Төрсөн оны сүүлийн тоо таны хувь тавиланд чухал үүрэг гүйцэтгэдэг

3

Хүмүүс төрсөн оны утгыг төдийлөн ойшоодоггүй. Тоон зурхайд бол төрсөн оны сүүлийн тоо нь тухайн хүний талаар ихийг өгүүлнэ гэж үздэг юм. Тооны хүчинд итгэх эсэх нь таны хэрэг. Гэхдээ төрсөн өдөр чухам юу өгүүлэхийг олж мэдэх хүсэл өөрийн эрхгүй төрөх байх. Энэ тухай бид дэлгэрэнгүй хүргэхийг хүслээ.

Хүний төрсөн оны тоо чухал утга учиртай гэж үздэг. Тоон зурхайн үүднээс чухам сүүлийн тоог чухалчилна. Төрсөн оны тоонууд нь амьдралын хувь заяаны нууцыг өөртөө агуулах ажээ.

© Depositphotos

 

Төрсөн оны сүүлийн тоо бид бүхний хувь заяанд нөлөөтэй. Чухам ямар утга агуулж байгааг бид та бүхэнд танилцуулъя

1. 0 болон 1-ийн тоо

Хэрвээ таны төрсөн он эдгээр тоонуудаар төгсөж байгаа бол таны элемент – төмөр. Нугаршгүй зан, өөртөө итгэлтэй чанараар гайхагдана. Ийм хүмүүс өөрийгөө хамгаалж чаддаг, тавьсан зорилгодоо хэрхэн хүрэхээ ч сайн мэддэг. Үүнд тэдний дараах сайн чанарууд нь тусална: тэвчээр, төвлөрөл, сониуч зан болон эрч хүч.

© Pexels

Төмөр шиг сэтгэлийн хаттай хүмүүс ямар ч хүндрэлээс айж шантрахгүй. Тэд санхүүгийн салбарт амжилт гаргах магадлал өндөр. Бие даасан чадвар нь ямар ч нөхцөл байдлаас аварна. Тэд бусдыг дагаж сандарч гүйлдэхгүй. Эдгээр хүмүүс бүх зүйлд тэнцвэртэй байдлаа тайван авч үлдэж чаддаг.

Сэтгэл хөдлөлөө хэтэрхий барих хандлага нь бусад хүмүүстэй харилцахад багахан төвөг учруулж мэдэх юм. Гэхдээ төмөр чанартай хүмүүст асуудал болохгүй. Тэд маш цомхон хүрээний хүмүүстэй харилцдаг ба энэ нь ч тэдэнд хангалттай санагдана. Дутагдалтай тал гэвэл зөрүүд, шаардлага хэтэрхий өндөртэй.

 

2. 2 болон 3-ын тоо

Эдгээр тоо нь усны элементийг илэрхийлнэ. Энэ тооны эзэд өгөөмөр, сайхан сэтгэлтэй улс байдаг. Бусдын сэтгэл санааг сайн ойлгож мэдэрдэг ажээ. Урлаг, сэтгэл зүй болон гүн ухаан – өөрийнхөө амьдралыг ийм л салбартай холбох нь элбэг.

© Pexels

Усны хүмүүс нь урсгалаа даган ямар ч нөхцөл байдалд алзахгүй сэлж гарна. Уран бүтээлч сэтгэлгээ болон сэтгэн бодох чадвар нь үүнд тусалдаг гэж хэлж болохоор. Тэд хүмүүстэй амархан танилцаж чадна. Үүнээс гадна өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох чадвартай, өөрийнхөө мэдрэмжинд бүрэн итгэдэг хүмүүс.

Тэд зохион байгуулагчийн үүргийг ч сайн гүйцэтгэнэ, мөн гүйцэтгэгчийн үүргийг ч гайхалтай гүйцэтгэж чадна. Давуу тал ихтэй ч гэлээ ихэвчлэн далд байхыг хичээдэг. Усны хүмүүст хүндрэлтэй зүйл таалагддаггүй. Бүх зүйлээс амар хялбар арга замыг эрэлхийлнэ. Ийм хүмүүсийн дэргэд байхдаа сонор сэрэмжтэй байвал зохино.

 

3. 4 болон 5-ын тоо

Хэрвээ таны төрсөн оны тоо 4 эсвэл 5-аар төгссөн бол та амьдралд илүү ойр, газардсан хүн бололтой. Таны элемент – мод. Ийм хүмүүс зорьсондоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж чаддаг. Тэд өөрсдийнхөө толгойноос өндөр үсрэхийг хичээхгүй, бусдын юмыг илүү харж гүйхгүй.

© Pexels

Энэ элементийн хүмүүс бусад хүмүүстэй элдэв асуудалгүй зохицно. Тэдэнд багаар ажиллах нь илүү таалагдах бөгөөд шинэ танилаар хүрээгээ тэлж аялах дуртай хүмүүс. Тэд банкны үйл хэрэг, менежмент, шинжлэх ухаан эсвэл хөдөө аж ахуйд илүү амжилт гаргаж чадна.

Модны хүмүүс бусдыг үнэмшүүлж чадах гарамгай чадвартай. Үүнээс гадна жүжиглэлт сайтай бөгөөд санаачилгатай. Эдгээр чанар нь ажил, хувийн амьдралд нь ч их тус болно. Гэхдээ тэд хэмжээ хязгаар гэж мэддэггүй, тиймдээ ч өөртөө хэтэрхий их үүрэг хариуцлага үүрдэг. Хурц ирлэсэн мэт харагдах хэдий ч заримдаа идэвхгүй байдал гаргана.

 

4. 6 болон 7-ийн тоо

Галтай дүйх тоонууд. Эрч хүчтэй бас амбицтай хүмүүс байдаг, тэд амьдралаас юу хүсэж байгаагаа сайн мэднэ. Тэд ганцаардах дургүй тул байнга хүмүүсийн дунд байхыг хичээдэг. Сэтгэл хөдлөл нь огцом, авантюризм ихтэй – магадгүй эдгээр нь түүний хоёр дахь нэр, хоч ч байж болох юм. Тэд бусдыг уйтгар гунигтай байлгахгүй, бүхий л хүмүүстэй эвтэй найртай байхыг хичээнэ.

© Pexels

Галын хүмүүс ойр дотнын хүмүүстээ онцгой хүндэтгэлтэйгээр ханддаг ба гэр бүлийн бүхий л харилцаагаа дэмжих гэж хичээдэг. Өөрийнхөө зорьсонд хүрэхийн тулд юу ч хийхэд бэлэн, бусдын толгой дээгүүр алх гэвэл алхаж л орхино. Тийм учраас ийм хүмүүстэй маш болгоомжтой байх ёстой шүү.

Үнэндээ бол их сайхан сэтгэлтэй, нөхөрсөг хүмүүс. Өөрсдийнхөө хүчинд бүрэн итгэсэн, үнэ цэнээ ч сайн мэддэг. Огцом зан нь бас их саад болох талтай. Заримдаа хэтэрхий хувиа хичээсэн зан гаргаж болзошгүй.

 

5. 8 болон 9-ийн тоо

Итгэл найдвартай, тэвчээртэй бас сэтгэл зүйн хувьд тогтвортой хүмүүс – газар шорооны элемент. Тэд хянах дуртай ч тэр болгон амжилттай болохгүй. Аливаа нөхцөл байдал хяналтаас гарахад тэдэнд ойр дотнын хүмүүсийн туслалцаа дэмжлэг маш чухал. Үл мэдэгдэх зүйл тэдэнд энэ дэлхийн хамгийн аймшигтай зүйл санагдана.

© Pexels

Газар шорооны төлөөлөгчид мундаг багш, хуульч, эмч эсвэл улс төрч болж чадна. Хүндрэлийг хаашаа ч яарахгүйгээр даван туулах чадвартай. Эдгээр хүмүүсийн давуу талуудаас дурдвал: өндөр хариуцлага, амбиц, өөртөө итгэлтэй байдал. Үүнээс гадна тэд өөрийнхөө давуу талыг зөв ашиглаж чаддаг.

Газрынхан мөнгөний энергийг сайн мэдэрдэг. Өөрийнхөө ашиг хонжооны төлөө тэд юу ч хийхэд бэлэн, тиймээс үе үе хувиа хичээх зан ажиглагдана. Бас зөрүүд зангаараа ч олны дунд муу хэлэгдэх талтай.

Таны төрсөн оны сүүлийн тоо таны зан чанартай нийцэж байгаа эсэхийг сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Таны төрсөн оны сүүлийн тоо хэд вэ?

123
ГоёГоё
23
ГайхмаарГайхмаар
17
ТэнэглэлТэнэглэл
16
Ха ХаХа Ха
15
БурууБуруу
11
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *