Мексикийн Ciudad Juarez хотод хүчирхийлэл үргэлжилсээр байна [17 зураг]

0

Мексикийн Ciudad Juarez хотод хүчирхийлэл үргэлжилсээр байна [17 зураг]


Израйлийн агаарын хүчинд зүтгэж байх цагаасаа эхлэн гэрэл зургийн карьераа эхэлсэн нэр бүхий шагналт гэрэл зурагчин, кино бүтээгч, фото сэтгүүлч Shaul Schwarz 2008 онд Мексикийн Ciudad Juarez хотод зочилж очсон байна. Түүний зорилго нь Juarez хотын захад орших ядуурал, өлсгөлөнд нэрвэгдсэн гэр бүл болон тэдний хүүхдүүдэд тусалдаг Техасын Эл Пасо хотын уугуул Maria Ruiz гэгч эмэгтэйн үйл ажиллагааг баримтжуулах байжээ. Харин тэнд очсон нь гэрэл зурагчин эрхэм Schwarz-ын хувьд урьд өмнө нь харж байгаагүй, маш аюултай, аймшигт ертөнцийг нээх эхлэл болсон байна.Ямар гээчийн аймшигт салхи тэндээс үлээж байгааг ухаарсан Schwarz долоо хоногийн дараа буцмагцаа баримтат төслөө эхлүүлсэн нь одоо ч хэрэгжиж байгаа юм. Schwarz-ын төслийн үндэс болсон Juárez хот нь 2010 онд Дэлхийн хамгийн аюултай хотоор, 2011 онд Дэлхийн хамгийн аюултай хоёр дахь хотоор нэрлэгдэж байв. Хүчирхийлэл, аллага, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд өрнөж, үргэлжийн аймшиг заналхийлж байдаг энэ хотын дүр төрхийг Shaul Schwarz-ын баримтат төслийн зурагнуудаас тольдоцгооё.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. BEK_KKK

    2012/03/23 at 13:36

    yana we

  2. erxem_0505

    2012/03/23 at 14:27

    yadag ydargaawe?

  3. jerry-man

    2012/03/23 at 15:26

    азгүй сда нар вэ

  4. Mongolhh

    2012/03/23 at 16:00

    хар тамхи хүний найма гэж их мөнгөний эргэлт байдаг юм шиг бган

  5. Maru

    2012/03/23 at 16:04

    Terrorist Win…

  6. dT_Tb

    2012/03/24 at 13:22

    Mongold ingevel yaanaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *