ЮНИТЕЛ ГРУППИЙН ШИНЭ ЛОГОГ ТАНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

0

ЮНИТЕЛ ГРУППИЙН ШИНЭ ЛОГОГ ТАНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА



МӨНХӨД ӨСӨН ДЭВЖИХ, ЭВ НЭГДЭЛ, ТӨГС ЗОХИЦЛЫН БЭЛГЭДЭЛ
ЮНИТЕЛ ГРУППИЙН
ШИНЭ ЛОГОГ ТАНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Өнє мөнхийн тойрог
Сансар огторгуй дахь оддын эргүүлэг мэт бидний үйл хэрэг өнє мөнхөд оршино.
Логоны үндсэн элемент болох “Фибоначийн тойрог” нь “Алтан тойрог” гэж нэрлэгддэг спирал дүрсийг үүсгэдэг бөгөөд төгсгөлгүй, мөнхийн хөдөлгөөнийг илэрхийлдэг.

[hr]

Өсөн нэмэгдэх далайц
Цэцгийн дэлбээ, цасан нуранги мэт бидний ололт амжилт томоос томд, агуугаас агууд тэмүүлсээр байх болно.
0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89… гэх зэргээр үргэлжлэх Фибоначийн тоо нь математик, биологи, одон орон судлалын шинжлэх ухаан, санхүүгийн удирдлага зэрэгт улам бүр нэмэгдсээр байдаг масштабын өсөлтийг томъёолдог.

[hr]

Ертөнцийн төгс зохицол
Тэнгисийн уснаа нэгэн дуслаас асар том долгио үүсч, ёроолд нь цаг хугацааг элээх дун бүрэлдэж дэргэд нь эрвээхэй далавчаа дэвэхэд ертөнцийн нөгөө талд догшин их шуурга дэгдэх нь байгалийн гайхамшигт төгс зохицол билээ.
Энэхүү зүй тогтлыг илэрхийлэгч төгс дүрсийг бид логондоо шингээлээ.

[hr]

Арга билгийн хослол ба эвийн хүч
Монгол улсын мандан бадрахын бэлгэдэл алтан соёмбондоо дээдлэн шигтгэсэн эвийн хоёр загас, дэлхий дахинаа нэгэн утгаар ойлгодог арга, билгийн хослол манай логонд бас шингэлээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *