Монгол Монгол Монгол, Монгол Монгол хэвээрээ үүрд мөнхөд мандан бадрах болно

0

Монгол Монгол Монгол, Монгол Монгол хэвээрээ үүрд мөнхөд мандан бадрах болно


Буурал Европын түүхт Лондон хотын тэнгэрт Монгол Улсынхаа алтан соёмбот тугийг мандуулж, эх орныхоо нэрийг цуурайтуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэний Лондонгийн Олимпоос хүрэл медаль хүртсэнийхээ дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг та бүхэнд бахархалтайгаар толилуулж байна. 1996 оноос эхлэн боксын спортоор хичээллэсэн тэрээр 2004 оны Афины Олимпод боксын 60 кг-ын жинд, 2008 оны Бээжингийн Олимп, 2012 оны Лондоны олимпуудад 64 кг-ын жинд тус тус оролцсоноос энэ оны Олимпоос хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Бээжингийн олимпийн 5-р байрын шагналтай, 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2008 оны Дэлхийн цомын мөнгөн медальт, 2001 онд Осакад болсон Зүүн Азийн наадмын аварга, Дохад болсон Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, Чехийн Усти-над-Лабе хотод болсон олон улсын тэмцээний аварга У.Мөнх-Эрдэний хүрэл медаль нь Монголын боксын Олимпийн наадмын тав дахь медаль болж байгаа билээ. “Хамт хичээллэдэг байсан надаас мундаг тамирчид амьдралаа бодоод боксоос холдсонд л харамсдаг даа.” хэмээн харамсангуй өгүүлсэн У.Мөнх-Эрдэнэ болон түүний ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, Лондонд түүнтэй хамт бэлтгэл хийхээр очсон түүний багш нар, Монголын Боксын холбооны хамт олонд нийт Монголынхоо ард түмний өмнөөс баяр хүргэж, цаашдын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Монгол Монгол Монгол, Монгол Монгол хэвээрээ үүрд мөнхөд мандан бадрах болно!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/08/12 at 16:11

    minii gants demjij bsan tamirchin maani hurel abchihlaa bi iluu sain bh bolbuu gj goridoj bsan gehdee sain blaa goe bsan shvv amjilt

  2. MUNHJARGALTUGULDUR

    2012/08/12 at 19:52

    монгол монгол монгол, монгол монгол хэвээрээ үүрд мөнхөд мандан бадрах болно!

  3. shank

    2012/08/12 at 23:03

    монгол монгол монгол, монгол монгол хэвээрээ үүрд мөнхөд мандан бадрах болно! iim hyniig hairlahgyu yahiin???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *