“MONGOLIAN MUSIC VIDEO AWARDS 2010” НААДАМ 7 ДАХЬ ЖИЛДЭЭ

0

“Монголиан мюзик” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “UBS music video awards” наадам энэ жилээс “Mongolian music video awards” нэрээр зохиогдох болсон билээ. Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийнхан, видео клип бүтээгч студи продакшнуудын намар намрын чуулган болсон энэ наадам нь 7 дахь жилдээ болох гэж байна.Тус наадам нь 2004 онд гараагаа эхлэхдээ:
– Шилдэг санаа
– Шилдэг продюсер
– Шилдэг найруулагч
– Шилдэг зураглаач
– Шилдэг зураач
– Шилдэг график, эвлүүлэг
– Шилдэг дебют
– Шилдэг дүр бүтээлт
– Шилдэг имиж бүрдүүлэлт
– Олны таашаалд нийцсэн клип
– Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
– Хип хоп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
– Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип зэрэг 13 номинацид шилдгийг тодруулдаг байсан бол, өнгөрсөн жилээс “Сонирхогчдын шилдэг видео клип”, энэ жилээс “Электро хөгжмийн шилдэг клип” гэсэн номинациуд нэмэгдсэн юм. “Сонирхогчдын шилдэг видео клип” номинацид дэлгэцийн урлагт дуртай хүүхэд залуус, мэргэжлийн бус хэн ч оролцох боломжтой. Харин “Электро хөгжмийн шилдэг клип” номинацийг шинэ үеийн сонгодог хөгжим гэгдэх болсон хөгжмийн шинэ урсгалаар бүтээл туурвиж байгаа уран бүтээлчид, студи продакшнуудыг дэмжих зорилгоор энэ жилээс нэмсэн билээ.

Хамгийн ардчилсан хамгийн ихээр үзэгчдийн анхаарал татсан номинаци бол
Олны таашаалд нийцсэн клип юм. Энэхүү номинацыг Шилдгээс Шилдэг Хурднаас Хурдан Ситинет компани ивээн тэтгэж байгаа ба Залуус та бүхэн www.citi.mn цахим хаягаар орж “Mongolian Music Video Awards 2010” наадмын “олны таашаал номинацид өрсөлдөж буй,өөрийн дэмждэг хамтлаг дуучдын клипэнд саналаа өгөөрэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. kira-madara

    2010/10/06 at 11:54

    mini duunuud 2009 video bval bayarlamar bna concert duu bish

  2. jerry-man

    2010/10/06 at 13:40

    [size=xx-large]Thanks[/size]

  3. gamez

    2010/10/07 at 06:16

    cool!

  4. Зочин

    2010/10/07 at 19:27

    reklam

  5. Зочин

    2010/10/18 at 13:59

    mongolian music video awards ELEKTRO duunii nominars shudarga bus bolloo awah yosgui hun n awsan gej bodoj bna.

  6. Зочин

    2011/10/20 at 21:35

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *