Аагим халуунд өрөөгөө сэрүүцүүлэх агааржуулагч хийх арга

0

Зуны аагим халуун өдрүүд үргэлжилж хүн бүр сэрүүцэхийг хүсч байна. Заавал ч үгүй үнэтэй агааржуулагч, том сэнс худалдаж авалгүйгээр гарын доорх хямд материалаар өөрөө агааржуулагч хийх аргыг та бүхэндээ хүргэж байна.

Хэрэглэгдэх зүйлс

  • Мөс
  • Резинэн хоолой
  • Пенополистрол хөргүүр
  • Саа
  • Ширээний сэнс

Аагим халуунд таныг сэрүүцүүлэх агааржуулагч хийх арга 1

1-р алхам

Эхлээд мөсөө жижигхэн пенополистирол хөргүүртээ хийнэ. Ус чийгийг шингээдэггүй материалтай томхон сав гэсэн үг.

Аагим халуунд таныг сэрүүцүүлэх агааржуулагч хийх арга 2

2-р алхам

Дараа нь хөргүүртээ нүх гаргаад гуурсан хоолойгоо хийнэ. Нүх нь том байх тусмаа илүү их хэмжээний хүйтэн агаарыг бий болгох боловч жижигхэн нүх байсан ч болох юм.

Аагим халуунд таныг сэрүүцүүлэх агааржуулагч хийх арга 3

Аагим халуунд таныг сэрүүцүүлэх агааржуулагч хийх арга 4

3-р алхам

Дараа нь сэнс тогтохоор нүхийг цоолж гаргах хэрэгтэй

Аагим халуунд таныг сэрүүцүүлэх агааржуулагч хийх арга 5

4-р алхам

Тэгээд өөрийн хүссэн хэмжээгээрээ саа болон нарийн туузыг нэмж өгнө. Таны хийсэн агааржуулагч хангалттай сайн үлээж байгаа эсэхийг саагаар баримжаалж болно.

Аагим халуунд таныг сэрүүцүүлэх агааржуулагч хийх арга 6

5-р алхам

Царай муутай санагдаж байгаа бол будаж ч болох юм. Хөргүүрт байгаа мөс өрөөний хэмийг бууруулж байхад сэнс хоолойгоор хүйтэн агаарыг гаргаж үлээдэг. Та хүсвэл хөргүүртээ пиво ч хийж болох шүү дээ.

Аагим халуунд таныг сэрүүцүүлэх агааржуулагч хийх арга 7

7
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/23 at 13:12

    ymar ziwuun ym be bi yg bodoj bsiin daanch yaj hiihee medq bsiin bayrllaa Xorom.com tsoglog shuu ta nart amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *