Д.Мөнхбаатар: Гурван хүүхдээ байранд оруулчих юмсан гэсэн мөрөөдөл байсан

0

Д.Мөнхбаатар: Гурван хүүхдээ байранд оруулчих юмсан гэсэн мөрөөдөл байсан

Д.Мөнхбаатар: Гурван хүүхдээ байранд оруулчих юмсан гэсэн мөрөөдөл байсан
– “5 БАЙР” ХӨТӨЛБӨР – II, дөрөв дэх эзнээ тодрууллаа –
Туулын хөвөөнд сүндэрлэж буй залуусын хотхонд бүрэн тавилгатай байр хожсон ”Юнител”-ийн хэрэглэгч Д.Мөнхбаатар “Таваас арван жил мөнгөө хуримтлуулж байж байртай болох байлаа. “Юнител” групп хэрэглэгчдээ дэмжиж, миний аз ивээснээр орон сууцтай болсондоо одоо ч итгэхгүй байна” гэж ярьсан юм.
“Юнител” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд урьдчилсан төлбөртаз нь гийсэн 5 хэрэглэгчийнхээ амьдралын баталгааг хангах үүднээс “5 БАЙР” ХӨТӨЛБӨР – II хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. “5Байр-I”, “5 Байр-II”хөтөлбөрийн хүрээнд есөн айл бүрэн тавилгатай, нэг өрөө орон сууцтай боллоо. Ес дэх байрны эзэн хоёр өдрийн өмнө буюу Даваа гаригт тодруулсан нь МҮОНРТ-ээр шууд үзэгчдэд хүрсэн билээ.
Байрны эзэн өчигдөр батламжаа гардаж, бусад азтанууд шагналаа авсан юм.
Шинэ байрны эзэн Даваасамбуугийн Мөнхбаатартай ярилцлаа. -Азтан болсонд баяр хүргэе. Өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач?

-“Юнител” групп ийм буянтай үйлс хийж байгаад үнэхээр баяртай байна. Би “Азын зам” олон улсын тээвэр зуучлалын компанид ачааны машины жолоочоор ажилладаг. Эхнэр маань Нисэхийн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Манайх гурван хүүхэдтэй. Нисэхэд гэр хороололд амьдардаг.

-Азтан болсноо яаж мэдсэн бэ?

-Манай компанийн жолооч утсаар яриад “Чи байр хожчихлоо” гэхэд нь тоглож байна гээд итгээгүй. Тэгтэл маш олон хүнээс зэрэг мессеж ирээд, дуудлага ирээд байхаар нь үнэмшсэн. Манай гэр бүлийнхэн ч азтан шалгаруулах нэвтрүүлэг үзээгүй байна лээ.

-Тэгвэл азтан болно гэдэгтээ итгэлгүй байсан гэсэн үг үү?

-Нэг их горьдож байгаагүй ч гурав дахь байрны эзэн шалгаруулах хугацаанд нэлээд идэвхитэй байсан. Харамсалтай миний ээлж тэр өдөр биш байжээ. Түүнд баяр хүргэмээр байна. Энэ утгаараа ч тэр үү 4 дахь удаагийн тохиролд азтан болох тухай огт бодоогүй.

-Байр авах төлөвлөгөө байв уу?

-Таван хүүхдээ байранд оруулчих юмсан гэсэн мөрөөдөл байсан. Гэхдээ бид нар шиг цалингаараа амьдардаг хүмүүс 5-10 жил мөнгө цуглуулж байж л байранд орно шүү дээ. Аз дайрч, дээрээс нь үндэсний компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж олон айлыг байртай болгож байгаад баяртай байна.

Д.Амаржаргал: Энхийг сахиулахаар явахын өмнө аз ивээсэнд билэгшээж байна

Байрны азтанаас гадна гар утас, дагалдах үйлчилгээний эрхийг хожсон азтанууд шагналаа авахдаа сэтгэгдлээ илэрхийлж байлаа. “Lava” ухаалаггарутас “Сонгодог” үйлчилгээний шинэ дугаарыг 1GB дата багцийг гурван сарын турш үнэгүй ашиглах эрх хожсон азтан Д.Амаржаргал “Би энэ сард Суданд энхийг сахиулахаар явна. Хүний газарт НҮБ-ийн элч болж явахын өмнө аз ивээсэнд баяртай байна. “Юнител”-ийнхээ дугаарыг утсандаа хийгээд аваад явна даа” гэв. Харин “Dopin” гарутас, Dopinүйлчилгээнийшинэдугаар хожсон Б.Цэндбаяр “Би СУИС-д сурдаг. “Юнител”-ийн хамт олон хэрэглэгчдэдээ хамгийн ойр байдаг, юу хүсч байгааг нь мэддэгээрээ онцлогтой. Улам олон айлыг, олон хүнийг баярлуулж байгаарай гэж хүсмээр байна” хэмээв. “IDEOS X5” ухаалаггарутасболон “Сонгодог” үйлчилгээнийшинэдугаарыг 1GB датабагцийггурвансарынтуршүнэгүйашиглахэрхийн эзэн өндөр настан Б.Цэцэгдэлгэр “Азтан болсноо өчигдөр мэдсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд эхлүүлсэн буянтай үйлсийн үр шимийг хүртэж байгаад баяртай байна” гэлээ.

“Юнител” групп “5 БАЙР” ХӨТӨЛБӨР – IIтав дахь байрны эзнийг тун удахгүй тодруулах болно. Магадгүй Бүрэн тавилгатай шинэ байрны эзэн та ч байж мэднэ. Азаа үзэхэд илүүдэхгүй шүү.

[right]Сэтгүүлч Өрнөх[/right]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *