Байр авах нь баталгаатай юм байна

0

Байр авах нь баталгаатай юм байна

Байр авах нь баталгаатай юм байна
Үндэсний компаниуд нэг үеэ бодоход хөл дээрээ бат зогсч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн ажлуудыг эхлүүлэх болсон. Үүний нэгэнд “Юнител” групп өнгөрсөн намар таван хэрэглэгчээ байртай болгосныг онцолж болно. Тус групп таван жилийнхээ ойн хүрээнд “Таван азтан, таван байр” хонжворт сугалааны аян зарлаж, таван азтанд бүрэн тавилгатай байрны батламж олгосон юм. Гэтэл азтанууд өнөөг хүртэл орон сууцандаа ороогүй, бараг байртайгаа үлдэх эсэх нь эргэлзээтэй гэх мэдээлэл гарлаа. Азтануудаас энэ талаар тодруулахад “Шинээр барьж байгаа орон сууцны хороололд байранд орохоор батламжаа авчихсан. Байраа ашиглалтад оруулахыг хүлээж байна ” гэсэн ижил хариултуудыг өгсөн билээ.
Шинэ байр чухам хэзээ ашиглалтад орсон, азтанууд хэдийд, хаана шинэ орон сууцандаа орох талаар бид нэхэн сурвалжиллаа.
“M-Си-Эс Проперти” ХХК нь залуу гэр бүлд зориулсан “Шинэ гэр” орон сууцны хорооллыг Яармагийн дэнж дээр барьж байгаа юм. Барилгын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Дулааны улирал эхэлж байгаа учраас барилгын ажил ч мөн тэн дундарч байна. Хотхон гэдэг утгаараа орчны тохижилт, байрнуудын хоорондох зай, багтаамж зэргийг шаардлага хангахуйц шийдэж өгчээ.“Юнител”-ийн азтанууд тус хотхонд байранд орно. Байрных нь тоот, метр. квэнэтэр нь ч тодорхой болчихсон байгааг гэрээнээс нь харахад илт байв. Гүйцэтгэгч компанийнхан “Орон сууцны хороолол энэ оны сүүлээр ашиглалтад орчихно. “Юнител” группын азтанууддаа зориулж захиалсан байрыг нэн түрүүнд хүлээлгэж өгнө” гэцгээж байсан. Орон сууцаа захиалан холбогдох гэрээгээ хийж баримт бичгээ бүрдүүлчихээд ашиглалтад орохыг нь хүлээж байгаа бусад захиалагчдаас ямар ч ялгаагүй юм. Учир нь өнгөрөгч оны 10 дугаар сарын 01-ний өдөр Юнител групп гүйцэтгэгч байгууллагатай 5 байрны гэрээг хийн төлбөр тооцоог татварын хамт 100% төлсөн байна. Харин гүйцэтгэгч байгууллага болон азтнуудын хувьд энэ оны буюу 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээгээ хийсэн бөгөөд гэрээнд азтан оршин суух байрны хаяг болон байрны түлхүүргээ гардан авах хугацаа зэргийг нарийн тусгаж өгсөн байна.

-Тав, зургадугаар байруудад орон сууцаа сонгочихсон байгаа. “Юнител” группээс захиалсны дагуу азтанууд байраа сонгосон. Тэгэхээр азтануудыг бусдын адил захиалагч, байраа ашиглалтад орохыг хүлээж байгаа гэж ойлгож болно. “Юнител” группийн хувьд холбогдох бүх тооцоогоо хийчихсэн учраас захиалагчдын эхний ээлжинд азтанууд байрандаа орно гэсэн үг гэлээ. Тэгэхээр “Юнител” нийгмийн хариуцлагаа биелүүлж, таван айлыг орон сууцтай болгосон нь үнэн юм байна. Азтанууд байр авах нь баталгаатай юм байна. Одоо зарлагдаад байгаа сугалааны таван азтан ч тэдэнтэй айлсах нь тодорхой аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *