UFC групп шагналын баяраа 1000 харилцагчтайгаа тэмдэглэлээ

0

UFC групп шагналын баяраа 1000 харилцагчтайгаа тэмдэглэлээ

UFC групп шагналын баяраа 1000 харилцагчтайгаа тэмдэглэлээ

Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Монде Селекшн-2011 олон улсын чанарын шалгаруулалтын наадамд 80 гаруй улс орны 3000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн оролцож Манай улсаас UFC групп “Морьтой Чингис” бүтээгдэхүүнээрээ 2 жил дараалан GRAND GOLD “Шижир алт” шагналыг хүртэж МОНГОЛ ЧАНАРЫГ ДЭЛХИЙД таниулж чадсан билээ. Yндэсний үйлдвэрлэгч UFC Групп энэхүү нэр хүндтэй шагналын баяраа 6-р сарын 3-ны өдөр Монгол Шилтгээн цогцолборт 1000 шилдэг харилцагчидтайгаа хамт тэмдэглэн өнгөрүүлжээ.
Анх удаа “1000 харилцагчийн баяр”-ыг зохион байгуулж GRAND GOLD Шижир алт шагналаа нийт харилцагч олонтойгоо хуваалцаж хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ. Арга хэмжээнд Жонон хамтлаг, өөрийн аялгуут эгшигээр харилцагчдаа угтан авч, амтат коктейлиор дайлан UFC Трейд ХХК-ын Гүйцэтгэх захирал О.Амаржаргал нээлтэнд зориулж үг хэлсэнээр эхэлсэн юм. Хүндэт харилцагчид зочидоо зоогонд урьж, яриа өрнүүлэн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, өөрийн бүтээгдэхүүнээр бэлэг барьсан олон олон сюрпризээр дүүрэн өндөр зэрэглэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа.
Налайх дүүргийн Цээпэл ХХК-ийн Захирал Б.Батжаргал
iБид UFC групптэй хамтран ажиллаад 6 жил болж байна. Өнгөрсөн онд “Монде Селекшн” олон улсын чанарын шалгаруулалтаас Морьтой Чингис брэнд “Шижир Алт” шагналыг Монгол улсаас анх удаагаа авч байсан. Харин 2011 онд Морьтой Чингис болон Алтангадас брэнд “Шижир Алт” шагналыг дахин авч байгаа явдал нь UFC группын бүтээгдэхүүн хэрхэн чанартай болохыг дахин тодорхойллоо.Багануур дүүргийн Голд Койн ХХК-ийн Захирал С.Цэнгэл

Монголынхоо нэрийг Дэлхийн давцанд бүтээгдэхүүний чанараа дахин дахин баталж байгаад бид маш их баяртай байна. UFC группынхээ хамт олонд цаашдын ажил амьдралд нь сайн сайхнйг хүсэхийн ялдамд хамтран ажиллаж буй гэрээт борлуулагч ажилчдынхаа өмнөөс баяр хүргэе.

1000 харилцагчдын баярт харилцагч байгууллагуудаас гадна рок, попын төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэж, өөрсдийн дуу хоолойгоороо мэндчилсэн юм.

Ц.Индра

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *