УХААЛАГ ГАР УТАС БАРЬЖ БАЙГАА БОЛ БYРЭН УТГААР НЬ Л АШИГЛАХ ЁСТОЙ

0

УХААЛАГ ГАР УТАС БАРЬЖ БАЙГАА БОЛ БYРЭН УТГААР НЬ Л АШИГЛАХ ЁСТОЙ

УХААЛАГ ГАР УТАС БАРЬЖ БАЙГАА БОЛ БYРЭН УТГААР НЬ Л АШИГЛАХ ЁСТОЙ
Нэр: Н.Тэмүүлэн
Нас: 29
Ажил: Маркетингийн менежер, Моннис Групп
Сүүлийн үед гар утсыг интернэтгүйгээр төсөөлөхөд ч бэрх болжээ. Арга ч үгүй юм. Өнөөгийн ажил хэрэгч залуу хүн бүрийн ажлын гол хэрэгсэл нь ухаалаг гар утас болоод байгаа. Yүнд би гэлтгүй манай үеийхэн бүгд донтох шахуу болж байна. Учир нь бид хаанаас ч албан түнштэйгээ холбогдож хурал цуглаан, уулзалт зэргээ төвөггүй амжуулах болсон. Мэдээж заавал оффис дээрээс гэлтгүй аль ч цагт хаанаас ч яаралтай үед имэйлээ шалгах болоод илгээх, шууд холбогдох инстант мессеж, бүхий л төрлийн мессенжер сувгууд шаардлага зөндөө бий. Цаг нартай уралдаж мөч бүрийг ашиглах нь бараг энгийн үзэгдэл болсон энэ үед замын түгжрээ, үдийн хоолны цаг гээд л бүх үед оффис дээрээ байгаа мэт гар утаснаасаа ажиллана шүү дээ.
Наад зах нь гэхэд л ямар ч сонин, сэтгүүл, телевизээс урьдаж хүссэн мэдээллээ авч бас хуваалцаж чадаж байна. Мөн тэр болгон уулзаж амжаад байдаггүй найз нөхөд, хамаатан садантайгаа facebook, twitter–ээр төвөггүй уулзах гээд л бидний амьдрал илүү хялбар мөн хүссэнээрээ жолоодох боломжтой болж байна. Энэ бодит хэрэгцээг олж харсан, үүнд тулгуурлан гар утсанд зориулсан хязгааргүй интернэт багц үйлчилгээг Монголд анх удаа Юнител групп гаргасан нь бидэнд маш том боломж бас сэтгэл ханамжийг олгож байна. Олон арван хэрэглэгч надтай санал нийлэх байх. Учир нь харилцаа холбоогоо сайжруулж өнєє их ажлыг амжуулахад зөвхөн интернэтэд гэхэд л дунджаар 30,000-50,000 зарцуулдаг байсан бол одоо сард ердөө 19,900 төгрөг төлж интернэтийн эрх чөлөөг гар утаснаасаа авах боллоо. Тогтмол төлбөрөөр хүссэн үедээ онлайн байна гэдэг маш том давуу тал нөгөө талаараа боломж юм. Учир нь ухаалаг гар утас барьж байгаа л бол бүрэн утгаар нь ашиглах ёстой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *