“Баг”-тай амьдрал!!!

0


PROLINE студийн уран бүтээлч залуусын бас нэгэн төсөл болох тун сонирхолтой нийтлэл болон зургуудыг танд хүргэж байна.

Энэ хорвоо дээр хүн бүр л олон төрлийн багны цаана нуугдан байдаг. Ажил дээрээ нэг өөр, найз нартайгаа уулзахдаа бүр өөр, гэртээ ирээд ч бас нэг. Энэ бол бидний яаж ч өөрчилж, хувиргаж чадах, хувийн минь өмч махан баг юм. Харин хүмүүн бид ирээдүйд угтан буй гамшиг хорт утааны баггүйгээр хэдхэн мөч ч амьсгалах эрхгүй амьдрах гунигт тавилан руу алхам алхмаар дөхсөөр…Намрын жиндүүхэн өглөө сэтгүүлч миний бие ажилдаа яаран гүйсээр автобусанд амжиж суулаа. Сул суудал олж тухласан миний анхаарлыг FM-ийн хөтлөгчийн яриа эрхгүй татаж байх юм. Хөтлөгч залуу оролцогчдоосоо “Монгол улсын нийслэл Улаанбаатар бусад хотоос юугаараа ялгаатай вэ?” хэмээх асуулт тавина. Харин зогсоо зайгүй шууд утсаар холбогдох оролцогчид “нийслэл хот маань уулсын дунд оршдогоороо, газар нутгийн байршлаараа, Азийн цагаан дагина тодотголоороо бусдаас өөр” хэмээн түмэн янзын, тэр дундаа гэгээлэг гэнэн хариултыг өгцгөөх аж. Дээхэн үедээ дэд бүтэц сайтай, эмх цэгцтэй, хог хаягдалгүй, хорт утаанд дарлуулаагүй жинхэнэ Азийн цагаан дагина хот байсан учраас сүүлийн хариултыг хэрэндээ л дэмжиж суулаа. Гэтэл сонсоход таатайхан эдгээр хариултууд харамсалтай нь “бай”-гаа оносонгүй. Инээд ч хүрэх шиг.
Монголдоо амьдарч байж монголоо санагалзан бодолд автсан зорчигчдын сэтгэлийг сэртхийтэл хөтлөгч зөв хариултыг хэллээ. “Монгол улсын нийслэл Улаанбаатар хамгийн их утаатайгаараа бусад орны нийслэлээс ялгаатай байдаг юм” хэмээв. Маргах эцэсгүй уг хариултыг сонссон хэн ч үг үл дуугарна. “Тэгвэл ч одоо бид Азийн халтар хар авгайнд амьдарч байгаа юм байна л даа” хэмээцгээн зүггүйтэн дэргэд нь найзархан дөхөх гамшгийг үл ойлгон инээлдэх залууст зэвүү, дургүй хоёрын аль аль нь хүрсэнгүй, харин ч өрөвдөнө…

2… он … Давхар давхар шүүлтүүр бүхий автобусны цонхоор манаран харанхуйлах утаан дундуур баргар царайлан бэдрэх ижил төрх бүхий хүмүүсийг гунигт нүдээр ширтэн явлаа. Баяр баясгалан үл мэдрэгдэх тэдгээр хүмүүс бүгд гарт минь байгаатай ижил баг өмсөцгөөсөн нь нэгэн хэвэнд цутгасан адил сэтгэгдэл төрүүлэх нь уйтгартай. Нийтийн тээврийн унаа эсвэл албан байгууллагад ороод л зүдгүүрт резинэн багаа тайлах эрх тэдэнд хальт олгогдоно. Гэхдээ хэн ч дураар инээж хөөрч, хоорондоо элдвийг ярих хориотой. Учир нь харь орноос өндөр үнээр авчрах “цэвэр агаар”-ын нөөц хомс болохоор шаардлагатай ганц хоёр үгсээ хурдхан солилцоод л эргээд үхмэл нам гүм байдалдаа эзлэгдэх нь гачлантай.
Хүүхдийн хөөр баяр, эцэсгүй шулганах хайр хүрэм яриа, товор товор алхах хөлийн чимээ гадаа гудамжинд сонсогдохоо болиод хэдий хэр удсан юм бүү мэд. Хорт утаа агаарын давхаргаас доошлох тутам улам давхарлан бөөгнөрч хор нь идэвхждэг учраас нялх үрсийн минь хөл ийнхүү хоригдсон аж. Сургууль цэцэрлэгүүд мөн л бяцхан эзэд шигээ үүд хаалгаа бариулж, үзвэр үйлчилгээний газрууд хөгжил хөөр дагуулах залуусаар дутан тэднийгээ үгүйлэн гуниг дагуулан эзэнгүй дүнхийнэ. Харин энэ манарсан утаат харанхуй хотод хүний хөл үл тасрах нэг л газар бий.
Энэ бол эмнэлэг. Хорт утаанд аль хэдийнэ уушгиа идүүлсэн хүмүүс, ой санамж нь саармагжиж арьс нь өвчилсөн хөгшид, төрөлхийн уушгины эмгэгтэй нярай, мөгөөрсөн хоолой нь үрэвссэн балчирхан иргэдийн шаналалд эмнэлэг тарчилна. Эхээс мэндэлсэн даруйдаа ханиалган, бачуурах нялхсаа гунигтайгаар тосон авах утаат эх орон нь тэднийгээ төдөлгүй буцаан илгээх нь харамсаад ч барахгүй гамшиг. Хэн хэзээ хэрхэн хийсэн нь ойлгомжтой үйлээ хүн төрөлхтөн эдлэн шаналан буй нь энэ. Давшгүй бэрх зовлонг үл тэсвэрлэх залуу гэр бүлүүд ахиж хүүхэд төрүүлэхгүй хэмээн эргэлтгүй шийдэцгээх нь энэ улс цаашид орших, эс орших дээсэн дээр дэнжигнэхтэй ижил.
Жилийн дөрвөн улиралтай, газар дороо эрдэнэстэй, хаяа нь үл харагдам үзэсгэлэнт байгальд нь таван хошуу мал нь талаар таран бэлчдэг баялаг энэ орон “байсан” олон тодотголоосоо нэгэнт хагацжээ. Үлдсэн хоёрхон улирал нь сэрүүхэн, бүүдгэрхэн болохоор ямар нь үл мэдэгдэнэ. Бараан өнгөтэй цас хааяа будрахад өвлийн улирал иржээ хэмээн барагцаа авна. Аймшигт утаа, амьсгалах агаарыг үгүй хийсэн шигээ хүнсний эх үүсвэр хэдэн малыг нь ч аажмаар залгисаар л…
Гэрээсээ гарч алтан нар, цэнгэг агаар гэж юу болохыг үзэж мэдэрч байгаагүй үр минь хэзээ нэгэн цагт хэвлэгдэж байсан хуучин сэтгүүл дээрээс уснаа шумбан, элсэн дээр тарвалзан наадах үеийнхнийхээ зургийг гайхан ширтэнэ. Ийм үе байсан, ингэж болдог эсэхэд гайхшран харанхуй бүүдгэр орчинд удсанаас үүсэлтэй цагаан сормууст нүдээ гялалзуулан шалгаах нь ял асуух шүүгчээс хүнд даваа аж. Ийм аймшигт үе ирэх байсныг бүгд мэдэж байсан ч яагаад, ямар шалтгаанаар энэ гамшгийн эсрэг гараа өчүүхэн ч хөдөлгөөгүйдээ өөртөө гомдоно.
Гоо үзэсгэлэн, гоё сайхан бүхэн аажмаар алдагдан байгаа энэ орны эмэгтэйчүүд урт сайхан гэзэгнээсээ хэдийнээ хагацаж, хэзээ зүсэндээ анхаарал хандуулснаа бараг мартжээ. Хором хагацах эрхгүй хорт утааны баг нь тэднийг гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болсон гэзэгнээс нь салгаж, хайр найргүй хайран зуурах резинен нь арьсыг хөхөн улцайлгана. Хэзээ нэгэн сайхан цагт улаан өнгө суусан нүдийг галзуу солиотойн илэрхийлэл хэмээн шоололддог байсан бол өдгөө энэ асах мэт хурц өнгө тэдний нүднээс салахаа нэгэнт өнгөрчээ.
Өөрсдийн буруугаас өндийлгөн тэжээж, биежүүлэн бэхжүүлсэн хорт хар утаанд идэх хоол амьсгалах агаараа булаалгасан тэд өдөр хоног өнгөрөх тутам өөрсдийгөө өргөл барьц болгосоор.
Дэлхийн талыг эзэлж, тэмтрэн шунагтах дайсныг сэлэмний ир, морины туурайгаар дарчиж явсан хүчирхэг Чингис хаан хойч үе, үр садаа иймхэн зүйлд өвдөг сөхөрч, барих барьц, харагдах тэмдэггүй “дайсан”-д эзлэгдэн сүйрнэ чинээ зүүдлээ ч үгүй биз. Уух ус нь хэмжээтэй идэх хоол нь тоотой амьдралыг хүн заяат амьтан тэсээд гарч дөнгөх ч амьсгалах агаар гэдэг энэ мэт зүйлтэй даанч зүйрлэх аргагүй эрдэнэ аж. Сайн сайхан цагийн ирмэгээс цухас боловч зууран амьдарсан бид өөрсдийн гараар бий болгосон гамшигтаа нэрвэгдэн дуусахад гомдох зүйл алга. Харин алтан нар, цэнхэр дэлхий, цээж дүүрэн амьсгалах “төлбөр”-гүй цэвэр агаар гэж юу болохыг үзэж мэдрээгүй үрсээсээ түмэнтээ мэхийн уучлал гуйя. Аав ээж чинь, ах эгч нар чинь энэ гамшгийг хазаарлаж дөнгөх байсан ч мөнгө хэмээх халтар цаасаар хэлхсэн гав гар хөлийг нь дөнгөлчихсөн байсан юм шүү. “Хожимджээ, бид хожимдож”…
… “Буух зорчигчид хаалгандаа ойртоорой”… Автобусны мөнгө хураагчийн цогтой чанга дуу аймшигт бодолд дарагдсан намайг сэргээлээ. Энэ бүхэн бодлоос минь үүдсэн зөгнөл байж. Сэтгэл минь амсхийн буудалдаа буулаа.
Намрын хүйтэн салхи жиндүүлэн хайрахтай зэрэгцэн нүүрсний гашуун утаа хамар хорсгоно. Бас нүд харанхуйлна.
Гэхдээ бидэнд хугацаа байна. Бид одоо л хийхгүй бол дахих боломжгүйгээр оройтно. Нүүр дүүрэн инээмсэглэн зөрөх царай бүрийг хүйтэн цэвдэг багтай харахыг үл хүснэм. Одоо эсвэл…
[right]Нийтлэлийг бичсэн сэтгүүлч: У.Дашбат /Tvzone сэтгүүл/[/right] Гамшгийн хэмжээнд тулсан хотын утаа, агаарын бохирдолтой иргэн бүр тэмцэх уриалгыг фото зураг болон, сэтгүүлчийн нийтлэлтэйгээр тодотгон хүргэж байна. Уншигч та энэ тухай нэгийг бодож, хоёрыг санаж явдаг бол бидэнтэй хуваалцаарай.

Мэдээллийн ивээн тэтгэгч: TVZONE сэтгүүл, www.XOPOM.com

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

55 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/10/01 at 18:49

    EEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
    :-(:-(

  2. tuulaixan

    2011/10/01 at 18:58

    хмм

  3. BA3

    2011/10/01 at 18:59

    zuragnuud zevuun yumaa

  4. bayaka_0407

    2011/10/01 at 19:04

    mundag gedeg n kkk

  5. Зочин

    2011/10/01 at 19:17

    ymar muuhai niimeg bidniig huleej bn
    ene asuudal manai niigend uneheer setgel emzegluulsen asuudal bn shu
    zasgiin gazariin 76 negiig bodmoor yum da

  6. Зочин

    2011/10/01 at 19:20

    усны талаарх иймэрхүү сануулга маягийн зүйл байдаг тэрэнтэй ерөнхийдөө төстэй болж гэхдээ юмнаас санаа авж бичнэ гэдэг хэнд ч байх асуудал. Сэтгэлээсээ сайн бичсэн байна. Сүүлд зурагнууд оруулж өгсөн нь нийтлэлийг сайн чимсэн байна.. Үүнийгээ бичлэг хэлбэрээр гаргавал бусдад илүү хүрэх болов уу

  7. Зочин

    2011/10/01 at 19:22

    zarim n boon mayag zurgaa daruulhiimaa ymar setguuliin nuuren deer garah gej bga bish sedviinhee talar buren oilgoogu bololtoi shan haragdah ged, chaminchuluun guai uneher haragdaj bnaa bid iim zuil zuuh deere tullaa gejuu ene bol gamshig gej bgam shig l

  8. Зочин

    2011/10/01 at 19:48

    сайн бичсэн байна одоо цааша ахиад бичлэг болгоод телевизээр гаргах хэрэштэй байх.

  9. Зочин

    2011/10/01 at 20:12

    Ёстой гоё сайхан нийтлэл байна

  10. Sp4dee

    2011/10/01 at 20:12

    зарим нь зураг анх удаа даруулж үзэж байгаа юм байхдаа…

  11. issimus

    2011/10/01 at 20:13

    goy bna dahiad olon goy yums bicheerei pic hurtel saihan blaa

  12. Зочин

    2011/10/01 at 20:13

    http://www.4shared.com/audio/h2KgsxPO/aav_min_ta_naddaa_gantshan_.html шинэхэн уран бүтээл сонсоорой монголчуудаа

  13. loopy

    2011/10/01 at 20:18

    mundag mundag :D aimar goy setgej bna D:

  14. zaika_kitty

    2011/10/01 at 20:34

    ih zow sedew hondoj bichsen bn

  15. tuulaixan

    2011/10/01 at 20:37

    Дэмжиж байна

  16. bonbon2109

    2011/10/01 at 20:41

    hen negen anhaarlaa handuulahgui bol dendeed bur herees heterch bgaa asuudliin hamgiin negdugeer Utaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  17. bloody

    2011/10/01 at 20:56

    ih goy zuragnuud bnaaaaaaaa

  18. mede0724

    2011/10/01 at 21:13

    аймаар аймаар

  19. Зочин

    2011/10/01 at 22:07

    rock munhsaihan bagaa urtsan bna shd haha

  20. TheLibertines

    2011/10/01 at 22:32

    Goe niitlel bna

  21. Зочин

    2011/10/02 at 00:44

    kkkkkk engin humuus baij boloogui yumuu lag oduudiig guij awhuulsan n haragdaj baina kkkk taaraldsan gazar n guigaad awhuultsiiimuu kkkk neg bag aaaaaaa damjuulaaaaaaaaad kkkk teeeeeeeee goy studio d awsan bol goy shde ene arai l ulun haragdaj bnaaaaa

  22. Зочин

    2011/10/02 at 00:51

    iim ym sedej hiij bgaa n studio-n huvid bol tom ajil ym aa end oroltsoj bgaa buh hund amjilt husey. mongolchuud bie bienee demjvel yug ch hiij chadna utaagui ch bolj chadna

  23. Зочин

    2011/10/02 at 00:53

    Proline-niihan mundag shuu.. ulam iluu niigemd handsan goy zurguud gargarai.. :)

  24. gnbyr

    2011/10/02 at 00:59

    Их гоё санаа байна. Энэ төсөлийг ганц хоёрхон өдрийн дотор л хэрэгжүүлж дэ зурагнуудыг хараад байхнээ.

  25. Зочин

    2011/10/02 at 01:02

    from PROLINE: Ene zurguudiig gants 2 odoriin dotor avsan ajil bish. buten 4 sar yavan baij avsan zurguud ene sanaag gargaj ireh gej ch bid neleen zovloldson. Gadaa avdagiin uchir n zevruun bas utaatai bgaag n haruulah gsn hereg ym. Studio-d avbal yamar ch amidralgui hii hooson gangan horog zurag bolj huvirna. Gereltuuleg ashiglaagui uchirn ch bas engiin bailgahiig hicheesen dee ter. Medeej ym hiij bgaa ym chin aldaa onoo bailgui yahav ta buhen zovoor oilgoj demjij tusalaarai. Bid hamtdaa ihiig buteej chadna.

  26. zaya_zsz

    2011/10/02 at 01:18

    kkkk

  27. Зочин

    2011/10/02 at 01:43

    yag l iim bdal bidniig hvleej bgaa shvv dee zarim no zurag anh udaa awhuulj vzej bgaa yumuu yumuu ch geh shig teneg yum bichihee bolioch teneg yum uu haashaa yum harin ch demjih yostoi biz dee tenegtej bgaa hvmvvsee bi bol demjij bgaatai ni sanaa neg bna

  28. Зочин

    2011/10/02 at 09:26

    bi neg ih76gaag omooroh gsn yum bsh gehdee ter

    Зочин 2011/10/1 19:17
    ymar muuhai niimeg bidniig huleej bn
    ene asuudal manai niigend uneheer setgel emzegluulsen asuudal bn shu
    zasgiin gazariin 76 negiig bodmoor yum da

    gesen bga zochn ooroo mongol ulsiinhaa toloo yu hsn be?
    hun bur dor doroo mongoloo gsn setgeltei bj bur jijig zuilees ehlen eh ornoo baigali delhiigee hamgaalah heregtei

  29. Donjman

    2011/10/02 at 11:44

    odooch hotiin utaa bvvr aimar bolj bga bhda

  30. SoL0

    2011/10/02 at 11:56

    bagtai bolchuul nere nowsh bolnooo

  31. Dx555

    2011/10/02 at 12:07

    hmmmmmmmmm

  32. Зочин

    2011/10/02 at 12:55

    76 ЯМАА ЧИГЛҮҮЛЭХ ЁСТОЙ БОЛОХООС ӨМСӨХ ЁСГҮЙ. ХУДЛАА ПИАР ХИЙГЭЭД ЗУРГАА ДАРУУЛСАН БАЙНА.

  33. Зочин

    2011/10/02 at 14:14

    sain shvv iim ireedvitei nvvr tulahgvin tuld bid yu hiij chadah be gdgiig bodoj olbol duu negteigeer negdene temtsene gdgee l amlii daa bas yu hiij chadah talaaraa bodoj l baiy daa amjilt hvsie bvgded ni

  34. Зочин

    2011/10/02 at 15:39

    dndu hargis dndu urshungui bnshde uursdu tsever agarar hantla amisgalchihad ur hoichdo neg muu bag zuuh erh olgono gju odoonos l baigalia hairlahq bol bidnii ur hoichig iim l iredui hulej bgashude tm bzde zaluusa…………

  35. Зочин

    2011/10/02 at 17:27

    heregtei l niitlel bna zuragnuud ni zarim ni awtsaldahguimaa

  36. Зочин

    2011/10/02 at 17:42

    Amaraa chaminchuluun xasar xasariin exner gishuun temuujin ed nar goy garchee. batbayr shal xudlaa xaragdaj baina

  37. Зочин

    2011/10/02 at 18:20

    kk

  38. Зочин

    2011/10/02 at 19:11

    s

  39. Зочин

    2011/10/02 at 22:51

    ene yostoi boduushtai uzuushtei ym bna

  40. exo

    2011/10/03 at 02:23

    XAaxaxaxaxaxaxaxaxa

  41. Зочин

    2011/10/03 at 10:39

    Сайхан нийтлэл болж хүн болгонд ялангуяа эх орон ирээдүй хойчоо бодохоо болисон улсын хурлын томчуудад нэгийг бодогдуулаасай. Харин зарим зураг нь баг рекламдаж байгаа аятай л гарж.

  42. Зочин

    2011/10/03 at 11:44

    Yanaa estoi unen yum bichsen bn shu. Yagaad utaa bagasgah arga hemjeegee oligtoi awch chaddaggui bn aa.

  43. Зочин

    2011/10/03 at 14:05

    Amraa gaas busad n zgr bn

  44. muty

    2011/10/03 at 14:10

    Javhlan tun dajgui shiideltei avhuuljee gej. ali malgaig ni umsuh ve gej?

  45. moochii

    2011/10/03 at 14:33

    eooe yamar aimar yum be

  46. capaa7g

    2011/10/03 at 18:22

    yostoi setgel emzegluulsen asuudal

  47. Зочин

    2011/10/03 at 19:27

    Yostoi goy ajil bolj bugd goy negdij chadsan n bur goy utaagui goy tseverhen hotdoo yavj bval goomon saihan bn aa

  48. Sfile

    2011/10/04 at 00:50

    Hnnnnn Shakderzaw!!!!!!

  49. Зочин

    2011/10/04 at 14:33

    Цаад хүмүүсийн үнэн дүр төрх нь гэж ойлгомоор ч юм шиг,,,

  50. hurlee_sun

    2011/10/08 at 12:31

    [color=ff0000][size=large][b]Үнэхээр сайхан зохиомж, дүр төрхүүд байна. Үнэмшил сайтай.
    Харин зарим нь энэ багыг рекламдаад ч байгаа юм шиг авхуулжээ. :D
    Тэр гишүүн Батбаяр арай л… Багнаасаа жигшиж байгаа мэт харагдаж байна. Уг нь утаанаас жигшээд, баг өмсөхөөс аргагүйд хүрч байгааг л бүгд харуулах гэсэн мэт байх юм. Яахав өөрөөр хэлэх гэсэн байх л даа. [/b][/size][/color]

    [ Зассан: hurlee_sun , өдөр 2011/10/8 12:35 ]

  51. hishnik_2000

    2011/10/08 at 13:27

    fg

    [ Зассан: hishnik_2000 , өдөр 2011/10/8 13:28 ]

  52. Зочин

    2011/10/08 at 13:35

    ter zodoonch goyo garsan bna

  53. lovableboy

    2011/10/08 at 21:27

    mdrel muutaiin

  54. BeCk2112

    2011/10/09 at 17:12

    Ёое аймаар ч юм шиг, гоё ч юм шиг …

  55. Зочин

    2011/10/11 at 11:21

    Текстийг нь уншсангүй ээ, зурагнууд нь шал бөгс юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *