Унгарын уламжлалт гуляшийг гэртээ хийцгээе!

0

Гуляш бол Унгарчуудын уламжлалт хоол гэдгийг хүн бүр мэднэ. Унгарт хамгийн амттай гуляшийг Будапештын төв захын эсрэг талд орших “For Sale” пабд хийдэг. Энэхүү алдарт хоолыг чанаж бэлтгэх урт хугацааны үйл ажиллагаанд ер бусын амт нь оршдог. Унгарчууд яг л Италичууд гоймондоо, Португалчууд гриллдсэн сардин загасандаа дурладгийн адилаар гуляшаа жилийн аль улирлыг үл хамааран байнга хийж иддэг байна.[sociallocker]

Орц: үхрийн мах – 500 гр,сонгино – 2 бөөрөнхий, төмс – 500 гр, амтат чинжүү – 1 ширхэг, лууван – 2 ширхэг, сармис – 2 хумс, улаан лоолийн соус – 1 цайны халбага, тунгалаг шөл эсвэл ус – 1000 мл, нунтаг чинжүү – 1 цайны халбага, хатаасан болгар халуун чинжүү – 1 ширхэг, ургамлын тос – шарах хэмжээний, гоньд – 1 чимх, давс

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 1

Бэлтгэх арга: Сонгиноо арилгаж, жижиглэн хэрчинэ. Зузаан ёроолтой саванд ургамлын тосоо хийж халаагаад сонгиноо нэмж шарна. Сонгиноо жаахан шарж байгаад хатаасан нунтаг чинжүүгээ нэмнэ.

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 2

Хольж хутгана.

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 3

Махаа 1 см хэмжээтэй дөрвөлжин хэрчиж, хайруулын тавгандаа тос хийн халаагаад махаа хийж, алтан шаргал болтол шарна.

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 4

Махаа шарсан сонгинон дээрээ хийж, хэрчсэн сармис, чимх гоньдоо нэмнэ.

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 5

Бага зэрэг ус хийгээд хутгаж, зөөлөн гал дээр 2-2,5 цаг буцалгах зуураа шаардлагатай бол ус нэмнэ.

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 6

Төмсөө цэвэрлэж, 1 см хэмжээтэй дөрвөлжин хэрчиж, махан дээрээ нэмээд галаа ихэсгэж, 5 минут чанаад давсаар амтална.

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 7

Болгар халуун чинжүү, луувангаа хэрчиж, улаан лоолийн соустайгаа хамт мах, төмсөн дээрээ хийгээд тунгалаг шөл эсвэл усаа нэмнэ.

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 8

Шөлөө буцалгаад галыг нь багасгаад 15 минут орчим таглан зөөлөн гал дээр буцалгаад гуляш бэлэн болно. Сонгодог гуляш шөлөнд банш, гноччи хэмээх жижиг тасалсан гурил нэмж болдог.

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 9

Бэлэн болсон унгар гуляш шөл

Унгарын уламжлалт шөл гуляшийг Унгарт байгаа юм шигээр гэртээ хийцгээе! 10

[/sociallocker]
29
Ха ХаХа Ха
14
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/30 at 20:26

    Сэтгэгдэл өө монгол гуляшаас шал өөр юм байна. идэж үзэхсэн.

  2. Зочин

    2015/03/31 at 11:44

    Сэтгэгдэл *Унгарт ийм л амттай гуяаш левеш байдаг шүү1

  3. Otgoo Tsagaan

    Otgoo Tsagaan

    2015/03/31 at 23:17

    Hi gulyas bis gyuas leves gedeg bizdee

  4. Otgoo Tsagaan

    Otgoo Tsagaan

    2015/03/31 at 23:17

    Hi gulyas bis gyuas leves gedeg bizdee

  5. Зочин

    2015/04/08 at 18:35

    Сэтгэгдэл *shn hool bn hiihedch engiin ym hiij vzne hairtai hvmvvstee

  6. Зочин

    2015/04/15 at 20:15

    Joohon utgun shul baidagdaa…

  7. Зочин

    2015/07/31 at 15:12

    Bordeaux bn darsaa hezee hiihin be

  8. esciprt

    2017/01/03 at 06:13

    eniig ndd hiij ugdug hun bdg c boloosoi gj bodhimda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *