Зарим зүйл амьдралыг илүү амттай болгодог

0

Зарим зүйл амьдралыг илүү амттай болгодогЭргээд бодоход энгийн зүйлс амьдралыг илүү амттай болгодог нь сайхан. Халуун кофе уунгаа жааз хөгжим сонсох, хайртай нэгнээсээ сэтгэлийн үгс хүлээж догдлох, аль эсвэл хүйтэн өдөр дулаахан харц мэдрэхэд, телевизийн суваг эргүүлж байтал дуртай кино гарч байхад аз жаргал бидэнд мэдэгдэхгүйгээр асар их тунгаар ирж байдаг. Анзаарч харах л юм бол амьдрал тэр чигтээ гайхамшиг гэдгийг онцгойрох юм юу ч үгүй, илүү юм нэгээхэн ч байхгүй эгэл өдрүүдээс мэдэрч бас болно. 

<img src=”http://img.xopom.com/2013/images/fDt13.jpg” border=”0″ />
  Хуанлийн хүрд 365 удаа эргэх зуур энэ дэлхий дээр ер бусын сайхан зүйл юу эс болох билээ. Жишээ нь, “СКАЙМЕДИА”-гийнхан бид шинэ технологи, шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэх ажлынхаа амтанд орон завгүй ажиллах зуур, хэдийнэ нэг жил өнгөрсөн байна. Шинийг нэвтрүүлэх, сайхныг мэдрүүлэх аялалынхаа зуур бид олон ч зүйлийн анхдагч болж чадлаа. 
<img src=”http://img.xopom.com/2013/images/PNn9Z.jpg” border=”0″ />
 Тасралтгүй эрчилж буй техник технологийн хөгжлийн давалгаанд “ямагт түрүүнд байх” гэсэн зорилгодоо хөтлүүлэн, урд хүлээж буй уртаас урт замынхаа нэгэн зогсоолд хүрлээ. Энэ зуур бидэнтэй үргэлж хамт байсан үнэнч хэрэглэгчид маань технологийн хөгжлөөс хоцролгүй, ямагт түрүүнд байж ирэв.

 Гэрийн утсаа зөвхөн гэртээ биш, энд тэндгүй ашиглах эрх чөлөө, зурагтаараа “Youtube”-д холбогдож,  цэнхэр дэлгэцээр тааралдсанаа биш таалагдсанаа сонгоод үзэх боломж, Монголын болон дэлхийн шилдэг кинонуудыг видео сангаас хүлээн авч, 3D болон HD сувгийн гайхамшгийн мэдрүүлж, интернэттэй л бол IPTV-г хүссэн газраа, дурын төхөөрөмжөөр хүлээн авч үзэх боломжтой “NOW” онлайн телевизийг нэвтрүүлсэн нь амьдралыг тань амттай болгоход зориулсан бидний эхний бэлэг байв. “СКАЙМЕДИА”-тай холбогдсноор зурагт тань зөвхөн телевизийн нэвтрүүлэг дамжуулдаг дөрвөлжин хайрцаг байхаа больж, банкны үйлчилгээ, твитерийн жиргээ багтсан “шидэт хайрцаг” болсныг ч бас та мэдэрсэн байх. 

<img src=”http://img.xopom.com/2013/images/dNmEv.jpg” border=”0″ />
 Ямагт түрүүнд байх гэсэн хамт олны маань тэмүүлэл, технологийн ертөнцийн хөгжлөөс хоцрохгүй гэсэн хэрэглэгч таны зүтгэлээр шинэ сорилт, шинэ боломжийг бид хамтдаа даван туулж, амьдралд амт нэмсэн нэг жилийг үдэв. 

Хорвоо дэлхий гайхамшигаар дүүрэн, тэдгээр нь цаг үргэлж хувьсаж, хөгжиж байдаг болохоор бидний амтлаагүй, мэдрээгүй шинэ бүхэн биднийг хүлээж байна. Технологийн эрин зуунд ямагт түрүүнд байж, амьдралд тань амт нэмэх шинэ боломжийг танд санал болгоход бид бэлэн. Та ч бас бэлэн үү?

Нэг жилийн ойг тохиолдуулан, нийт СКАЙМЕДИА хэрэглэгчиддээ цоо  шинэ “КИНО БАГЦ”-аар  баярын бэлэг барьж байна.  Та 5900₮ төлөөд сарын турш 50 киног хүссэнээрээ үзэх боломжтой энэхүү багцийг 7 дугаар сарыг дуустал ҮНЭГҮЙ ашиглаарай.  

<img src=”http://img.xopom.com/2013/images/PNn9Z.png” border=”0″ />

“КИНО БАГЦ” үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?
Зурагтынхаа Menu товчлуур дээр даран  “ВИДЕО САН” цэсний “КИНО БАГЦ” үйлчилгээг сонгоно уу.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *