Богд хээр соёолон алдарт “Алтан түрүү” цомыг эзэндээ авчирлаа

0

Богд хээр соёолон алдарт “Алтан түрүү” цомыг эзэндээ авчирлаа

Богд хээр соёолон алдарт “Алтан түрүү” цомыг эзэндээ авчирлаа
Түмэн олны нуруу тэнийлгэж, хангай говийг хураар тэтгэсэн монгол зоны их наадам баяр бахдал, аз хийморь дүүрэн өдрүүдэд тохиож өндөрлөлөө. Жил жилийн наадмаар Хүй долоон худагийн торгон ногоон хөндийд уяач бүрийн сэтгэл барианы зүг яарч, домогт Толин хулаар гоёсон “Алтан түрүү” цомын эзэн хэн болох таавар хөрвүүлээд удаж байна. Үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компаниас энэхүү цомоор уяачдыг мялаагаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Анхны алдарт “Алтан түрүү” цомыг 25 жил морь уясан уяач А.Цэнд-Аюушийн уясан, “Зоос” банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаярын шандаст хүлэг зоос бор соёолон нэг сая төгрөгийн хамт эзэндээ авчирсан юм.
Дараа нь 2010 оны наадмаар Завхан аймгийн Баянхайрхан сумын уяач О.Отгонбаатарын сартай хээр үрээ түрүү магнай болж энэ цомыг эзэндээ авчирч, цугласан олныг баярлуулсан бол 2011 онд нийслэлийн алдарт уяач Н.Ижилбаярын хурдан соёолон домогт Толин хулын дүрс бүхий эл цомоор эзнээ мялаалгасан юм. Харин энэ жил Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул, уяач Х.Түмэнбаярын Богд хээр соёолон түрүү магнай болж, уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж, хурсан олны сэтгэлийг хөдөлгөж, хийморийг сэргээлээ. “Хурдан хүлгүүд минь Толин хул шиг хийморьлог байх болтугай” хэмээн алдарт уяач О.Отгонбаатар ерөөж, Үндэсний манлай үйлдвэрлэгч АПУ компанийн “Алтан түрүү” цом уяачдын дунд хэчнээн их нэр хүндтэй, хийморь сэргээж, хурдан буянуудад нар далладаг гэдгийг хэлсэн нь саяхан. 2009 оноос хойш ийнхүү уяач хэн бүхэн энэ шагналаар хурдан буянаа мялааж, хийморь лундаагаа сэргээсээр ирсэн юм.

Энэ наадмын торгон ногоон хөндийд Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын уугуул, уяач Х.Түмэнбаярын Богд хээр соёолон түрүү магнай болж олны цэнгэлийн манлай болоод байна. Соёолонгийн уралдаанд 273 хурдан хурд сойсноос 236 нь хийморьтой тоосоо өргөлөө. Уяачдын наадмын үеэр АПУ компанийн Маркетинг борлуулалт хариуцсан захирал Г.Баярхүү шилдэг хүлгийн эзэн Х.Түмэнбаяр болон Богд хээр соёолонг унаж түрүүлүүлсэн бяцхан хүү Б.Төртогтох нарт шагналыг нь гардуулав. “Алтан түрүү”-гийн эзнийг уяачид алдарт “Толин хул”-ын дүр бүхий дурсгалт цом, нэг сая төгрөгөөр урамшуулдаг. Харин унаач бяцхан хүүд нэг зуун мянган төгрөг, “Фрутта” жүүсийг хагас жил үнэ төлбөргүй хэрэглэх эрхийн бичиг гардуулсан юм. Энэ үеэр Х.Түмэнбаяр, унаач хүү Б.Төртогтох нарын сэтгэгдлийг сонссон юм. “Алтан түрүү” шагналын бас нэгэн эзэн нь унаач хүү Б.Төртогтох. Богд хээрийн унаач 12 настай. Бяцхан биедээ баймгүй авьяасаар шандаст хүлгээ хурдлуулсан Б.Төртогтох шагналаа гардах үедээ “Хагас жил үнэгүй Фрутта ууна гоё” хэмээн инээмсэглэн зогссон.

Х.ТҮМЭНБАЯР: АПУ компани уяач олны хийморь сэргээж, хурдан буянд шандас нэмлээ
-Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамдаа соёолонгоо түрүүлүүлсэндээ маш их баяртай байна. Мөн АПУ компанийн зүгээс уламжлал болгосон “Алтан түрүү” шагналын эзэн болсондоо туйлын их баяртай байна. Нутгийн зон олон болон наадамчин олондоо сайхан наадаарай хэмээн уламжилъя.

-“Алтан түрүү” болсон соёолон тань хаанахын, ямар угшилтай хүлэг вэ?
-Сүхбаатар аймгийн Дарьганга сумын угшилтай адуу. Рагчаасүрэн гэдэг хүний унаган адуу.

-Богд хээр улсын наадмаас гадна бусад олон уралдаанд тоосоо өргүүлж байсан байх?
-Зүүн бүсийн наадамд түрүүлж байсан. Дорноговь аймгийн наадамд түрүүлж, Өмнөговь аймгийн бүсийн наадмуудад айрагдсан хурдан буян даа.

-“Алтан түрүү”-гийн эзэн хэдэн жил морь уяж байгаа вэ?
-Энэ удаа зургаа дахь жилдээ шандаст хүлгүүдийнхээ эрч, хүчийг үзэж байгаа.

-Төрийн их баяр наадамдаа ямар, ямар насны морьдоо уралдуулсан бэ. Хэр давхив?
-Соёолонгоосоо гадна азарга, даагатай ирсэн. Морьд маань чамлахааргүй сайхан хурдаллаа.

-Өмнийн цэнхэр говийнхон хурдан буянаараа бахархаж суугаа байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Төрийн их баяр наадмын соёолонгийн түрүү гэдэг хамгийн хүндтэй нь шүү дээ. Мөн энэ их хүндэтгэлийг “АПУ” компанийн хамт олон урамшуулж “Алтан түрүү” шагналыг олгож байгаа нь талархаж, баярлууштай үйл явдал болж байна. Орон нутгаас ирж, улсын наадамдаа чандаст хүлгүүдээ сойж байгаа уяачдын хувьд их хүндэтгэл. Уячдынхаа хөдөлмөрийг үнэлж, урамшуулдаг “АПУ” компанийн хамт олондоо баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

Б.ТӨРТОГТОХ: Хамгийн том баяраараа АПУ компанийн шагналыг хүртлээ

-Соёолонгоо сайхан хурдлуулж түрүү магнай авлаа. Мөн “Алтан түрүү” шагналын ч эзэн боллоо. Сайхан наадам болж байна уу?
-Тиймээ, сайхан наадам болсон. Унасан морь түрүүлж орох унаач хүүхдийн хамгийн том баяр. Соёолонгоо түрүүлүүлж, торгон жолоо өргүүлсэн чинь ахиад АПУ-гийн ах, эгч нар бэлэг өгсөн. Маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Аль нутгаас ирсэн бэ?
-Төв аймгийн Сэргэлэн сумаас ирж уралдсан.

-Хэд дэх жилдээ хурдны морь унаж байгаа вэ?
-Зургаан жил унаж байна.

-Нутаг ойр, нэлээд хэдэн жил хурдны морь унасан болохоор газрын бартааг мэддэг болчихсон байв уу?
-Ерөнхийдөө гайгүй ээ. Би хамгийн түрүүнд барианд орж, түрүүлэх ёстой л гэж бодоод давхиад байсан.

-Хэддүгээр ангид сурдаг вэ?
-Ирэх намар долоодугаар ангид орно.

-Цаашдаа улам олон хүлгийг сайн хурдлуулаарай?
-Тэгнэ ээ, хурдны моринд хүнддэх хүртлээ унана.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *