Дэлхийд ганцхан дээлтэй Монгол наадам маань эхэллээ. Цагаан зодогтой сүлд нь есөн хүлэгтэйгээ хүлээж байна. Сүүн цацалтай өглөөтэй ногоон дэвжээ нь хүлээж байна. Уртын дууны шуранхайт хуурын аялгуу нь хүлээж байна. Хурдан хүлгийн тоос, хүүхдийн гийнгоо хүлээж байна. Монгол түмэн даяараа гоёлын дээлтэйгээ хүлээж байна. Мөнх тэнгэрийн дор миний Монгол наадам, хөх дэлхийн элгэнд цор ганц наадам наадамчин олон бид бүхнийг хүлээж байна. Нартай хуртай Монгол наадмаа сэтгэл догдлон хүлээж буй наадамчин олон та бүхэндээ Ардын хувьсгалын 92 жил, Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улсын 807 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



