ГАР УТСАН ДАХЬ БАНК

0

ГАР УТСАН ДАХЬ БАНК

ГАР УТСАН ДАХЬ БАНК
Замын түгжрэл, цаг наргүй ажлын хажуугаар байр, сууц, цахилгааны төлбөр төлөлт, бэлэн бус шилжүүлэг хийх гэх мэт ажлууд багагүй цаг зав шаарддаг.
ЮНИТЕЛ ГРУПП хэрэглэгчдэдээзориуландээрх бүх ажлуудыг хөнгөвчлөх МОБАЙЛ БАНК үйлчилгээг нэвтрүүллээ. Үүгээр дамжуулан хэрэглэгч өөрийн гар утасны төлбөрийн лавлагааг харах, төлбөр төлөх, нэгж худалдан авах болон банкны бэлэн бус шилжүүлэг хийх, дансны хуулга харах, банк санхүүгийн төрөл бүрийн мэдээлэл авах боломжтой. Одоогийн байдлаар ХАДГАЛАМЖ банкаар дамжуулан төлбөр тооцоогоо хийдэг ЮНИТЕЛийн хэрэглэгчид тус үйлчилгээг ашиглах боломжтой бөгөөд тун удахгүй ХАС, ХААН, ГОЛОМТ БАНК-уудаар хүрээгээ тэлэх гэнэ.
ЮНИТЕЛ-ийн хэрэглэгчид МОБАЙЛ БАНК цэсийг суулгах, цэсний тохиргоог хийх, өөрийг гар утасныхаа төлбөрийн мэдээллийг авах, төлбөр төлөх, нэгж авах зэрэг үйлчилгээг ҮНЭГҮЙ авах боломжтой. Харин бусад нэмэлт үйлчилгээ буюу дансны үлдэгдэл шалгах, хуулга харах, бэлэн бус шилжүүлэг хийх, төлбөр төлөх, валютын ханш, хадгаламж болон зээлийн талаар мэдээл авах гэх мэт үйлчилгээ авах тохиолдолд нэг мессежний тариф 40 төг юм.
МОБАЙЛ БАНК үйлчилгээг яг одоо гар утсандаа суулгахыг хүсвэл 586 дугаарт ON гэсэн мессежийг илгээгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 1414, 328888

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *