“d20 дрифт” шоу 2 дахь жилдээ амжилттай болж дууслаа

0


“d20 Drift show” 4-р сарын 21-ний өдөр Скайрезорт цанын баазын задгай талбайд 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Дрифт шоу 3 үе шаттайгаар явагдсанаас эхний шатанд 55 автомашин хурд хүчний гайхамшгийг үзүүлэн өрсөлдөж 4 дүгээр шатанд нийт 8 машин шилдгээр шалгаран тунаж үлдсэн юм. Хэдийгээр хотоос зайдуу газар зохион байгуулагдсан ч 500 гаруй машин, 2300 гаруй залуучууд зорин ирж, уулын зам дээр түгжрэл үүсгэсэн олон залуучуудыг хамарсан том арга хэмжээ болж өндөрлөлөө.Тус арга хэмжээний онцлог нь зохион байгуулалт болон аюулгүй байдал өндөр түвшинд байсан бөгөөд замын цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй, мэргэжлийн зам талбайг засаж бэлтгэсэн явдал байлаа. Дашрамд дурьдахад оролцогчдын ур чадвар өмнөх жилээсээ илүү сайжирсан байсан нь уг арга хэмжээг улам үзүүштэй, сонирхолтой болгосон юм.

Энэ жилийн тэмцээний ялагчаар :

– Тэргүүн байранд – Зоригтсайхан 15-00 УНЭ улсын дугаартай Nissan Silvia
– 2 дугаар байранд – Ганзориг 49-03 УНЭ улсын дугаартай Toyota Mark II
– 3 дугаар байранд – Мөнх-Эрдэнэ 95-40 УНМ улсын дугаартай Toyota Mark II
– Тусгай байранд – Баянмөнх 82-00 УБЧ улсын дугаартай Toyota Chaser тус тус
байр эзлэн ивээн тэтгэгчийн шагналуудыг гардан авсан юм.

Ерөнхий ивээн тэтгэгч: Skytel Group d20 брэнд

Зохион байгуулагч: VIP CROWN AUTO CLUB

Дэмжигч байгууллага: Замын Цагдаагийн газар

Хамтран оролцогч: Skymedia, MGL Media Group , ESSO тос тосолгооны төв, OMERTA обуд дугуй худалдаа, Авто Арт, MОНРЕ даатгал зэрэг байгууллагууд хамтран ажилласан билээ.

Арга хэмжээний фото сурвалжлагыг танилцуулъя.

Ийнхүү эерэгээр цэнэглэгдсэн эрч хүчтэй залуусын “d20 Drift” шоу ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *