Лос Анжелес дахь Universal Studios-ын байр [30 зураг + 1 видео]

0

Лос Анжелес дахь Universal Studios-ын байр [30 зураг + 1 видео]


Дэлхийн зургаан том кино студийн нэг Universal Studios кино студи нь Америкийн хамгийн эртний кино студи. 1912 оны 3-р сарын 8-нд үүд хаалгаа нээсэн тус студи ирэх 3-р сарын 8-ны өдөр 100 жилийнхээ ойг тэмдэглэхээр зэхэж байгаа юм. Холливудын хамгийн урт настай тус студийн Лос Анжелес дахь байртай фото зургаар дамжуулан аялах боломжийг та бүхэнд олгож байгаадаа баяртай байна. Сэтгэлд хоногшсон олон гайхалтай дэлгэцийн бүтээлүүдийг Дэлхийн сая сая үзэгч түмэнд түгээгч студитэй танилцах фото аялалд нэгдэхээс та бүхэн татгалзахгүй бизээ.

Universal Studios-т өглөө эрт очиход тэнд аялагч зочид хараахан ирж амжаагүй байлаа.

Ямар кино вэ гэж үү? Үгүй дээ, энэ бол тайз. Энд бүх зүйл бий. Энэ газар бүхэлдээ хэдэн арван сэдэвчилсэн булангуудаас бүрдэж байгаа юм. Англи болон Францын тосгоны хэсгүүд ч энд байгаа.

Нэг талд нь Америк зуушны газар, харин нөгөө тал нь Европ барилга. Энд гайхаад байх зүйл огт үгүй.

Орчин үеийн хотын чимэглэл сэлт нь фото зураг болон кино зурагт илүү бодитой харагдах ба өнөөгийн том хотуудаас бараг ялгахын аргагүй харагддаг байна.

Та зүгээр л камераа эргүүлээд л зуун жилийн өмнөх цаг хугацаа руу аялж чадна.

Энэхүү хиймэл орчныг дээрээс нь харцгаая.

Энд Зэрлэг барууны хэсэг харагдаж байна.

Тайзны олонх нь хоёр хэмжээст байдлаар бүтээгдсэн байдаг ч энэ нь кино зурагт хангалттай юм.

Desperate Housewives киноны зураг авалтын тайз. 20 байшин бүхий энэ урт гудамжны байшингууд бүгд жинхэнэ бөгөөд бараг ашиглаж болохуйцаар бүтээгджээ.

How the Grinch Stole Christmas киноны тайзны үлдэгдэл

Аймшгийн киноны байшин

Найруулагч Hitchcock-ын киноны зураг авалтын тайз

War of the Worlds киноны онгоцны ослын хэсгийн тайз

Хөгжөөнт парк

Simpson-ы фенүүдийн өмнө үүд хаалга нь үргэлж дэлгээстэй.

Universal Studios дахь бие даасан театрын жүжигчин амьтад үзүүлбэрээ маш амжилттай гүйцэтгэж байна.

Blues Brothers кинонд гардаг машин

Тюнингийн хорхойтнуудад

Сонгодог Америкчууд

Энд мөн олон дуулиан тарьсан бүтээлүүдийн зураг авалт хийгдсэн олон арван павилионууд бий.

Хамгийн чухал нь эндхийн Water World шоуг мартаж болохгүй юм.

Шоуг үзэхээр ирсэн хүмүүс тус шоуны суудлыг үргэлж дүүрэн байлгадаг.

Water World шоуны бичлэгийг үзээрэй.
[flv]http://ru.fishki.net/picsw/032012/01/post/los/1.flv[/flv]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/03/02 at 16:55

    Sonirholtoi yum. Neeree guys! togtmol.com gedeg site deer Tintin 1080p-geer 800 garan MB hemjeetei bna lee shuu

  2. pilguun

    2012/03/02 at 21:20

    bichleg n dutuu yum bn shdee :((

  3. Mongolhh

    2012/03/02 at 23:39

    ene bol goy studiod

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *