гэж Theony хэлжээ. Мөн “Тэр хаалгаар орохдоо толгойгоо нугдгасхийн нугалж орж ирдэг. Түүний туурай пялтаан шалан дээр гулгах гэх мэтчилэн эв хавгүй, таагүй байдаг учир бид түүнийг гэрээс гаргадаг байсан. Бид түүнийг хөлөө гэмтээх вий гэж болгоомжилдог байлаа. Харин хивсэн дээр тэр тун ч сайн алхдаг. Бас тэр хэзээ ч ямар нэгэн зүйлийг мөргөдөггүй. Учир нь тэр юмсын доогуур гарахдаа маш болгоомжтой гарчихдаг.” гэсэн байна. Fenne-г өсч томрох үед түүнийг өдөрт хангалттай хэмжээний навчис, найман литр үнээний сүү өгдөг болсон ба нэмэлт тэжээл болгож лууван өгөх болжээ. Жаахан байхдаа маш их анхаарал халамж шаарддаг байсан Fenne тун ч болхи байсан ч одоо тийм биш болсон гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Razu_naaha

    2012/03/18 at 02:26

    osool odo yanaa

  2. Mongolhh

    2012/03/18 at 10:40

    tomrood irheere bagtaha bolindoo

  3. GereltehOd

    2012/03/18 at 10:51

    Hoorhon yumaa. Daanch bur tom bolno geheer changa sanagdaj bna shu. Gert molhoj yavaltai ni bishdee.

  4. MUNHJARGALTUGULDUR

    2012/03/18 at 16:12

    ALIA NAASAN

  5. jerry-man

    2012/03/18 at 16:27

    hoorhon yum be

  6. RUBY_gem

    2012/03/19 at 11:21

    ho ho, uulhun yum bna oo

  7. dT_Tb

    2012/03/20 at 11:13

    Ene yun hoorhon yum be. Iim anaashtai bolohiimsan? ^^

  8. Gamer_Hack

    2012/03/22 at 00:04

    :107: :108: :107: :108: :107: :108: :107: :108: :107:

  9. CrEEeeZZZ

    2012/03/23 at 02:33

    :-o

  10. Зочин

    2012/04/12 at 17:10

    [pooh ymar uulkhun yum we bi anaashtai bsan bol buur ataarhjihlaa hehe

  11. Зочин

    2012/04/23 at 05:56

    udahgui ta 2 sport-n zaaland amdrah bolno doo.

  12. Зочин

    2012/05/04 at 12:35

    oxoopdom amitan be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *