Бүх дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний бөмбөгнүүд [21 фото]

0

Бүх дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний бөмбөгнүүд [21 фото]

Монгол оронд маань энэ сарын 11-ний өдөр үндэсний их баяр наадам эхэлсэн тэмдэглэлт өдөр тохиож байхад Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улсад дэлхий дахиныг нэгтгэн нийлүүлсэн томоохон үйл явдал төгсөж байсан нь 1930 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн бүх дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн байсан билээ. Эртний түүхт Испани улс энэ удаагийн дэлхийн аваргын алтан титмийн эзэн болж, эх орондоо бахархал, баясал дүүрэн харьсан юм. 80 жилийн түүхтэй энэхүү гайхамшигт тэмцээний бөмбөг анх ямар байгаад одоо ямар болон өөрчлөгдөж ирснийг харуулсан фото зургийн багц та бүхний сонирхлыг эрхгүй татна гэж итгэж байна. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бөмбөг 1930 онд Уругвайд болж, Уругвай улсын ялалтаар өндөрлөж байсан хамгийн анхны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний энгийн бөмбөгнөөс эхлээд 2010 онд ӨАБНУ-д болсон FIFA World Cup 2010 тэмцээний албан ёсны бөмбөг болох өндөр технологийн Jabulani бөмбөг хүртэл хэрхэн яаж хувирч өөрчлөгдөж ирснийг та бүхэн дараах зургуудаас хараарай. Германы фото зурагчин Jens Heilmann авсан эдгээр зургууд нь түүний “Die Weltmeisterschaftsbälle” нэртэй төслийн зургууд юм. “Die Weltmeisterschaftsbälle” гэдэг нь “Дэлхийн аваргын бөмбөгнүүд” гэсэн үг бөгөөд тэрээр 30 орчим жилийн амьдралаа фото зурагт зориулсан нэгэн юм байна.

1930 онд Уругвай улсад болсон анхны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “T-Model” нэртэй бөмбөг

1934 онд Итали улсад болсон дэлхийн аваргын тэмцээний “Federale 102” бөмбөг

1938 оны Франц улсад болсон дэлхийн аваргын “ALLEN” бөмбөг

1950 онд Бразил улсад болсон дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “Super Duplo T” бөмбөг

1954 онд Швейцарь улсад болсон дэлхийн аваргын тэмцээний “Swiss WC Match Ball” бөмбөг

1958 онд Швед улсад болж байсан дэлхийн аваргын тэмцээний “TOP-STAR” бөмбөг

1962 онд Чили улсад болсон дэлхийн аваргын “MR. CRACK” бөмбөг

1966 оны Англи улсад болсон дэлхийн хөл бөмбөгийн аваргын “Challenge 4-Star” бөмбөг

1970 онд Мексик улсад болсон дэлхийн аваргын тэмцээний “Telstar” бөмбөг. 12 ширхэг таван өнцөгт, 20 ширхэг зургаан өнцөгт хавтанцаруудыг гар аргаар холбож хийсэн анхны албан ёсны бөмбөг болох энэ арьсан бөмбөгний загвар хөл бөмбөгний түүхэнд шинэчлэлтийг авчирсан юм. Хар өнгийн таван өнцөгтүүдээр чимэглэгдсэн цагаан өнгийн Telstar бөмбөг нь хамгийн гоё, хамгийн анхаарал татахуйц бөмбөг болж чадсан төдийгүй дараа дараагийн үеийн бөмбөгнүүдийн үндсэн хэв шинж болж чаджээ.

1974 онд Баруун Германд болсон дэлхийн аваргын тэмцээний “Telstar Durlast” бөмбөг

1978 онд Аргентин улсад болсон дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцэээний “Tango Riverplate” бөмбөг

1982 онд Испани улсад болсон дэлхийн аваргын “Tango Espana” бөмбөг

1986 онд Мексик улсад болсон дэлхийн аваргын тэмцээний “Azteco Mexico” бөмбөг нь Fifa-гийн анхны синтетик материалаар хийгдсэн албан ёсны бөмбөг байсан юм. Yүний үр дүнд бөмбөгний нисэлт, хөөрөлт мэдэгдэхүйц нэмэгдсэнээс гадна ус шингээх чадвар эрс багассан байна.

1990 онд Итали улсад болсон дэлхийн аваргын тэмцээний “Etrusco Unico” бөмбөг. Adidas брэндийн хийсэн энэ бөмбөг дан ганц синтетик материалаар хийгдсэнээс гадна бөмбөгний дотор талыг полиуретан хөөсөнцрөөр хийсэн тул илүү хурдан, мөн ус нэвчдэггүй болсон байна. Нэр болон загварын хувьд эртний түүхт Итали улс болон этрускчуудын соёлын өвөөс шингээсэн зүйлүүд байгаа нь 20 ширхэг этрускийн гурван толгойт арслангийн зураг гурвалжин хэлбэрийн дүрсэн дотор байрласан байдлаар бөмбөгөн дээр байдаг аж.

1994 онд АНУ-д болсон “Questra” дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “Questra” бөмбөг

1998 онд Францад болсон дэлхийн аваргын тэмцээний “EQT Tricolore” бөмбөг нь дэлхийн аваргын анхны олон өнгөт албан ёсны бөмбөг байжээ. Францын үндэсний билэг тэмдэг болсон азарган тахианы сүүл, францын далбаа болон Францын хөл бөмбөгийн холбооны өнгө билэгдлийг нэр болон загвартаа шингээсэн бөмбөг болсон байна.

2002 онд Өмнөд Солонгос болон Япон улсуудад зохион байгуулагдсан дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээний “Fevernova” бөмбөг. 1978 оны Tango бөмбөгнөөс ялгаатай загвартай болсон анхны албан ёсны бөмбөг бөгөөд дорнын орнуудын соёлын нөлөөг хадгалсан байна. Синтетик хөөсөнцрөөр хийсэн тусгай давхарга нь бөмбөгний үндсэн шинж чанарт дэвшил авчирсан төдийгүй гурван давхаргат бөмбөгний их бие нь цохилтыг илүү нарийвчлалтай болгох, мөн нислэгийн замыг урьдчилан таах боломжийг илүү баттай болгож өгчээ.

2006 онд Герман улсад болсон дэлхийн аваргын тэмцээний “Teamgeist” бөмбөг. 32 жилийн хугацаанд Adidas компани анх удаагаа 32 ширхэг хавтанцарын загвараасаа ухарсан явдал болсон юм. 14 тахиралдсан хавтанцаруудаас бүрдсэн энэ бөмбөг эргэлтийн хувьд сайжирч, бараг ус нэвчдэггүй болсноос гадна чийгтэй цаг агаарт хүндэрдэггүй давуу талтай болсон байна. Нэрний хувьд “team spirit” гэсэн утгатай аж.

2010 онд ӨАБНУ-д болсон дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөг “Jabulani”. Найман ширхэг бөөрөнхийвтэр хэлбэрийн хавтанцаруудаас бүтсэн энэ бөмбөг дэлхийн аваргын өмнө болон тэмцээний үеэр тоглогчид, дасгалжуулагч нараас маш олон шүүмжлэлийн хүлээн авсан юм. Тэдний шүүмжлэл бөмбөгний агаарт нисэх замыг урьдчилан таахын аргагүй гэдэг дээр төвлөрч байжээ.

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

29 Сэтгэгдэл

  1. boroolzgono

    2010/07/13 at 11:31

    [b]Bayrlalaa shan medee bna[/b]

  2. DaredeviliN

    2010/07/13 at 11:42

    goy goy

  3. smile_hehe

    2010/07/13 at 11:42

    goyo yumaa
    sain hogjson bnashd :D

  4. _V_

    2010/07/13 at 11:45

    Bayrlalaa. :-o

  5. turuu_designer

    2010/07/13 at 12:12

    :-? :-? :-? :-? :-?

  6. AngelAsokoo

    2010/07/13 at 12:51

    lag oorchlogdjee

  7. bold_urnukh

    2010/07/13 at 13:34

    sonin bombognuud we gar bombog shig

  8. Black_Hawk

    2010/07/13 at 15:24

    TNx

  9. BupyC

    2010/07/13 at 16:26

    Goy goy bumbugnuud bna shuu ntr LoL

  10. volume

    2010/07/13 at 16:27

    huuchnii bumbguud gedeg elt medegdej bna

  11. kakashi_amara

    2010/07/13 at 16:29

    dajgui medeelel tnx

  12. ob_gfamily

    2010/07/13 at 16:49

    eemer hugjij irjee yaltachgui number 1 sport shuu bi bol GERMANY

  13. asanchir

    2010/07/13 at 17:33

    goe medee bailaaa :-)

  14. __________

    2010/07/13 at 19:00

    goy medee bn uu

  15. moochii

    2010/07/13 at 19:40

    wow

  16. Зочин

    2010/07/13 at 19:59

  17. Tenten

    2010/07/13 at 20:44

    goy yumaa

    [ Зассан: Tenten , өдөр 2010/7/13 21:45 ]

  18. hang_over

    2010/07/13 at 20:44

    "ALLEN" is the best.. i like cover of this one.

  19. hang_over

    2010/07/13 at 20:46

    "ALLEN" is the best.. i like cover of this one.

  20. haisan_icecream_malchin

    2010/07/13 at 21:20

    [color=0000FF][/color] goy hogjliin shat bna

  21. number23

    2010/07/13 at 22:58

    heregte medeelel oruulsand thx :-?

  22. zaya_bb191

    2010/07/13 at 23:31

    хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа

  23. orgil_s

    2010/07/14 at 10:32

    баярлалааоо

  24. bamihhdd

    2010/07/14 at 13:52

    ene bol jinhene nice medee bn sht

  25. exo

    2010/07/14 at 14:14

    I love football…. :)

  26. InprezA

    2010/07/15 at 16:56

    nice mede bna ooo :-o

  27. sbtsatsa

    2010/07/15 at 19:11

    tas tas

  28. Зочин

    2011/11/26 at 11:51

    [quote]sonin bombognuud we gar bombog shig[/quote]

  29. Зочин

    2013/02/15 at 12:36

    [quote]sonin bombognuud we gar bombog shig[/quote]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *