Хөвсийсөн их цас орсны дараа хүүхэд гэлтгүй томчуудын ч хийх дуртай нэг зүйл байдаг нь цасан хүн билээ. Гэтэл хүн төрөлхтнөөс гадна цасан хүн хийх гэж байгаа мэт цасыг бөөрөнхийлж чаддаг нэг зүйл байдаг нь байгаль эх өөрөө аж. Гэхдээ хүний хийдэг цасан бөмбөлгөөс ялгаатай нь байгалийн гараар бүтсэн цасан өнхрүүшнүүд нь хэлбэрийн хувьд цилиндр хэлбэртэй, бүр тодруулбал бидний пончик хэмээн нэрлэдэг хөөмөл хайрсан боовтой төстэй юм. Байгаль эх ийм цасан өнхрүүшээ 70 сантиметрийн диаметртэй болтол нь томруулж чаддаг байна.Цасан ороомог, цасан өнхрүүш нь цаг уурын ховор үзэгдэл бөгөөд дараах хүчин зүйл бүрдсэнээр цасан өнхрүүш бий болно. Үүнд: Газрын гадарга цас наалдахгүй байх хэмжээний мөсөн давхаргаар бүрхэгдсэн байх, мөсөн давхаргын өнгөн хэсэг нойтон байх, энэ нь мөсний хайлах цэгтэй ойр температуртай цасыг суллаж өгнө, салхи цасыг шууд хийсгэх хэмжээний хүчтэй биш боловч цасан ороомгийг хөдөлгөх хэмжээний хүчтэй байх, мод эсвэл хадан цохион дээрээс унасан цасан бөмбөлөг толгодын налуу хэсэгт унаж, өөрийн хүндийн хүчээр толгодын уруу өнхрөх. Эдгээр хүчин зүйлс яг таг бүрэлдэж байж, энэхүү онцгой цасан өнхрүүшнүүд үүсдэг байна. Умард Европ, Умард Америкийн доворхог газар нутгуудад үзэгддэг цаг уурын энэ ховор үзэгдлийн гэрэл зургуудыг тухлан үзэхийг урья.
1
0
0
0
0
0
0
0
Dingdong
2013/01/11 at 13:21
sonin l ym
Зочин
2013/01/11 at 13:55
harin tehh aimar ch yumshig
Зочин
2013/01/11 at 14:10
javascjavascript:justreturn()ript:jueturn()javascript:justreturn()javascript:justreturn()ok
Зочин
2013/01/11 at 16:27
udaan harsan chne shijgiin sanagdchlaa
Зочин
2015/12/16 at 11:33
oirtood harsan chin idmeer sanagdaw olsojiin yg bogdiin boowshig bogdoo boownoosoo bogdoo boownoosoo ;D