Картаар цэнэглэсэн… Аз жаргал

0

Картаар цэнэглэсэн... Аз жаргал

Картаар цэнэглэсэн… Аз жаргал( тэмдэглэл )
Телевизэд олон жил ажиллалаа. Хоёр нарны хооронд нэвтрүүлэг гэж гүйсээр бараг гучин жил болох нь ээ. Эргээд дурсвал олон нэвтрүүлэг хийж сэтгүүлч болгоноос асуувал, янз бүрийн сэдэвт дуртай, түүгээрээ дагнах бодолтой гэж хариулдаг. Би ч мөн адил. Миний хийж бүтээсэн нэвтрүүлэг дийлэнхдээ залуучуудын сэдэвтэй байжээ. Харин хожуу үеийнх бол нийгмийн асуудал, хүний аж амьдралын асуудал байлаа.
Хүний аж амьдралд юу чухал вэ гэвэл, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, гэр бүл хүүхэд, орон гэр гээд ерөнхийдөө л дугуйрдаг. Аан нээрэн …… сургууль соёл боловсролыг бас нэмэх хэрэгтэй. Энэ дундаас би 90-д оны дундуур орон байр сууцны тухай их олон сурвалжлага хийсэн байдаг. ТОЛГОЙ ХОРОГДОХ ОРОНТОЙ БОЛОХ ШИГ ЧУХАЛ АСУУДАЛ ГЭЖ ХАА БАЙХАВ. ЭНЭ БОЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЭРТЭЭС ЭДҮГЭЭГ ХҮРТЭЛХ АМИН ЧУХАЛ АСУУДАЛ БАЙЖ, ОДОО Ч ЦААШИД Ч БАЙХ БИЗ…
Саяын нэг өдөр Юнител Группээс над руу утасдаж, манайх нэг азтан шалгаруулах нэвтрүүлэг хийдэг юм. Та хөндлөнгийн ажиглагчаар оролцож дараа нь энэ тухай сэтгэгдлээ хуваалцахгүй юу гэсэн юм. Би за гэсэн. Азтан шалгаруулах энэ нэвтрүүлгийг миний бие хэд хэдэн удаа зурагтаар харсан, бас рекламыг нь үздэг байсан. “ТВ Коктель”-ийн Цоомоо, Энхбаяр, Цэнд-Аюуш гээд дүү нар их хөгжилтэй явдал дүүрэн үзүүлсэн хөөрхөн рекламд тоглодог юм билээ.

За гэж зөвшөөрсөний учир нь Юнителийн энэ азтан шалгаруулах хонжворт сугалаа, хүний амьдралын нэгэн чухал асуудал шийддэг “Хүмүүнлэг” утга чанартай байсан учир зөвшөөрсөн хэрэг.

“Орох орон оочих хаяг” гэж Монгол хүн хэлдэг. Өдрийн бодол шөнийн зүүд болж тэнгэрт хадсан үнэтэй байрны зар сурталчилгаа үзэн сэтгэл гутарч, “ХЭЗЭЭ Ч БАЙРТАЙ БОЛОХГҮЙ ЮМ БАЙНА ДАА” ГЭЖ ГУНИГТ БОДОЛД АВТСАН ХҮМҮҮС БИДНИЙ ДУНД ӨЧ ТӨЧНӨӨНӨӨРӨӨ БАЙДАГ. Хэдийгээр аз сорьсон ч гэлээ, хүмүүсийг байр сууцтай болгож байгаа энэ азтан шалгаруулах хөтөлбөр нь их л буян хишигтэй, булган сүүлтэй “action”-агшин санагдсан юм.

Юнителийн таван байр хөтөлбөр өнгөрсөн оноос эхэлж олон хүн байр сууцтай болгожээ. Саяын энэ нэвтрүүлэгт оролцоход миний дэргэд суусан азтай эмэгтэй байр хожсоноо хэлж, амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчид дэргэд нь байх сайхан. АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГАА ИХ БАГА ГЭЛТГҮЙ ХҮНИЙ ТӨЛӨӨ БАЙХ ШИГ АРИУН ЮМ ҮГҮЙ.

Улс орон маань баяжиж байна. Хувийн хэвшил зонхилж зах зээл хөгждөг энэ нийгэмд үйл ажил нь дэлгэрч буян хишиг нь арвижиж байгаа олон компаниуд бий болж. Дэлхий даяар пүүс компаний нэр төрийг тодорхойлохдоо хэр зэрэг баян болж зоорь хуримтлуулж вэ гэдгээр нь дүгнэдэг байсныг аль эрт больжээ. Одоо нийгмийн хариуцлага, сайн дураар, тэгэхдээ санаачлагатай ажиллаж байгаагаар нь дүгнэдэг болсон байна.

Юнителийн сугалаат, хонжворт азтан тодруулах энэ ажиллагаа ямар ч байсан хүний сайн сайхны төлөө чиглэгдсэн байна. Мэдээж аз нь шовойсон аавын хүү, охин байр хожих боловч, бас энэ нь хүнд хэцүү цагт итгэл хүслээ алдаж болдоггүй юм. АМЬДРАЛД ИТГЭЖ ЯВБАЛ АЛТАН НАРНЫ ДОР АЗ ГЭРЭЛТЭХ ӨДӨР БИЙ ГЭЖ УРИАЛАН ДУУДАХ ӨӨДРӨГ СЭТГЭЛИЙН СОЛОНГО АЯТАЙ.

Телевизийн студид тохилог зассан тайзан дээр ээлжит азтан шалгууруулах явц тун эмх цэгцтэй, илүү дутуу юмгүй, хуурч мэхэлсэн зүйлгүйгээр бүхний нүдэн дээр ил болоод өнгөрсөн. Хэд хэдэн хүн азын гар утсаар шагнуулсан. Сүүлчийн бөмбөлөг гарч ирэхийг тэрхэн зуур олон хүн зүрх дэлсэж хүлээсэн биз. Тэгээд азтай дугаар тодорсон. Лав тэр азтан байртай болсоноо мэдээд магнай хагартал баярласан байгаа… Баярлахаас ч өөр аргагүй билээ. ЭНЭ ХОРВООД ХҮН БОЛЖ ТӨРСНИЙХ, БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ, САЙХАН БАЯРЛАХ АМЬДАРЛЫН УТГА УЧИР АА.

“Таван байр” гэдэг азтан шалгаруулах энэ хонжворт сугалаа нь хүмүүст итгэл найдварын гэгээ татуулсан ариун шудрага, зөв хэрэгтэй, нийгмийн хариуцлагатай хүмүүнлэг үйл ажиллагаа юм билээ.

[right]Сэтгүүлч Г.Золжаргал[/right]
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *