6 төрлийн давхраат нарийн боов хийх амтат жор

0

Давхраат боов – амттайгаас гадна, хийхэд хялбар, хурдан, мөн өөрийн хүссэнээр хийж болно. Оройн хоолны дараах тэжээллэг, өег пирог хийж болно эсвэл хөнгөн агаар мэт хөөсөн амттан ч хийж болно.

Ингээд танд давхраат зуурмагаар хийх пирог, нарийн боовны жорыг танилцуулж байна, та гараа гарган хийж гэрийнхнийгээ баярлуулаарай.

“Трубочки”

6 төрлийн давхраат нарийн боов хийх амтат жор 1

Орц:

  • Шарах зориулалттай төмөр конус
  • Давхраат зуурмаг – 500 г
  • Нимбэгийн хүчил – 0,5 ц.х
  • Халуун ус – 75 мл
  • Элсэн чихэр – 225 г
  • Өндөгний цагаан – 2

Хийх арга:

  1. Хэрвээ төмөр конус байхгүй бол картонон цасаар хийж пергамент цаасаар орооно.
  2. Давхраат зуурмагийг 0,5 см зузаантай тэгш өнцөгт хэлбэртэй 8 адил хэмжээнд хувааж бэлдэнэ.
  3. Конус хэлбэртэй хэвэндээ гурилаа хуйлж 240-250 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 10 минут орчим шарна.
  4. Крем бэлдэх: элсэн чихэр дээрээ буцалсан усаа хийж хайлуулна. Дээрээс нь нимбэгийн хүчил нэмж зөөлөн гал дээр буцалгаад хөөс гарч ирэхээр гал дээрээс авна.
  5. Өндөгний цагаанаа хөөс болтол нь хутгаж дээрээс нь бэлэн болсон сиропоо нарийхан гоожуулж хийсээр 15 минут орчим сайтар холино.
  6. Хөрсөн хөндий болсон нарийн боовондоо кремээ шахаж хийнэ.

Спираль пирог

6 төрлийн давхраат нарийн боов хийх амтат жор 2

Орц:

  • Давхраат бэлэн зуурмаг – 500 г
  • Бяслаг – 150 г (эсвэл хачиранд: татсан мах, мөөг, жимс …)
  • Өндөг – 1ш
  • Гүнждийн үр

Хийх арга:

  1. Гурилаа 0,5 см зузаантай илдээд урт нарийхан тууз хэлбэрээр тасална (өргөн нь 5 см, урт байх тусмаа зүгээр).
  2. Туузын дунд хачраа хийнэ, энэ удаад бид бяслаг хийж байгаа.
  3. Үзүүрийг нь холбож туузан гурилаа спираль хэлбэрээр орооно.
  4. Пирогны дээд хэсэг дээр хутгасан өндөг түрхэж, гүнждийн үрээ цацна.
  5. Шаргал өнгөтэй болтол нь 180-200 хэмд шарна.

“Чихнүүд” боов

6 төрлийн давхраат нарийн боов хийх амтат жор 3

Орц:

  • Давхраат бэлэн зуурмаг  – 500 г
  • Элсэн чихэр
  • Цинамон

Хийх арга:

  1. Зуурмагаа 0,5 см зузаантай элдэнэ.
  2. Гурил дээрээ элсэн чихэр, цинамоноо цацаад гурилын нэг үзүүрийг хуйлж голд нь хүргээд нөгөө талыг мөн гол хүртэл нь хуйлахад зэрэгцээ хоёр рулет хэлбэртэй болно.
  3. Үүнийг 0,5 см зузаантайгаар хэрчинэ.
  4. Хуваасан “чихнүүд”-ээ шарах шүүгээний хавтан дээр өрж тавина. Хавтан дээрээ пергамент цаас тавиарай.
  5. Урьдчилан халаасан шарах шүүгээнд 200 хэмд бэлэн болтол нь шарна.

Давхраат пирожки

6 төрлийн давхраат нарийн боов хийх амтат жор 4

Орц:

  • Давхраат бэлэн гурилын зуурмаг – 500 г
  • Тахианы цээж мах – 500 г
  • Сонгино – 1 ш
  • Давс
  • Перец

Хийх арга:

  1. Зуурмагийг 0,5 см зузаантай элдэж стаканы амсраар гурилаа дарж пирожкины гурилыг салгаж авна.
  2. Тахианы цээж махаа татаж сонгинотойгоо цуг шарна.
  3. Пирожкины бэлдсэн гурилдаа махан хачраа хийж чимхсэн талыг нь доош харуулан шарах шүүгээний хавтан дээр өрнө.
  4. 200-220 хэмд шаргал өнгөтэй болтол нь шарна.

“Эрвээхий зангиа” боов

6 төрлийн давхраат нарийн боов хийх амтат жор 5

Орц:

  • Бэлэн давхраат зуурмаг – 500 г
  • Цацах элсэн чихрийн үйрмэг

Хийх арга:

  1. 1 см зузаантай, ойролцоогоор 10 см урт, өргөн нь 3-4 см байхаар гурилаа бэлдэнэ.
  2. Эрвээхий зангианы хэлбэр гаргахын тулд дунд нь зангидна.
  3. 200-220 хэмд шарна.
  4. Бэлэн болсон боовоо гарган ирж элсэн чихрийн нунтаг цацна.

“Сарнай” давхраат

6 төрлийн давхраат нарийн боов хийх амтат жор 6

Орц:

  • Исгэгчгүй давхраат гурилын зуурмаг -250 г
  • Ус – 200 мл
  • Алим – 2 /улаан байвал зүгээр/
  • Цацах элсэн чихрийн үйрмэг

Хийх арга:

  1. 0,5 см-ийн зузаантай, 15 см-ийн урттай, 3 см-ийн өргөнтэй байхаар гурилаа бэлдэнэ.
  2. Алимаа 4 хуваагаад голын хэсгийг авч нарийхан 2мм байхаар хэрчинэ.
  3. 200 мл усаа буцалгаад дээрээс нь элсэн чихрээ нэмнэ.
  4. Элсэн чихэртэй усандаа алимны хэрчмээ хийж 2-3 минутаас хэтрэлгүй чанаад уснаас аваарай.
  5. Гурилын зуурмаг дээрээ алимны хэрчмээ үзүүрээр нь харагдахаар тавина. Гурилын зуурмагаа рулет хэлбэртэй хуйлж сарнай хэлбэртэй зуурмагаа шүд цэвэрлэдэг модоор тогтооно.
  6. Пергамент цаас дэвссэн шарах шүүгээний хавтан дээр сарнайгаа тавина. Урьдчилан халаасан шарах шүүгээнд 200 хэмд 30 минут орчим шарна.
  7. Бэлэн болсон сарнайгаа хөргөөд дээрээс нь элсэн чихрийн үйрмэг цацна.

 

7
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/09 at 17:18

    Сэтгэгдэл *davhraat zuurmag ni haana zardag ym be

  2. Зочин

    2015/11/09 at 17:49

    Сэтгэгдэл *davhraat zuurmag gj yug heleed bnaa? belen beldsen zuurmag yum u eswel ene zurmagiig geriin nuhtsuld hiij boloh u?

  3. Зochin

    2015/11/10 at 00:11

    Сэтгэгдэл *hariu bicheechee

  4. Anhaa Anhaa

    Anhaa Anhaa

    2015/11/10 at 10:29

    hjgihjhhgufjucjyv fhgkficugfugg bnhjhk

  5. Зочин

    2015/11/10 at 12:32

    Yum tavina tegeed asuuhaar helehgui shal teneg yuma

  6. Г. Гантигмаа

  7. Г. Гантигмаа

    Г. Гантигмаа

    2015/11/10 at 15:36

    Ooy yahiin2 l gd bdin bj end taglachje

  8. Uyanga Darhanbaatar

    Uyanga Darhanbaatar

    2015/11/10 at 20:12

    Darhanbaatar Uyanga

  9. Зочин

    2016/10/24 at 15:27

    Яаж хийх дараалал өөгөөч

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *