“Азтай” тоонууд

0

“Азтай” тоонууд

“Азтай” тоонууд
Март. Хэзээ ч ирэхгүй азын тэнгэрийг цоо ширтэн, гиюүрэн суудгаа ч боль. Аз сохор сохор л гэцгээх юм. Тэрхүү сохор аз таныг онилох “гавъяа” байгуулсан эсэхээ харин сана даа.
Утас, машины тань дугаар хэдэн тооны цуглуулга шиг ёозгүй санагдаад, тэр хэрээр ажил, амины элдэв асуудал цэгцэрч өгөхгүй бодогдоод байх вий. Энэ мэтхэнээс болж өөрийгөө хорвоогийн хамгийн азгүй хүний нэгд тооцоод ч яахав. Өнчин ганц мөчир юу юугүй цэцэглэх гэж байгаа мэт яруухан харагдах тэр цэгт аз гээч нь таны дээр ч биш, доор ч биш дэргэд тань байгааг харж чадвал та азтай нэгэн.
Мөнөөх л хэдэн ёозгүй тоогоо мөдхөн азын дугаараар сольчихъё гэсэн итгэл байгаа, түүгээр ч барахгүй 8988-0808, 8997-7997, 8980-8080 ч юм уу хүссэн азын дугаараа сонгоод барьчихвал санаа дагаад ч юм уу ажил төрөл нэг л хурдан бүтээд, бусдын хандлага ч илтэд өөрчлөгдөөд ирсэн мэт сэтгэгдэл төрөх юм шиг санагдана.

Харин та азын дугаараа сонгож амжсан уу?

Яаж гэж үү?

Азын дугаарыг ердөө 20000 төгрөгөөр авах боломж олдвол ямар вэ. Тэр дугаар нь дансандаа 5000 төгрөгтэй, бас 30 хоногтой, дээр нь сүлжээндээ үнэгүй, бусад сүлжээнд ердөө 35 төгрөгөөр ярьдаг бол догь биз. “Юнител” групп шинэ хэрэглэгчиддээ зориулан урьдчилсан төлбөрт “Dopin” үйлчилгээний азын дугааруудаа энгийн дугаарын үнээр худалдаалж байгаа нь энэ. Та 8912-оос 8997 хүртэлх бүх дугаараас өөрт таалагдсан, магадгүй танд аз дагуулдаг цифрээ сонгоод авах боломжтой. Яадаг юм, утасныхаа дугаарыг төрсөн өдөр, машины дугаар, тэмдэглэлт өдрийнхөө тоотой ижилсүүлчихвэл мөн гоё оо. Дахиад хэлэхэд, энэ ердөө л 20000 төгрөг. Удтал хүлээгээд ирээгүй мөнөөх азыг алгаа хөлөртөл атгах боломж энэ ч юм билүү.

Харин танд ганц л зүйлийг сануулах байна. Энэ аз таныг тавдугаар сарын 31 хүртэл хүлээх нь. Тиймээс хот, хөдөө хаана ч байлаа гэсэн танд хамгийн ойр байрлах “Юнител”-ийн салбар руу очоорой.

Би таньд хэлээгүй юу, аз ийм ойрхон байдаг гэж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *