
Гаднынхан Төвдөд тэр болгон хөл тавьж чаддаггүй байсан юм. Одоо ч гэсэн зарим нэг улсын иргэд Төвдөд очихын тулд 1-8 төрлийн зөвшөөрөл авах шаардлагатай болдог. Дэлхийн улс орнуудаас тусгаарлагдсан энэ нутгийн ихэнх ард иргэд нь лам хуврагууд. Өөрийн гэсэн ёс заншил нь гадныхны сонирхлыг үнэхээр их татдаг: ёс заншил, хувцас, хоол унд, барилга байгууламж…
Тyлаан, зoдоонтой Холливудын кинонуудад уг бүсийг жуулчдын Мекка болгон хувиргасан ч гэлээ Төвд өнөөдөр өөрийн аж амьдралаараа гайхагдсаар л байна. Өнөөдөр танд Төвдийг танилцуулахаар бэлдлээ.
Төвдийг “Дэлхийн дээвэр” гэж нэрлэдэг. Яагаад гэвэл Дэлхий дээрх хамгийн өндөр уулстай газар юм

Үүнээс гадна Төвдийн мөнх цаст уулс нь Азийн 1 гаруй сая хүн амыг цэнгэг усаар хангадаг. Тийм учраас мөн “Цэнгэг усны цамхаг” гэдэг нэртэй болжээ.
Лхас хот орох галт тэрэгний зам нь дэлхий дээрх хамгийн өндөрт тооцогддог. Галт тэргэнд хүнд нэн шаардлагатай хүчилтөрөгчийг байнга хангаж байдаг, өөрөөр хэлбэл яг л нисэх онгоц шиг гэсэн үг юм

Зорчигч тээврийн гал тэрэг болгонд заавал эмч явах ёстой, гал тэрэг болгонд хүчилтөрөгчөөр хангах төхөөрөмж бий. Ихэнх зочид буудлуудад мөн л хүчилтөрөгчийн төхөөрөмж суурилуулсан байдаг, хэн нэгний бие таагүй болбол хүчилтөрөгчийг төвөггүй залгаж өгдөг ажээ.
Ямжо-Юмцо нуур нь далайн түвшнөөс дээш 4488 метрийн өндөрт байрладаг. Өнгө нь байнга өөрчлөгдөнө, тиймээс энэ нуурыг хоёр удаа харна гэсэн ойлголт байхгүй

Будала ордон нь 1649 оноос хойш далай ламын өвлийн ордон байжээ. Жил болгон ханыг нь цагаанаар шинэчлэн буддаг. Үүнд 10 өдөр зарцуулдаг байна.

Доод талын гэрэл зураг дээр далай ламын өргөө харагдана. Суудал дээр одоогийн дээрхийн гэгээнтэн Далай ламыг дүрсэлжээ.
Төвдийн буддын томоохон академид 40,000 хүн бурхны номд шамдан суралцаж байна. Ларонг уулын бэлд дотуур байруудыг шигүү барьжээ
2003 онд Сакья хийдийн хананаас нууцалсан байсан үлэмж их номтой санг олж илрүүлжээ. Уг номын санд 84,000 орчим эртний судар хадгалагдаж байсныг одоо эрдэмтэд судалж эхлээд байна.

Ихэнх ном судар нь буддын шашинтай холбоотой, эрдэмтэд мөн уран зохиол, түүх, одон орон судлал, тоо болон урлагийн сэдэвтэй ном судар байгааг ч тогтоожээ. Энэ бүх бүтээлүүд хэдэн зуун жилийн туршид нууцлагдаж хүний гар огт хүрээгүй юм.
Жоканг сүмийн үүдэнд дүүрэн устай тогоо байдаг, дотор нь сүсэгтэн олон мөнгө хийж залбирдаг ажээ

- Хэрвээ хийсэн мөнгө нь живбэл эрүүл байхын шинж, хэрвээ живэхгүй усан дээрээ хөвөөд байвал – баян болохын шинж гэж үздэг. Аль ч утгаараа сайхан л юм, хамгийн гол нь мөнгөө шиднэ. Надад аль аль нь хэрэгтэй байсан тул би хувь тавилангаа даатгахаар шийдэлгүй мөнгөө хэмнэхээр шийдсэн юм. © vlade-mir / LiveJournal
Анх удаа лам нарын ном хаялцахыг үзээд юу болоод байгааг үнэндээ огт ойлгодоггүй. Лам нар маргалдаад л, чанга чанга хашхираад л, гараараа савчаад л, бараг л зoдолдох нь уу гэлтэй харагдана

- Ламд асуулт тавина. Үүний тулд заавал зан үйлийг дагах ёстой. Өөрөөр хэлбэл баталгаа эсвэл асуулт болгонд алгаа чанга таших ёстой, зүгээр ч ташихгүй биеийнхээ урд хүчтэй бас сүртэй гэгч нь ташдаг юм. Маргаан хэдий хэр хурц ширүүн болно төдий чинээ алга ташилт чанга байх ёстой. Зарим нэг (ялангуяа залуучууд нь) лам нар үнэхээр кинонд жүжиглэж байгаа ч юм шиг сэтгэл хөдлөлтэй хийдэг. © vlade-mir / LiveJournal
Зам, голын дагуу эсвэл өндөр уулын бэлд хадны бичээстэй аварга том чулуунууд харж болно. Эдгээр нь маанийн ерөөлтэй чулуунууд юм

Маанийн ерөөлийг чулуун дээр гараар урлаж бичдэг ажээ.
Сүм хийд эсвэл сүм хийд хүрэх замд маш олон хүрдтэй таарна. Сүсэгтэн олон хүрдийг эргүүлж ном уншдаг

Тагонг сүмд байрлах хүрднүүд.
Хүмүүс нь гудамжаар явахдаа жижигхэн хүрд эргүүлсээр алхана. Дотор нь лам нарын ариутгаж шившиж өгсөн манийн ерөөлүүд хуйлж хийжээ

Шашин шүтлэгтэй төвдүүд хүрдээ хаа яваа газартаа барьж явдаг – тэд ажил төрлөө хийхийн хажуугаар мөргөлөө ч хийдэг.
Төвдөд сарлаг гэдэг бол дээдийн дээд амьтан бөгөөд хүндэтгэл үзүүлж чихэнд нь ээмэг зүүдэг ажээ

Төвдийн үнэг – өөрийн төрөлдөө хамгийн бага судлагдсан амьтан

Төвд шар тосыг сарлагийн сүүгээр хийдэг. Үнэхээр шим тэжээлтэй хүнсэнд тооцогддог байна. Гадныханд бол эвгүй үнэр, амттай санагдах биз

Мөн сарлагийн сүүгээр тосны xүчил омега 3-аар баялаг тараг исгэдэг.
Төвдийн цагаан сарын дараа лааны тосны баяр болно. Энэ үеэр лам нар сарлагийн тосоор утга учир бүхий баримал урладаг ажээ

Тосыг хайлуулахгүйн тулд баримлаа үнэхээр бага хэмд хийдэг, үе үе гараа мөстэй хүйтэн усанд дүрэх ч шаардлага гардаг байна.
Давстай, сүүтэй цай, дээр нь тос зэрэг амтлагчууд хийдэг. “Часуйма” гэх цай нь биеийг дулаацуулж, эрч хүчээр тэтгэнэ. Мөн хүйтэн хуурай уур амьсгалд хатаж омголтсон уруулыг чийгшүүлдэг.

Сарлагийн сүүгээр бяслаг хийнэ. Зарим нэг төрлийн бяслаг нь их хатуу. Бяслагийг зөөлрүүлж идэхийн тулд амандаа хэдэн цагийн турш байлгаж дэвтээж байж иддэг

Сонирхуулж хэлэхэд, хатуу бяслагийн төрлөө ашиглаад нохойнд зориулсан амттан үйлдвэрлэж эхэлсэн гэнэ лээ.
Төвдөд шинэхэн жимс, ногоо тун ховор. Гэхдээ өндөр уулархаг газарт “хар алмаз” төрлийн алим гаргаж авчээ
Уг алимыг Ньингчи дүүрэгт тарьж ургуулдаг. Энэ төрлийн алим нь элит гаралтайд тооцогдох тул үнийн хувьд өндөр. Тэр болгон фермерүүд тариалах гэж зүтгэдэггүй, яагаад гэвэл тарьснаас хойш 9 жилийн дараа л ургацаа өгч эхэлдэг байна. Ургац өгөх хугацаа нь ч богино – ойролцоогоор 2 сар.
Төвд банхар – Төвдийн бахархал болсон амьтан. Нутгийн цэвэр цусны банхрын гөлөг 1 сая ам.доллар хүртэл үнэлэгдэнэ

Төвд банхрын 2 гөлгийг 3 сая ам.доллараар зарсан дээд амжилт байдаг юм. Ой гарантай аварга том биетэй гөлөгний азтай эзэн нь нэгэн хятад бизнес эрхлэгч байжээ.
Лхасс апсо – Төвдөөс гаралтай байс нэгэн үүлдрийн нохой. Эдгээр нохойнууд дунджаар 14 хүртэл насалдаг, ерөнхийдөө удаан насалдаг нохойд тооцогддог зарим нь 20 хүртэл насалдаг

Хорхой өвс буюу ярцагумба – эрвээхэйний авгалдайд ургадаг нэгэн төрлийн мөөг юм. Энэ мөөгийг зөвхөн Төвдийн талаас л түүж болно. Мөөгийг хатаасан байдлаар ардын уламжлалт эмчилгээнд ашигладаг

Ярцагумбын үнэ нь сүүлийн 40 жилд 20,000 дахин өсжээ – нэг килограмм нь 20 юаниас 400,000 юань хүртэл.
Момо – нутгийн алдартай бөгөөд амттай хоол. Бидний хувьд буузтай адилтгаж болох юм

Өндөр уулархаг нутагт ногоо, жимс тариалах боломжгүй тул нутгийн ард иргэд мах голдуу иддэг. Юуны түрүүнд хоол хүнс нь шим тэжээлтэй байх ёстой, мөн ширүүн уур амьсгалд хүмүүсийг эрч хүчээр сэлбэж байх ёстой гэж үздэг. Буддын лам нар хүртэл цагаан хоол идэж мацаг тэр болгон бариад байдаггүй. Төвдүүд загас иддэггүй: загасыг лусын эзэн гэж үзэх бөгөөд хоол хүнсэндээ хэрэглэхийг xориглодог.
Төвдөд маш алдартай төхөөрөмж – нарны хавтан. Эндхийн нар хурц ширүүн, тиймээс ийм зүйл байхад ус халаахад ямар ч төвөггүй, гал асаах эсвэл цахилгаан үрэх ч шаардлага гарахгүй

Сүм хийдийн ихэнх байшингууд нь дээшлэх тусмаа нарийссан байдаг нь илүү өндөр харагдуулах гэсэн оролдлого юм

Хамгийн чухал нь – гэрийн үүд хаалга. Ядуувтар амьдралтай айл байсан ч хамаагүй орох хаалга нь баялаг өнгө зүстэй байх ёстой: угалз, хээ хуар, чимэглэл

Энэ дэрвэгэр цонхны хаалт бараг цонх болгонд бий. Хэрвээ байхгүй бол хэн нэгэн нас баржээ гэж ойлгоно

Энэ цонхны хаалтыг щамбу гэдэг. Жилд нэг удаа шинээр солих заншилтай, чухам хуучин оны хамгийн сүүлчийн өдөр солино.
Чуба – Төвдийн хүйтэн уулсын өндөрлөгт амьдардаг нүүдэлчин ардууд өмсдөг зузаан үстэй дээл юм

Эмэгтэйчүүдийн уламжлалт гоёлыг чаб-чаб гэдэг. Уг гоёлд хэд хэдэн ахуйн хэрэглээний эд зүйлс агуулагдана, жишээ нь: шүдний чигчлүүр, чих цэвэрлэх халбага, чимхлүүр, бас хумс үрэгч.

Чинээлэг айлыг хүүхнүүд чаб-чабыг баруун мөрнөөсөө доош зүүдэг. Уг гоёлыг ихэнхдээ мөнгөөр хийсэн байдаг, гэхдээ цэвэр алтаар хийсэн чаб-чаб ч цөөнгүй бий.
Та Төвдөд очиж үзмээр байна уу? Та тэнд очлоо гэж бодъё, хамгийн түрүүнд та юу хийх үү?








Oyuntsetseg Nurzed
2021/12/17 at 14:15
Очиж үзэх юмсан