Юнител группийн “5 БАЙР ХӨТӨЛБӨР III” эхэллээ

0

Юнител группийн “5 БАЙР ХӨТӨЛБӨР III” эхэллээ


Монголын мэдээлэл холбооны Юнител групп урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчиддээ зориулан “5 БАЙР ХӨТӨЛБӨР I, II”-ийг санаачлан хэрэгжүүлж, 10 өрх айлыг иж бүрэн тавилгаар тохижуулсан цоо шинэ нэг өрөө байрны эзэд болгоод байгаа билээ.Тэгвэл 8-р сарын 16-ны өдөрЮнител групп хэрэглэгчдийнхээ хүсэлтээр “5 БАЙР ХӨТӨЛБӨР III” дахин эхлүүлж, уламжлал ёсоороо дараагийн 5 хэрэглэгчиддээ иж бүрэн тавилгатай нэг өрөө байр өгнө гэдгээ мэдэгдлээ.Юнителийн урьдчилсан төлбөрт хэрэглэгчид дансаа цэнэглэж, хайртай дотны хүмүүс, хамтран ажиллагч байгууллагуудтайгаа холбогдож, өдөр тутмын ажлаа амжуулсныхаа төлөө эрүүл цэнгэг агаарт баригдаж байгаа иж бүрэн тохижуулсан нэг өрөө байртай болох юм. Дундаж орлоготой өрх 10 жилийн турш хурааж, хуримтлуулж байж дөнгөж л нэг өрөө байрны мөнгөтэй болох энэ үед Юнител групп нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, энэхүү хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсээр байгаа нь сайшаалтай. Хамгийн гол нь “5 БАЙР ХӨТӨЛБӨР”-ийн азтангууд Монголын хамгийн том хороолол болохоор төлөвлөгдөж буй “Viva city” хороололд байртай болох юм. Уг хороолол нь хүүхдийн тоглоомын талбай, залуу хосын болзох цэцэрлэгт хүрээлэн, явган хүний замаас эхлээд кино театр, тоглоомын төв, хүүхдийн цэцэрлэг, номын сан, IT гудамж, эмнэлэг, ресторан, паб, үүрэн телефоны гэрээт салбарууд, худалдааны төвүүд зэрэг оршин суугчдыг цаг заваа хэмнэн, нэг дороос хүссэн хэрэгцээгээ хангах боломжоор бүрэн хангажээ.

Их хотын хүн бүрийн сонголт болсон Юнивишн холболт ч 1600 өрхийн хэрэгцээнд зориулан холболтоо хийсэн бөгөөд “5 БАЙР ХӨТӨЛБӨР III”-ийн азтангууд 3 сарын турш үнэгүй хэрэглэх эрхтэй гэсэн. Мөрөөдөл мэт боловч олон нийтийн өмнө ил тод 10 хүнийг байртай болгосон Юнител групп хэрэглэгчиддээ дахин болгомж олгож, “5 БАЙР ХӨТӨЛБӨР III” зарлалаа. Иж бүрэн тавилгатай нэг өрөө байрны төлөө дансаа цэнэглэж, тохирлоо догдлон хүлээх мөч л Юнителийн хэрэглэгчдэд үлдэж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *