Нөлөөллөөс дээгүүрт нэгдэгсдийн “тоолуур” ажиллаж эхэллээ

0

Нөлөөллөөс дээгүүрт нэгдэгсдийн “тоолуур” ажиллаж эхэллээЗалуус өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж, “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг дэмжин нэгдсээр байна. “Татар” хамтлагийн залуус өнөөдөр 7800 залуусаар хүрээгээ тэлжээ. Өөрөөр хэлбэл тоолуур аль хэдийн ажиллаж эхэлсэн. Энэ тоолуур эхэлсэн л бол зогсохыг үл мэдэх нийгмийн хар бараан бүхнээс ангижирхыг хүссэн залуусын нэгдэл, муу нөлөөллийн эсрэг залуусын үзэл санаа.

Залуусыг нэгтгэн сэтгэлгээний өөрчлөлтийг уриалж байгаа энэ аян өчигдөр Яармагийн 500 гаруй залуусаар бүл нэмэн тоолуурын заалтыг  7800-д хүргэлээ. Тэд бүгд муу нөлөөллийн эсрэг, сайн нөлөөллийн төлөө нэгдэж байна. 
 
Яармагийг зорьсон хамтлагийн гишүүд муу нөлөөллөөс дээгүүрт байхад уриалсан ажлаа дэлгүүрүүдээс эхэлсэн. Өдөр бүр олон хүнтэй харилцдаг тэднээр дамжуулан муу нөлөөллийг бусдад таниулахаар зорьсон нь энэ. Яармагийн залуус “Татар” хамтлагийг тэсэн ядан хүлээж байсан нь тоглолтын уур амьсгалаас харагдаж байлаа. Тэд аянд нэгдсэнээр тоолуурын заалтыг 500-аар нэмсэн бол энэ өдөр Татар хамтлагийн нийт фэн клубын байраар “Нөлөөллөөс дээгүүрт” аянд нэгдэгсэд бүртгүүлснээр тоолуурын заалтыг 7800-д хүргээд байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *