“Таны мэдлэгт дусал нэмэр – 1”

0

Интернэт үйлчилгээ нь дотроо холболтын маш олон төрөлтэй байдаг. Гэхдээ хамгийн энгийнээр ойлговол утастай ба утасгүй гэсэн 2 гол төрөл бий. Утастай нь мэдээж тогтсон нэг байршилдаа байнга суурин байдлаар хэрэглэхэд зориулагдсан байдаг бол утасгүй нь сүлжээний хамрах хүрээн дотроо зөөврийн ба бүрэн хөдөлгөөнт байдлаар интернэтэд холбогддог. Таны өмнө утасгүй интернэт холболтын төрлүүд болон тэдгээрийн товч тайлбар байна.

Утасгүй интернэт
Одоогоор манай улсад утасгүй холболтын бүх төрлүүд нэвтэрч орж ирээд байна. Тэдгээр нь өөр өөрсдийн онцлогт тохирсон үйлчилгээний боломжуудыг хэрэглэгч танд санал болгож байна.

Yүнд:

Wimax

– Зөөврийн байдлаар ашиглана.
– Дунд зэргийн овортой төхөөрөмжийг хамрах хүрээн дотроо зөөж хэрэглэнэ.
– Төхөөрөмж нь 220 вольтоор ажилладаг
– Компьютертээ сүлжээний утсаар залган интернэтэд холбогдно.
– Хурдны хувьд 3G интернэтээс хавьгүй илүү. Ажил дээрээ гэртээ гэх мэтээр зөөж хэрэглэхэд тохиромжтой.
– Төхөөрөмжийн үнэ дундажаас дээгүүр.

3G

– Хөдөлгөөнт байдлаар ашиглана
– Тогонд залгах шаардлагагүй.
– Төхөөрөмжийн овор хэмжээ бага.
– Хурдны хувьд Wimax-г гүйцэхгүй.
– Утсаараа интернэтэд холбогддог, бага хэмжээний мэдээлэлтэй харьцдаг хэрэглэгчдэд тохиромжтой. Бага хэмжээнийх гэж онцолж буй учир нь хэрэглээний лимит юм. Ямар хэмжээтэй мэдээлэл авснаас тань шалтгаалж төлбөр тооцдог.
-Төхөөрөмжийн үнэ дундаж.

4G Mobile Wimax

– Хөдөлгөөнт байдлаар ашиглана.
– Тогонд залгах шаардлагагүй.
– Төхөөрөмжийн овор хэмжээ бага.
– Утасгүй холболт дотроо хамгийн өндөр хурдтай нь бөгөөд цоо шинэ технологи юм.
– Хэрэглээний лимит байхгүй.
– Wimax болон 3G-гийн бүх давуу талуудыг өөртөө агуулсан технологи.
– Хөдөлж буй тээврийн хэрэгсэл дотроос ч өндөр хурдаар холбогдох боломжтой.
– Төхөөрөмжийн үнэ дундажаас доогуур.

Эдгээр утасгүй холболтууд нь бүгд хамрах хүрээн дотроо хаанаас ч интернэтэд холбогдох боломжтой байдаг нь орчин үеийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцдэг. Гагцхүү хэрэглэгч та тус бүрийнх нь онцлог шинжүүдийг үнэн бодитоор мэдсэн байх шаардлагатай бөгөөд өөрт тохирсноо зөв сонгож авах нь хамгийн чухал юм. Шинэ зуунд интернэт төдийгүй харилцаа холбооны бүхий л салбарууд утасгүй бөгөөд өндөр хурдны хэлбэрт шилжиж байна. Энэ нь эргээд хэрэглэгч бидний ая тухыг дээд зэргээр хангаж, цаг зав, мөнгө санхүүг маш ихээр хэмнэх чухал ач холбогдолтой шилжилт юм.

Холболтын төрөл

WIMAX

3G & 3.5&

4G Mobile Wimax

Хамрах хүрээндээ хаанаас ч холбогдох боломжтой юу?

 

Тийм

 

Тийм

 

Тийм

Бодит байдал дээрхи дээд хурдаар нь жагсаавал?

2000  kbps хүртэл

512 kbps – 1500 kbps хүртэл

2500  kbps хүртэл

Хэрэглээний лимиттэй юу?

Yгүй

Тийм

Yгүй

Yйлчилгээний үнэ?

 

Дундаж

Дундаж

Дундажаас доор

Төхөөрөмжийн онцлог?

Зөөврийн. 220 волт

Хөдөлгөөнт, USB холболт

Хөдөлгөөнт, USB холболт, зөөврийн

 

Төхөөрөмжийн овор

Том

Жижиг

Жижиг

Төхөөрөмжийн үнэ дундажаас?

 

Дээгүүр

 

 

Дундаж

 

Дундажаас доор

Хэрэглээний хялбар байдал?

Дунд зэрэг

Сайн

Сайн

Энэхүү харьцуулалтын агуулга нь тухайн компаний зар сурталчилгаа бус бодит хэрэглэгчдээс нь авсан мэдээлэл дээр үндэслэгдсэн болно.

Ингээд бид интернэт холболтын төрлүүдийн талаар хамгийн үнэн зөв, товч тодорхой ойлголттой боллоо. Харин эдгээр үйлчилгээг үзүүлэгч компаниуд бодит байдал дээр хэрхэн зөв арга барилтай ажилладагаас шалтгаалж тухайн үзүүлж буй үйлчилгээнийх нь чанар янз янз байх нь бий. Ер нь бол интернэтийг тухайн компани бас нэг томоохон компаниас бөөнөөр нь худалдаж аваад хэрэглэгчиддээ гэрээнд заасан хурдаар нь тэгшхэн хуваарилж өгдөг. Yүнийг Dedicated интернэт гэдэг. Гэтэл шударгаар хувааж өгөлгүй давхар давхар олон хүнд зарчихдаг компани бас байдаг. Танд 512kbps хурдаар интернэт өгнө гэчихээд 2-5 хүний дунд хуваагаад өгчих нь бий. Харин үүнийг Shared интернэт гэж нэрлэдэг. Тэгээд үйлчилгээндээ бодит бус хямд үнэ тогтоон хэрэглэгчдийг татдаг. Туршлагатай хэрэглэгч нар энэ байдлыг аль хэдийн мэдсэн байдаг бөгөөд хямд үнэд хуурталгүй чанарыг эрхэмлэн сонголтоо хийсэн байдаг.

Эдгээрээс гадна танд үйлчлэх компани үйлчилгээний соёл сайтай, техникийн үйлчилгээ тусламж гэх мэт аливаа асуудлыг найдвартай хурдан шуурхай шийдэж өгдөг, хариуцлага хүлээх чадвартай байх нь хамгийн чухал. Энэ нь таны тухайн компаниар үйлчлүүлэх хугацаанд гарах аливаа асуудал хурдан шийдвэрлэгдэнэ гэсэн үг. Эргээд та ч бас өөрийн хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун байх чухал ач холбогдолтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. turuu_designer

    2010/11/19 at 14:58

    mgl-d baisan bol internet avah l blaa gej :-x :-x

  2. naagii_0420

    2010/11/19 at 14:59

    4g ni deer ym bn

  3. EnKvSH8

    2010/11/19 at 16:05

    Zgr l reclam bnashd :-D :-D :-D :-D

  4. Veto

    2010/11/19 at 16:22

    aimar reklam hiichihsen bna sht lol

  5. Duinkher

    2010/11/19 at 16:47

    Таны мэдлэгт дусал нэмэр – 2, 3 gd garhar humust nilen l hergte mede bolnodoo,

    :-) tnx admina

  6. temuujin751

    2010/11/19 at 16:57

    medne l dee gehdee tnx haahhah

  7. 34nt

    2010/11/19 at 17:36

    hmm… :-?

  8. turuu_designer

    2010/11/19 at 17:38

    minii setgegdliig ustgasan bhiin WHY???????????

  9. moochii

    2010/11/19 at 19:55

    keke

  10. Viruss

    2010/11/19 at 20:17

    [b]Er ni bol heregtei hundee bol heregteil medeelel baishd :-? [/b]

  11. ichka_89

    2010/11/19 at 21:11

    [b]би бол одоо телемакс хэрэглэж байгаа[/b]

  12. sekv

    2010/11/20 at 02:26

    [color=008000][size=xx-large]medehgvi negent mash heregtei medeelel[/size][/color]

  13. gamez

    2010/11/20 at 08:58

    hmmmm!

  14. kenzonnn

    2010/11/20 at 23:00

    tanii medlegt dusal nemer etr gesnee shal xudal reklam l bsin bnsdh
    xulxi dax ged ch bgam shig… argaa baraad ch bgam shig

  15. Daddy

    2010/11/21 at 10:38

    :-?

  16. joked_mjc

    2010/11/21 at 11:46

    shal huldaa reklam bna shde

  17. doogii0118

    2010/11/22 at 11:01

    :-) :-) :-)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *