GRAND BOOK 2011 “Монголчууд” ном тодорлоо

0

GRAND BOOK 2011 “Монголчууд” ном тодорлоо

GRAND BOOK 2011 “Монголчууд” ном тодорлоо

Интерном номын их дэлгүүрээс жилийн турш борлуулалтаараа тэргүүлж шалгарсан оюуны бүтээлүүдийг нийтэд сурталчлах, эрхлэн гаргасан байгууллага, уран бүтээлчдийг дэмжин урам хайрлах “GRAND BOOK” ёслолын арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь тухайн жилдээ шинээр худалдаанд гарч борлуулалтаараа тэргүүлсэн номуудаас арван төрлөөр ШИЛДЭГ 10 номыг шалгарууллаа. Энэ жилийн GRAND BOOK номоор Монсудар хэвлэлийн газрын “Монголчууд” ном тодорлоо. XX зууны эхээр хоёр зуу гаруй жил Манжийн эрхшээл дор, “Мөхөж буй үндэстэн” хэмээгдэж байсан монголчууд хэрхэн туурга тусгаар улс болж, төр, улсаа сэргээн төвхнүүлсэн түүхэн үйл явдалыг өнөө үеийнхэнд хүртээж байна. Зуу гаруй жилийн тэртээ монголчууд бид юу идэж ууж, өмсөж, хэрэглэж, ямар гэрт амьдарч, энэ ертөнцийн хүмүүсийн амьдралыг хэрхэн ойлгож, нүүдэлчин удам, уламжлал, соёлоо хадгалж байв гэдэг талаар энэхүү түүхэн гэрэл зургийн номонд өгүүлжээ. Арга хэмжээний үеээр “Оны онцлох сэтгүүл”-ээр COSMOPOLITAN сэтгүүл, “Оны онцлох ном”-оор Лектор төвийн Ц. Баатархүүгийн “Зөв ярих ухаан” ном шалгарчээ.
Өөрийгөө бусдад илэрхийлэх чадварыг их дээд сургуулиудад эзмшүүлж чадахгүй байна гэлхчлэн шүүмшлэлтэй хандаж байгаа өнөөгийн нийгэмд өөрийгөө хөгжүүлье, ярих ур чадвараа дээшлүүлье гэсэн залууст хандсан олон үйл ажиллагааг Лектор төвийнхөн зохион байгуулж ,олон ч ном гаргаж байгаа.
Энэ жилийн шалгаруулалтын нэг онцлог нь “Онцлох хүн” гэсэн шалгаруулалт байлаа. “Онцлох хүн”-ээр Ц.Оюунгэрэл, Д.Болдбаатар, С.Молор-Эрдэнэ нар шалгарчээ.

“Онцлох хүн” өргөмжлөлт Ц.Оюунгэрэл
Монголын уран зохиол, тэр тусмаа нийтийн уран зохиолын түүхэн баримтат-уран сайхны бичлэгийн төрөл зүйлд түүний “Ногоон нүдэн лам” роман цоо шинэ өнгө аясыг авчирч чадсан. Сонирхолтой, энгийн бичлэг бүхий энэ роман одоо ч уншигчдын хамгийн дуртай номын нэг хэвээр байна. Мөн түүний “Америкт суралцсан тэмдэглэл”, “Миний ажлын ноу-хау”, “Гэрт болсон яриа” зэрэг номууд уншигчдад амьдралын эрч хүч, мэдлэг, ухаарал, урам зориг гээд бүхнийг бэлэглэдэг. Учир нь тэр нийгэмд чухал хэрэгтэй байгаа сэдвүүдийг маш нарийн мэдэрч, түүндээ бүрэн дүүрэн хариулт өгч чаддаг юм. Тийм ч учраас Ц.Оюунгэрэлийн номууд нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлж, араасаа дагуулж байна. Хамгийн гол нь тэр хүн бүр зохиолч, мэдсэн сурснаа бусадтай харамгүй хуваалцах хэрэгтэй гэх санааг нийгэмд өгч, хүргэж, түгээж чадаж байгаа юм.

“Онцлох хүн” өргөмжлөлт С.Молор-Эрдэнэд
Бид өөрсдийгөө ардчилсан хүмүүс, улс орноо ардчилсан улс гэж ойлгодог. Тийм ч учраас шилжилтийн үеийг л давчих юм бол сайхан амьдралд хүрнэ гэж итгэдэг. Яг нөгөө социализм байгуулна гэдэг шиг… Яасан ч шилжиж дуусдаггүй ардчилал юм, яасан ч барагддагүй хүний зовлон юм. Арай бид чинь буруу замаар будаа тээгээд байгаа юм биш биз дээ? Ийм асуултыг С.Молор-Эрдэнэ бүтээлүүдээрээ хэлж чадсан. Үүлгүй тэнгэрээс аянга буух шиг… Тийм гэнэтийн байж чадсан учраас өнөөдөр нийгэм түүнийг эргэлзэнгүй, бишүүрхэнгүй байдлаар хүлээн авч байна. Тэр хэвшиж тогтсон ойлголт, ухагдахуун, нэр томьёо бүрийг шинээр харахыг биднээс шаардаж байна. Бид буруу замаар будаа тээхдээ бүр орчуулгаас эхэлсэн юм биш үү? Бүхнийг монголчлох гэсэн сэтгэлгээ маань дээрх алдаанд хүргэсэн юм биш байгаа? Уг зүйлээ буруу орчуулж ойлгосноос бүх юм буруудаад байгаа юм биш дээ? Энэ бол зөвхөн нэг сэжүүр. Тэр биднээс орчин үежихийг хүсч байна, орчин үетэйгээ хөл нийлүүлэхийг хүсч байна. Бүхнийг шинээр харахыг хүсч байна, бас шаардаж байна. Бидэнд харин түүний зөв байж болох юм гэх хүлээн зөвшөөрөх, асуудалд эргэлзэх эрүүл ухаан арай дутагдаад

“Онцлох хүн” өргөмжлөлт Д.Болдбаатар
Доржсүрэнгийн Болдбаатарын орчуулсан киног үзээгүй, номыг нь уншаагүй, толь бичгүүдийг нь ашиглаагүй хүн Монголд бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Шилжилтийн гэгдэх он жилүүдэд тэр өөрийн мэргэжилдээ үнэнч үлдсэн цөөн хүмүүсийн нэг. Магадгүй энэ нь түүний итгэл үнэмшил, авьяас чадвар, хүсэл зорилго, зан чанартай холбоотой байх. Гол нь тэр ном орчуулах, ном бүтээх ажлаасаа огтхон ч холдоогүй билээ. Өөрөөр хэлбэл тэр номоор амьдарч болно гэдгийг биеэрээ харуулж байгаа хүн… Гэхдээ цэвэр арилжааны номууд биш, хүнд хэрэгтэй, нийгэмд зайлшгүй хэрэгцээтэй номуудыг орчуулж, бүтээж чадсан юм. Энэ бол соён гэгээрүүлэл, энэ бол түүний гавьяа билээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *