Хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод “Хичээлийн дараа-2012”-ын тайзнаа

0

Хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод

Хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод “Хичээлийн дараа-2012”-ын тайзнаа
Монголын рок поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар уран бүтээлээ туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “ХИЧЭЭЛИЙН ДАРАА…” супер шоуг хамгийн олон үзэгчтэйгээр зохион байгуулж ирсэн билээ. Уг шоу тоглолт нь жил бүрийн 9 дүгээр сарын 1-н буюу хичээлийн шинэ жилийн эхний өдөр зохион байгуулагддагийг залуус та бүхэн санаж байгаа биз. Зуны амралтаа зугаатай өнгөрөөсөн залуус, хичээлийн шинэ жилийнхээ нээлтийн баярыг Монголын шинэ үеийн Монголын шинэ үеийн шилдэг хамтлаг, дуучидтай тэмдэглэн өнгөрөөдөг томоохон уламжлал бүхий шоу юм. Энэ жилийн “Хичээлийн дараа” шоу тоглолтыг хүүхэд залуучуудын сонирхлыг татаж чадахуйц өвөрмөц хэлбэрээр зохиох бөгөөд оролцох хамтлаг дуучдын тоог шинэ залуу оддоор улам өргөжүүлж, тайз дэлгэцийн хослол болон хөгжим аппаратурын мэргэжлийн дуугаралт зэрэгт гол анхаарлаа хандуулан зохих бэлтгэл ороод байна.
Энэ үдэш хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод “Хичээлийн дараа-2012” супер шоу тоглолтонд чуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” хамтлаг оролцох юм байна.Харин хип хопчдыг төлөөлж Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга оролцох бол охидын хамтлагуудаас “Anemone”, “Extacy”, “Honey Moon” хамтлаг оролцоно. Мөн эмэгтэй дуучдаас Ука, Баярцэцэг, Сонор, Маралжингоо, Мино& Амараа нар оролцох бол эрэгтэй дуучдаас Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ /Universe Best Songs/, BX, A Cool, Төгсбаяр /Universe Best Songs-2012/ нар оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлаг оролцох юм байна. Мөн битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.

Ингээд оюутан, сурагчдын хүсэн хүлээдэг “Хичээлийн дараа” супер шоу тоглолт болзсон газраа буюу “UB Palace”-ын “Open Air”-т, товлосон цагтаа эхлэх нь.

Тоглолтын тасалбарын хувьд ирэх нэг дэх өдрөөс эхлэн худалдаанд гарах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8805-1754 утаснаас лавлах боломжтой юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *