Ямар ч хамаагүй хоёр зургийг санамсаргүй байдлаар сонгон авч хооронд нь нийлүүлбэл юу болох талаар та өмнө нь бодож үзэж байсан уу? Хэрвээ тэгж бодож байсан бол тэр бодол тань биелэлээ олсон болохыг дараах зургуудаас харж болно. Оросын Ostagram хэмээх вэбсайтад хэрэглэгчдийн оруулсан хоёр төрлийн зургийг хооронд нь харьцуулж нэг цул бүтээл болгосон хачирхалтай зургуудийг хүргэж байна.
Энэ нь биологийн мэдрэлийн сүлжээний бүтэц дээр суурилсан тооцооллын загварчлал бөгөөд өөрөөр хэлбэл яг л хүний тархи шиг ажилладаг гэж үг ажээ. Уламжлалт программууд зөвхөн өгөгдсөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бол энэхүү сонирхолтой программ нь хиймэл мэдрэлийн сүлжээний тусламжтайгаар өргөн хүрээний мэдээлэл авч хугацаа өнгөрөх тусам суралцах чадвартай гэнэ.
captain
2016/03/12 at 23:13
Doge FTW