
Хүн төрөлхтөн анх үүсэж, агуйд амьдарч, ан гөрөө хийн галыг олж нээж явсан тэр цагаасаа л өөрийн оюун ухаан, авъяас чадвараар соёл, урлагийн үнэт өвийг бүтээн туурвисаар иржээ. Тэр бүү хэл хүний соёл иргэншлээс ч эрт галбын үеийн ховор нандин өв, үзмэрүүд Монгол оронд минь дүүрэн бий. Энэ үнэт өв дурсгалыг хадгалж хамгаалан ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээдэг ариун газар бол музей юм.
Байгалийн түүхийн музейд байдаг Тарбозавр тэргүүтэй амьтад, Чойжин ламын музейн Улаан Жамсрангаар тэргүүлсэн бурхад, Богд Жавзундамба хаан, Дондогдулам хатан, Өндөр гэгээн Занабазарын урласан зураг, дарь эхүүд энэ 6 дугаар сарын 03-аас 07-ныг дуустал 5 өдрийн турш амилж та бүхнийг гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна. Эдгээр өдрүүдэд дээрх ТОП 5 музей Монгол хүн бүрт үнэ төлбөргүй үйлчилнэ.
Харин ийм гайхамшигийг үзэж сонирхох боломжийг ЮНИТЕЛ ГРУПП олгож байгаа юм. Тус групп нь таван жилийнхээ ойн хүрээнд Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийг музей, Чойжин ламын сүм музейд санхүүгийн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байна. Музейнүүдийн хэрэгцээ шаардлагнаас хамаарч электрон тайлбарлагч, компьютер тоног төхөөрөмж, музейн үзмэрийн бүрэн хэмжээний танилцуулга бүхий альбом зэргийг ЮНИТЕЛ шийдвэрлэж өгч байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.Гэрээнд ЮНИТЕЛ группийн Ерөнхий захирал Б.Билигүүн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны дарга Б.Лхагвасүрэн болон аянд хамрагдаж буй 5 музейн захирлууд гарын үсэг зурлаа.








-
Хөвсгөлийн 13 настай охин үеийнхэндээ зориулан ном орчуулж, аяллын вэб сайт хийж байна
Total4,062 4,062 Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол… -
Хөгшрөлтийг зогсоох, удаашруулах боломжтой юу?
Total86 86 Юун түрүүнд хөгшрөлт нь биологийн өөрчлөлт бөгөөд бодисын солилцоо удааширж, эд… -
Алдарт Tomorrowland-ийн шилдэг Dj нарын нэг⚡RayRay⚡“Power Expo & Festival”-н тайзан дээр ирж өөрийн галзуу сетээ сонсгохоор боллоо
Total17 17 Дэлхийн шилдэг ТОП-100-н DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane 2 дугаарт эрэмбэ… -
Power Expo Festival дээр “The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ
Total64 64 Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам н… -
Холливудыг хөлдөө “сөгдүүлсэн” Хятадын кинонууд
Total299 299 1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын асар том зах зээлд өндөр хөгжилтэй бүхий л… -
Битүүнээс өмнө амжуулж хийх зүйлс
Total56 56 Сар шинийн нүсэр их ажлын наана өөртөө багахан цаг зарцуулж ирэх жилээ илүү гоё…