“Таны мэдлэгт дусал нэмэр – 3”

0

ҮоIP гэж юу вэ?

ҮоIP (Voice Over Internet Protocol) нь энгийн утасны шугамын оронд өргөн зурвасын интернет холболт ашиглан таньд дуудлага хийх боломжийг олгож өгдөг шинэ текнологи юм. Зарим ҮоIP үйлчилгээ нь таньд зөвхөн энэхүү ижил үйлчилгээг ашигладаг хэрэглэгчидтэй холбоо дуудлага хийхийг зөвшөөрдөг бол зарим нь таныг энгийн телефонь дугаартай хүн болгонтой ямар ч саад тортгоргүй холбоо барих бололцоог олгодог үүнд: дотоотын болон холын дуудлага, олон улсын дугаарууд бүгдийг нь багтааж байдаг. Мөн түүнчлэн тодорхой хэсэг ҮоIP үйлчилгээнүүд зөвхөн компьютер дээр эсвэл тусгай ҮоIP утасаар дамжуулагдан ашиглагдах боломжтой байхад өөр нэг хэсэг нь хуучны энгийн утсыг ҮоIP адаптортай холбон таньд дуудлага хийх боломжийг өгдөг.ҮоIP үйлчилгээтэй холбогдох үндсэн гурван арга байдаг.

• ҮоIP телефонийг ашиглан
• Энгийн уламжлалт телефонийг ҮоIP адаптортай хамт ашиглах
• Компьтер дээр спийкер болон микрофонийн тусламжтай ашиглах

Хэрхэн ҮоIP / Интернет Фойс ажилдаг вэ?

ҮоIP үйлчилгээ нь таны дуу хоолойг интернетээр аялах чадвартай дижитал дохио сигнал болгон өөрчилдөг. Хэрвээ та энгийн утасны дугаарлуу залгаж байгаа тохиолдолд нөгөө хүндээ хүрч очихоос өмнө сигнал тань энгийн утасны сигнал болон хувирч өөрчлөгддөг.

Ямар төрлийн тоног төхөөрөмж надад хэрэг болох вэ?

Өргөн зурвасын ( өндөр хурдны интернет ) холболт шаардадаг. Энэ нь кабел модем эсвэл өндөр хурдны үйлчилгээнүүд болох DSL, LAN зэргээр холбогдож болдог. Мөн компьтер, адаптор, болон тусгай утас шаардлагатай байдаг. Хэрвээ та компьтероо ашиглан ҮоIP үилчилгээнд хамрагдахыг хүсвэл таньд тусгай софтвэйр болон хямдхан микрофон байхад л хангалттай. Харин тусгай ҮоIP утаснуудын хувьд этгээр нь таны өргөн зурвасын холболтонд залгагдан яг л уламжлалт телефон-той адилаар ажиллах боломжтой. Хэрвээ та телефон-оо ҮоIP адаптертай холбон ашиглавал та урьд нь утсаар яаж дуудлага хийж байсан түүнтэйгээ адил байх болно.

Хэрвээ би ҮоIP үйлчилгээнд хамрагдсан бол хэн рүү ярих боломжтой вэ?

Энэ нь таны ямар үйлчилгээнд хамрагдсанаас шалтгаалан ялгаатай байдаг. Зарим нь таныг зөвхөн ижил үйлчилгээний хэрэглэгчидтэй ярих эрхийг олгож байхад зарим хэсэг нь таныг утасны дугаартай хэн рүү ч дотоод болон гадаад гэж ялгалгүй дуудлага хийх боломж өгдөг. Хэрвээ та энгийн утасруу залгаж буй тохиолдолд хүлээн авагч нь ямар нэгэн тоног төхөөрөмж суулгах шаардлаггүй байдаг ба зарим тохиолдолд та нэг доор нэгээс илүү хүнтэй ярих бололжийг ҮоIP үйлчилгээгээр авч болдог.

ҮоIP-ийн давуу талууд нь юу вэ?

ҮоIP нь уламжлалт утасанд байхгүй эсвэл байдаг боловч зөвхөн нэмэлт төлбөртэй олддог үйлчилгээ болон үзүүлэлтүүдийг агуулж байдаг. Мөн та өргөн зурвасын холболт болон уламжлалт утасны шугаманд хоёуланд нь сарын төлбөр хураамж төлөхөөс зайлсхийх бололцоотой. Холын зайн болон олон улсын дуудлага хийхэд мөн нэмэлт төлбөр төлөх хэрэггүй юм.

ҮоIP-ийн сул талууд нь юу вэ?

Зарим ҮоIP үйлчилгээнүүд тог буюу цахилгаан тасарсан үед ажиллах боломжгүй болдог ба нөөц хүчдэлийн систем олгодоггүй.
Зарим ҮоIP үйлчилгээнүүд нь шуурхай дуудлагын утаснууд болох 911 (Америк) 101 (Монгол) г.м дугааарууд луу холбогдоход асуудал үүсэх магадлалтай байдаг.

Би утсаар ярьж байх үедээ компьтерээ ашиглаж болох уу?

Ихэнх тохиолдолд “Тийм”

Тасалгааны Модем ( Indoor Modem)

Интернэтийн утасгүй хүлээн аваад компьютерүүд болон бусад төхөөрөмжүүд рүү утасгүй, утастай аль ч хэлбэрээр дамжуулах бүрэн утасгүй шийдэл бүхий Mobile WIMAX модем. Өөрт нь суурилагдсан Wi-Fi модулийн тусламжтайгаар Wi-Fi хүлээн авагчтай компьютер, гар утас зэрэг бусад төхөөрөмжүүд рүү утасгүй интернэтийг дамжуулна. Мөн LAN интерфэйсээр энгийн сүлжээний карт бүхий компьютерүүдэд интернэтийг дамжуулдаг. Та Mobile WIMAX болон Wi-Fi, LAN router-ийг өөртөө зэрэг агуулсан тус төхөөрөмжийг авснаар илүү зардлаа бодитойгоор хэмнэж чадна.

Мөн Телемаксын Indoor төхөөрөмж нь VoiP утасны холболттой ба та энэхүү төхөөрөмжийг VoiP адаптортой холбон утсаар чөлөөтэй ярих боломжтойгоороо давуу талтай. Тус үйлчилгээ нь туршилтын үе шатандаа явж байгаа ба удахгүй ашиглалтанд орж интернэт болон утас хоёрыг нэг доороос авах бололцоотой болно.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2010/11/24 at 14:16

    thanks

  2. temuujin751

    2010/11/24 at 14:51

    bayarlaa

  3. gamez

    2010/11/25 at 02:56

    ok!

  4. baynhangai

    2010/11/25 at 12:05

    medlet nemer bayrlalaa

  5. sanji

    2010/11/25 at 20:18

    anha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *