Хэдэн жилийн өмнө найруулагч Мартин Скорсезэ залуу найруулагч болгон үзэх ёстой Европ болон Ази кинонуудын жагсаалтыг гаргажээ. Үүнийг хийх болсон шалтгаан нь түүний сэтгэлийг Колин Леви хэмээх залуугийн богино хэмжээний кино хөдөлгөжээ. Ингээд бид та бүхэнд тэрхүү жагсаалтыг танилцуулж байна.
Metropolis
Ирээдүйн хот Метрополис. Хотын хүн ам 2 хуваагдаж дээд зиндааны хүмүүс газрын гадаргуу дээр амьдарч ажилчин иргэд газар доор амьдрах болдог. Хотын дарга болох Иоган Фендерсоны хүү нэг өдөр газар доорхи иргэдийн амьдралыг өөрийн нүдээр харахаар буудаг ба тэдний хүнд хүчир нөхцлийг үзээд шударга ёсны тэмцлийг эхлүүлдэг.
Nosferatu, eine Symphonie des Grauens
Залуу Хуттер, Носферату гүнд их хот руу очиход нь туслахаар шийддэг ч гүнг цус сорогч гэдгийг нь мэдэж өөрөө аюулд ордог ба хайрт гэргий Элен нь түүнийг авардаг байна.
Napoléon vu par Abel Gance
Энэхүү бүтээл нь 4 цагийн Наполеоны намтар юм. Хэдий кино дуугүй ч гайхалтай жүжигчид, тулааны хэсэг болон тусгай эффектүүдээр дүүрэн.
La grande illusion
Дэлхийн нэгдүгээр дайны үе. Баруун фронтод Францчууд ялалт байгуулсны дараахан онгоцны нисгэгчид болох Морешаль, Больде хоёрыг нэг хорих лагераас нөгөө рүү шилжүүлснээр үйл явдал өрнөдөг байна.
Les enfants du paradis
Театрын жүжигчин Батистын Гаранс бүсгүйд өгөх үнэнч хайрын гэрч нь театрын хоосон зайд амьдрах ядуу иргэд буюу “Райкын хүүхдүүд” болдог байна.
Roma città aperta
Дайн дуусах дөхсөн хэдий ч улам л ширүүссэн хэвээр. Яг энэ мөчид Ромын олон дунд босогчид гарч ирдэг ч яахаас ч буцахгүй болсон Германы цэргүүд тэднийг зүгээр өнгөрөөхгүй гэж шийднэ.
La terra trema
Загасны наймаачдын тэнгэрт тулсан үнэ Сицилийн оршин суугчдыг хэцүү байдалд оруулах үед нэгэн загасчны гэр бүл өөрсдийн бизнесээ эхлүүлэхийг хичээдэг ч олон хүндрэлтэй учирдаг.
Umberto D.
Умберто өвгөн тэтгэвэрт гарч орох орон, идэх хоолгүй болдог ч туслах хүн хэзээд байдаг гэдгийг ойлгох болно.
Tokyo monogatari
Эцэг эх болон хүүхдийн харилцаа ч гэсэн анхаарал тавихгүй бол амархан ганддаг гэдгийг энэхүү кино эмгэнэлтэй хэдий ч үзэсгэлэнтэйгээр харуулж чадсан юм.
Shichinin no samurai
Япон улсад иргэний дайн дэгдэж дээрэмчид болон тонуулчид ихэссэн үед энгийн тариалан эрхэлдэг иргэд өөрсийн эзэмшлээ хамгаалуулахын тулд 7 самурайг хөлсөлдөг.
Sansho Dayu
Үйл явдал дундад зууны Япон улсад өрнөх бөгөөд боолчлолд өртсөн эмэгтэй болон түүний 2 хүүхдийн талаар гардаг.
Tengoku to jigoku
Нэгэн жолоочийн хүүг түний даргын хүүтэй андууран барьцаалдаг. Гэсэн хэдий ч барьцаалагчид хүүгийн амийг мөнгөөр солихыг шаардаж жолоочийн дарга болох нөлөө бүхий бизнесмэнд хүндхэн шийдвэр тулгардаг байна.
Les quatre cents coups
Үргэлж хүндрэл учруулж байдаг Антуан Дуанельд амьдрал харам хандсан гэлтэй. Түүний эх өөрийг нь тоохгүй, хойд эцэг нь ч мөн адил зан гаргана. Харин сургууль дээр нь шийтгэл л байдаг тул тэр зугтахаар шийддэг ч зөв сонголт биш болж таардаг.
A bout de soufflé
Хулгайлсан машин зарж амьдрах нь их мөнгө рүү ч хөтөлж болно, эгц уруу зам руу ч дагуулж болно.
Il sorpasso
Залуу гэнэн Роберто, Бруно гэгдэх баян эртэй машинаар аялалд гардаг. Тэд нэг нэгнийхээ гэр бүлтэй танилцаж, хамт 2 хоногийг өнгөрөөхөд л Роберто эрх дураараа байдаг Бруног ямар өрөвдөлтэй амьдралтай болохыг ойлгодог.
Blowup
Залуу зурагчин цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахдаа нэгэн дурлалт хосын зургийг авдаг. Гэхдээ авсан зургаа хараад тэр нь гэмт хэрэг байсныг олж мэднэ.
Koshikei
2 охиныг хүчирхийлсэн хэргээр буруутгагдсан сурагч Ри Чин У шоронд шүүхийн шийдвэрийг хүлээх зуураа нэгэн сэтгүүлч бүсгүйтэй харьцдаг нь түүний амьдралыг өөрчилдөг байна.
Die Ehe der Maria Braun
Эр нөхрөө цэргийн албанд явуулсны дараа залуу хатагтай Мария Браун ямар ч аргаар хамаагүй эд баялагт хүрэхийг оролддог.
Der amerikanische Freund
Том Риплид алуурчин хэрэгтэй, гэхдээ хэзээ ч үг алдахгүй тийм л хүнийг тэр хайж байсан юм. Яг энэ үед тэр хорт хавдраар үхэх гэж байгаа учир гэр бүлдээ эд хөрөнгө үлдээх гэсэн Жонатаныг олдог. Ганц асуудал гэвэл Жонатан буутай харьцаж мэдэхгүй.
Aguirre, der Zorn Gottes
Эд агуурсад булагдсан, Амазоны намгууд дунд байх Эльдорадог Испани улсын хаад ноёд хайж эхэлдэг байна.